02/08/2019
#КОЭНЗИМ Q10💓💪 Мэдээж #ОХУ💯
#Зүрх, #тархи судасны өвчнүүд (судасны нарийсалт, хатуурал, цус харвалт г.м) болон элэгний хатуурал, чихрийн шижин, бөөрний дутагдал зэргээс хол байя гэвэл #КОЭНЗИМ Q10💪
#Коэнзим Q10 нь тосонд уусдаг амин дэмтэй төстэй, бидний биеийн бүх хэсэгт тэр дундаа зүрх, элэг, нойр булчирхай, бөөр, бөөрний дээд булчирхайд ихээр байдаг бодис юм.
#Коэнзим Q10 нь биед энерги үүсэхэд маш чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд тэр үүссэн энергийн ачаар зүрх, тархи, элэг, бөөр болон зүрх судасны тогтолцоо хэвийн ажиллаж чаддаг.💪💪
Гэвч 20 наснаас эхэлж биед байх хэмжээ эрс буурч, 40 нас хүрэхэд нийт байсан хэмжээний 70% нь л үлдсэн байдаг ба судасны хатуурал, зүрхний шигдээс, тархины цус харвалт, зүрхний дутагдал, хорт хавдар зэргээр өвчилсөн хүмүүсийн дунд судалгаа явуулахад Коэнзим Q10-ын хэмжээ бага байдаг нь нэгэнт тогтоогдсон байна.
Ажиглаад байхад нас ахиад ирэхээр #даралт ихсэх, #цус харвалт, #судасны хатуурал, #зүрхний өвчин зэрэг зүрх судасны тогтолцооны өвчнөөр өвчлөх эрсдэл нэмэгддэг нь ч үүнтэй шууд холбоотой юм.
#Коэнзим Q10-ын ач тусаас дурдвал:
✅Зүрхний өвчлөлөөс сэргийлж анагаана. Коэнзим Q10 нь зүрхний булчингийн агшилт тэлэлтийг дэмжиж зүрхний булчингийн үхжил, зүрхний хэм алдагдах, зүрх хатгуулж өвдөх, зүрхний цочмог дутагдал, зүрхний шигдээс зэрэгт маш өндөр үр дүнтэй нь нэгэнт батлагдсан.
✅Даралтыг тогтворжуулна. #Цусны даралт өндөртэй хүн байнга хэрэглэснээр даралт ихсэх нь тогтворжиж гэнэтийн цус харвалтаас сэргийлж чадна.
✅Чихрийн шижингээс сэргийлнэ. Цусан дахь сахарыг энергид хувиргана. 2-р хэлбэрийн чихрийн шижинтэй өвчтөнд 1 өдөрт 200мг-аар хэсэг хугацаанд өгч туршихад цусан дахь сахарын хэмжээ нь буурсан үр дүн гарсан нь Коэнзим Q10 нь чихрийн шижингээс сэргийлдгийг баталсан.
✅Унжилтыг багасгаж залуужуулна. Хүчтэй анти-оксидант тул хөгшрөлтийг сааруулж залуужууулдаг. Коэнзим Q10 нь (арьсны уян хатан чанарыг хадгалж суларч унжихаас хамгаалдаг) коллагены нийлэгжилтийг нэмэгдүүлж өгдгийг баталжээ.
✅ #Шүдийг хамгаална. Нас ахихын хирээр Пародонтит буюу шүдний суурь эдийн өвчин (буйлны үрэвссэнээс болж цус гарах, хавдах, өвдөлт өгөх зэргээр илэрдэг) элбэг тохиолддог. Энэ нь биед байх Коэнзим Q10-н хэмжээ нас ахих бүр буурч байгаатай холбоотой нь батлагдсан ба Коэнзим Q10-г нэмж өгснөөр ядарсан бие махбодын дархлаа нэмэгдэж, өвчний эдгэрэлт хурдасдаг.
✅ #Дархлааг сайжруулж, эрч хүч нэмнэ. Хүчтэй анти-оксидант чанар нь дархлааны тогтолцоог сайжруулж, аливаа өвчний эдгэрэлтийг хурдасгана. Мөн энергийн эх үүсвэр болдог тул ядарсан бие организм тамир тэнхээ нэмж залуу эрч хүчтэй байхад тусалдаг.👍
#Коэнзим Q10 нь өөр маш олон чухал үр дүнг үзүүлдэг бөгөөд та хэрэв өөртөө анхаарал тавьдаг, ялангуяа 35-аас дээш настай бол хэрэглэж байхыг зөвлөе. 👨⚕️👩⚕️