Khukhtengerlions

Khukhtengerlions Khukh Tenger Lions

Хөх Тэнгэр клуб Монголын Лайнс Клубуудын шинэ жилийн арга хэмжээг Зайсан Хилл комплекс дахь EON клубт зохион байгууллаа....
19/12/2018

Хөх Тэнгэр клуб Монголын Лайнс Клубуудын шинэ жилийн арга хэмжээг Зайсан Хилл комплекс дахь EON клубт зохион байгууллаа. Идэвхтэй оролцсон нийт гишүүддээ баярлаж талархсанаа илэрхийлье.

18/06/2018
Хөх Тэнгэр клубын гишүүд Тайванийн Тайнан хотод 2017 оны 11 дүгээр сарын 17-20-нд зохион байгуулагдсан Lions Clubs Inter...
21/11/2017

Хөх Тэнгэр клубын гишүүд Тайванийн Тайнан хотод 2017 оны 11 дүгээр сарын 17-20-нд зохион байгуулагдсан Lions Clubs International-ын 56 дахь OSEAL форумд оролцож Зүүн хойд болон Зүүн Өмнөд Азийн орнуудын төлөөлөгчидтэй туршлага солилцлоо. Түүнчлэн Тайпей хотоор аялж, 101 давхар цамхаг дээрээс хотыг тольдов.

Канадын Veloo Foundation-аас зохион байгуулсан Sponsor Appreciation Night арга хэмжээнд Хөх Тэнгэр клубын гишүүд оролцло...
18/10/2017

Канадын Veloo Foundation-аас зохион байгуулсан Sponsor Appreciation Night арга хэмжээнд Хөх Тэнгэр клубын гишүүд оролцлоо.Бид 2014 оноос эхлэн Улаанчулуутын дэргэдэх Нарны хүүхдүүд цэцэрлэгт тусалж байгаа юм. Цаашид энд хоёр дахь цэцэрлэг барих хэрэгтэй болоод байна. Сайн үйлс дэлгэрэх болтугай

Хөх Тэнгэр клубын гишүүд АНУ-ын Чикаго хотод зохион байгуулагдсан Lions Clubs International-ийн 100 жилийн ойн баярт оро...
03/07/2017

Хөх Тэнгэр клубын гишүүд АНУ-ын Чикаго хотод зохион байгуулагдсан Lions Clubs International-ийн 100 жилийн ойн баярт оролцлоо. Энд дэлхийн 200 гаруй орноос 24000 төлөөлөгч ирсэн байна. Манайхан замдаа Вашингтон, Нью Йорк хотуудаар сайхан аяллаа.

Хөх Тэнгэр клуб сэтгэл зүйч Г. Болормаатай хамтран ажиллаж, Тэс Петролеум компани болон Текеномикс Интернейшнл компанийн...
30/03/2017

Хөх Тэнгэр клуб сэтгэл зүйч Г. Болормаатай хамтран ажиллаж, Тэс Петролеум компани болон Текеномикс Интернейшнл компанийн ажилтнуудад сэтгэл зүйн зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулсан юм. Мөн ТВ10 телевизтэй хамтран сэтгэл зүйн сэдвээр Talk Show бэлтгэхээр төлөвлөж байна. Цуцашгүй хөдөлмөрч Г. Болормаатай доорх линкээр орж танилцана уу. Сэтгэл зүйн ямар нэг асуудал тулгарсан бол та түүнд хандаарай. Тэр танд гарц олж өгөх болно. http://www.bgd.mn/content/16928.shtml?sel=

Үнэхээр дажгүй урласан байна шүү. Шинэ жилийн гацуур модны чимэглэл, бэлэг дурсгалын зүйлсээ эндээс авахыг та бүхэнд ури...
07/12/2016

Үнэхээр дажгүй урласан байна шүү. Шинэ жилийн гацуур модны чимэглэл, бэлэг дурсгалын зүйлсээ эндээс авахыг та бүхэнд уриалж байна.

