10/06/2026
🚱🔞🚱🔞🚱‼️‼️‼️‼️‼️⚠️⚠️⚠️⚠️
Заавал шэйрлээрэй
Нэг ч гэсэн гэр бүл бүтэн байгээ ❤️
Зуны дэлгэр цаг ирснийх эрчүүд минь:
Архиа тааруулахгүй бол Осол гэмтэлд хүрэх бас нэг шалтгаан шүү.
Яг өнөөдрийн судалгааг харахад Осол гэмтэлд өртсөн хүмүүсийн 9.3 хувь буюу 10 хүн тутмын 1 нь архинаас шалтгаалж осол гэмтэлд орж байна.
Хэдий бага тоо харагдаж байгаа ч 2010 аад оны үед Нийт осол гэмтлийн 45 орчим хувь нь Архинаас шалтгаалж байв.
Гэр бүлийн хүчирхийллийн 97%, хүн амины болон хүчингийн хэргийн 90% нь согтуу байдалтай холбоотой байдаг. Архины хэрэглээг бууруулах бодлого хэрэгжүүлсэн үед эдгээр гэмт хэргийн тоо буурдаг нь харагддаг.
Архи уусны дараа жолоочид хэрхэн нөлөөлөх талаар:
1. Бие махбодийн нөлөө:
• Ядаргаа ба нойрмог байдал: Архинаас болж нойрмог болдог. Энэ нь анхаарал төвлөрөлт, хариу үйлдэл хийх хурдыг бууруулдаг.
• Толгой өвдөлт ба дотор муухайрах: Ходоодны хямрал, толгой өвдөлт зэрэг нь жолоочийн тав тухыг алдагдуулж, замын нөхцөлд анхаарал хандуулах чадварыг бууруулна.
• Усгүйжилт: Алкоголь нь биеийн шингэнийг алдагдуулдаг тул усгүйжилтээс болж анхаарал сарних, нүдний хараа муудах зэрэг асуудал үүснэ.
• Цусан дахь спиртийн үлдэгдэл: Хэдий маргааш өдөр нь согтууруулах ундааны нөлөө багассан мэт санагдавч цусан дахь спиртийн хэмжээ (BAC) зарим тохиолдолд хуулийн хязгаараас (Монгол Улсад 0.02%-иас дээш) хэтэрсэн хэвээр...
• Анхаарал төвлөрөлт буурах: Архи уусны маргааш тархины үйл ажиллагаа удааширч, жолооч замын хөдөлгөөн, гэрлэн дохио зэрэгт хангалттай анхаарал хандуулж чадахгүй.
• Хариу үйлдэл удаашрах: Хариу үйлдэл хийх хугацаа (reaction time) удааширдаг бөгөөд энэ нь гэнэтийн нөхцөлд (жишээ нь, явган зорчигч гарч ирэх, өөр машин гэнэт зогсох) зөв шийдвэр гаргахад саад болно.
За ингэхээр архи уусны маргааш жолоодох нь хариу үйлдэл хийх хугацааг 10-20%-иар удаашруулж, осол хийх эрсдэлийг 2-3 дахин нэмэгдүүлдэг болохыг Гадны судалгаанууд харуулдаг.
Тэгэхээр Архины хэрэглээ хязгаарлалттай Осол гэмтэл хамааралтай байгаа тул Нэг зуныг архигүй зугаалцгаая