“Мистерсжем” фитнесс төв нь 2008 онд байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэл нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, нийгмийн үнэт баялаг болох хувь хүний эрүүл мэндийг бэхжүүлэх, хөгжүүлэх үйлсэд тасралтгүй хувь нэмрээ оруулж ирсэн. Тус фитнесс клуб нь МБФХ-ны 2009 оны “Шилдэг клуб” 2010 онд БТГС болон, ЭМЯ-ны хамтарсан шалгаруулалтаар оны шилдэг фитнесс “Батламж” хүртсэн.
Фитнессийн клубуудын дун
д зохиогдсон “Beach show”, “Сэнгүр beach” зэрэг цугларал тэмцээнүүдэд хамгийн олон баг бүрэлдэхүүнтэйгээр (40-50 хүн) амжилттай оролцохын зэрэгцээ, өөрийн хамт олны хүрээнд клубынхаа нэрэмжит зуны цугларал өдөрлөг, цасны баяр, клубынхаа теннисний аварга шалгаруулах, спорт арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулдаг.
Одоо “Мистерсжем” төв нь фитнесс, аэробик, бодибюлдинг, спиннинг, иог зэрэг чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.