Нарны хүүхдүүд цэцэрлэгт хүүхэд нь хүмүүждэг залуу мужаан гэсэн шинэ мэргэжилтэй болж ундааны сав ашиглан жижиг сандал, ...
07/12/2016

Нарны хүүхдүүд цэцэрлэгт хүүхэд нь хүмүүждэг залуу мужаан гэсэн шинэ мэргэжилтэй болж ундааны сав ашиглан жижиг сандал, буйдан үйлдвэрлэж байна. Захиалгаар ийм буйдан хийж байна. Худалдан авах хүсэлтэй хүмүүс бидэнтэй холбоо барина уу. Ажилсаг залууд урам өгцгөөе. Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Lions Clubs International-ийн 55 дахь OSEAL форум 11 дүгээр сарын 10-13-нд Хонг Конг-т зохион байгуулагдлаа. Лидер болон...
17/11/2016

Lions Clubs International-ийн 55 дахь OSEAL форум 11 дүгээр сарын 10-13-нд Хонг Конг-т зохион байгуулагдлаа. Лидер болон Хөх тэнгэр клубын гишүүд уг форумд оролцож, Азийн бусад орны туршлагаас хуваалцаж, цаашид хамтран ажиллах талаар тохиролцлоо. Форумын үеэр LCI-ийн ерөнхийлөгч Bob Corlew, түүний гэргий Dianne Corlew нартай уулзаж, LCI-ийн тусламжаар Монголд хэрэгжүүлж болох 3 төслийг танилцуулж, англи хувилбарыг гардуулж өглөө. 2017 онд Lions Clubs International байгуулагдсаны 100 жилийн ойг АНУ-ын Чикаго хотод тэмдэглэнэ.

Голландаас гарсан төмөр морь болон түүнийг урласан зураач Барт, продюсер Берт хоёр маань Монголын баруун хэсгээр аялж ба...
04/07/2016

Голландаас гарсан төмөр морь болон түүнийг урласан зураач Барт, продюсер Берт хоёр маань Монголын баруун хэсгээр аялж байгаад 7 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатарт ирэх гэж байна. Тэд 12000 км зам туулж Монгол наадмыг зорин ирж байна. Наадмын үеэр нийгмийн эмзэг давхаргын хүмүүс, хараагүй болон харааны бэрхшээлтэй иргэд, өнчин, ядуу хүүхдүүдэд тусалдаг Монголын Lions Clubs-ын үйл ажиллагааг дэмжин сугалаа зохион байгуулах юм. Сайхан сэтгэлт ивээн тэтгэгч нартаа баярлалаа https://www.facebook.com/VanWarmerdamOpticiens/videos/1359250764092136/

Монголын Lions Clubs-iin 13 дугаар чуулганаар 2015-2016 онд хийсэн ажлаараа Хөх Тэнгэр клуб манлайлагч клубаар шалгарлаа...
05/06/2016

Монголын Lions Clubs-iin 13 дугаар чуулганаар 2015-2016 онд хийсэн ажлаараа Хөх Тэнгэр клуб манлайлагч клубаар шалгарлаа. Клубынхаа бүх гишүүд, хүмүүнлэгийн үйлсийг маань үргэлж дэмжиж, санхүүгийн тусламж үзүүлж ирсэн хамтран ажиллагч байгууллагууд, найз нөхөд, сайхан сэтгэлт хүмүүстээ бүгдэд нь баярлалаа. Ядарч зүдэрсэн хүнд тусалж, өлссөн хүнийг хооллож, ажилгүй хүнийг орлоготой болгож, бусдын төлөө санаа тавих нь бидний зорилго.

Хөх Тэнгэр Клубын гишүүд 12 дугаар сарын 3-6-нд Тайланд улсын Бангкок хотод Lions Clubs International -ээс зохион байгуу...
11/12/2015

Хөх Тэнгэр Клубын гишүүд 12 дугаар сарын 3-6-нд Тайланд улсын Бангкок хотод Lions Clubs International -ээс зохион байгуулсан 54 дүгээр OSEAL Forum-д оролцлоо.

Address

Ulaanbaatar

Telephone

99279973

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Khukhtengerlions posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Khukhtengerlions:

Share