Elishacoy Mongolia

Elishacoy Mongolia Elishacoy is clean and sophisticated cosmetics brand that wishes to pursue a healthy lifestyle, intellectual abundance, and a modern style.

We are happy to introduce high class naturalism brand to Mongolian customers.

𝑬𝒍𝒊𝒔𝒉𝒂𝒄𝒐𝒚 брэндийн цоо шинэ цувралтай танилцаарай. Энэ бол 𝐊𝐨𝐦𝐛𝐮𝐜𝐡𝐚 𝐆𝐲𝐞𝐨𝐥-𝐁𝐢𝐨𝐦𝐞 цуврал. Чэжү аралд 506 цагийн турш исгэж...
03/08/2022

𝑬𝒍𝒊𝒔𝒉𝒂𝒄𝒐𝒚 брэндийн цоо шинэ цувралтай танилцаарай. Энэ бол 𝐊𝐨𝐦𝐛𝐮𝐜𝐡𝐚 𝐆𝐲𝐞𝐨𝐥-𝐁𝐢𝐨𝐦𝐞 цуврал.

Чэжү аралд 506 цагийн турш исгэж гаргаж авсан Комбуча цайны хандаар баяжуулсан баялаг, тэжээллэг, хөнгөн, бүх төрлийн арьсанд тохиромжтой байхаар бүтээгдсэн юм. ВЕГАН🌱 бүтээгдэхүүнүүд гэдгийг онцолъё.

Исгэсэн Комбуча цайны ханд нь анти-оксидантаар нэн баялаг бөгөөд стресстэж, ядарсан, гэмтсэн, үрэвссэн, ph төвшний тэнцвэр алдагдсан бүх төрлийн арьсанд тохиромжтой.

Ашигтай синбиотик (пребиотик, пробиотик) найрлагаар баялаг учраас арьсыг уян хатан, эрүүл торгомсог болгоод зогсохгүй арьсыг эрүүл төлөвтэй болоход тусална.

🌸🌸🌸
05/03/2022

🌸🌸🌸

Бид яагаад өдрийн арчилгааны төгсгөлд сайн чанарын кьюшн хэрэглэхийг санал болгодог вэ гэж үү? Кьюшн нь өдөр тутмын буда...
23/09/2021

Бид яагаад өдрийн арчилгааны төгсгөлд сайн чанарын кьюшн хэрэглэхийг санал болгодог вэ гэж үү?

Кьюшн нь өдөр тутмын будалтад маш хөнгөн, хүнд элемент багатай, түрхэх тусам натурал буюу төрөлхийн мэт амьд харагддаг, өдрийн турш сэргээхэд хялбар.
Ялангуяа өдөртөө бид нарны тосоо 2-3 цаг тутам сэргээх шаардлагад бүрэн нийцдэг.

Сүүлийн үеийн кьюшнүүд шинэчлэгдээд өө даралт, шингэц болон тогтоц сайтай, нарны хамгаалалттай, үрчлээний эсрэг, цайруулах, залуужуулах зэрэг орц найрлага нэмэгдэх болсныг дуулгахад таатай байна.

Өнөөдрийн та бүхэнд ОНЦЛОХ бүтээгдэхүүнээр бидний сайн танил 𝑬𝒍𝒊𝒔𝒉𝒂𝒄𝒐𝒚 брэндийн 𝑫𝒆𝒘𝒚 𝑳𝒂𝒚𝒆𝒓𝒆𝒅 𝑪𝒖𝒔𝒉𝒊𝒐𝒏-г танилцуулж байна.

Түрхэх тусам төрөлхийн мэт гялалзана ✨
Хүнд элемент ялангуяа газрын буюу муу минерал тос агуулаагүй, тослог хүнд мэдрэмж төрүүлэхгүй, 43% нь чийгшүүлэх нөлөөгөөрөө алдартай Witch Hazel найрлага багтсан.

Маск бидний өдөр тутмын хэрэглээ болсон энэ үед будсан ч будаагүй мэт, товших тусам улам натурал, гэрэлтсэн өнгөлөг харагдуулдгаараа онцлогтой. Хуурай арьсанд чийгийн давхарга үүсгэж, өдрийн турш чийгийг хадгалж, булбарай зөөлөн байлгана. Илүү их товших тусам байгалийн мэт харагдана.

Хэмжээ: 15 гр/ Запасгүй
Үнэ: 66.000₮

Бид яагаад өдрийн арчилгааны төгсгөлд сайн чанарын кьюшн хэрэглэхийг санал болгодог вэ гэж үү?

Кьюшн нь өдөр тутмын будалтад маш хөнгөн, хүнд элемент багатай, түрхэх тусам натурал буюу төрөлхийн мэт амьд харагддаг, өдрийн турш сэргээхэд хялбар.
Ялангуяа өдөртөө бид нарны тосоо 2-3 цаг тутам сэргээх шаардлагад бүрэн нийцдэг.

Сүүлийн үеийн кьюшнүүд шинэчлэгдээд өө даралт, шингэц болон тогтоц сайтай, нарны хамгаалалттай, үрчлээний эсрэг, цайруулах, залуужуулах зэрэг орц найрлага нэмэгдэх болсныг дуулгахад таатай байна.

Өнөөдрийн та бүхэнд ОНЦЛОХ бүтээгдэхүүнээр бидний сайн танил 𝑬𝒍𝒊𝒔𝒉𝒂𝒄𝒐𝒚 брэндийн 𝑫𝒆𝒘𝒚 𝑳𝒂𝒚𝒆𝒓𝒆𝒅 𝑪𝒖𝒔𝒉𝒊𝒐𝒏-г танилцуулж байна.

Түрхэх тусам төрөлхийн мэт гялалзана ✨

Хүнд элемент ялангуяа газрын буюу муу минерал тос агуулаагүй, тослог хүнд мэдрэмж төрүүлэхгүй, 43% нь чийгшүүлэх нөлөөгөөрөө алдартай Witch Hazel найрлага багтсан.

Маск бидний өдөр тутмын хэрэглээ болсон энэ үед будсан ч будаагүй мэт, товших тусам улам натурал, гэрэлтсэн өнгөлөг харагдуулдгаараа онцлогтой. Хуурай арьсанд чийгийн давхарга үүсгэж, өдрийн турш чийгийг хадгалж, булбарай зөөлөн байлгана. Илүү их товших тусам байгалийн мэт харагдана.

Хэмжээ: 15 гр/ Запасгүй

Үнэ: 59.000

Батгыг байгалийн хүчээр ЯЛ!Эдгээгч, анагаагчаараа алдартай “байгалийн хүч”-ийг мэдрүүлэх 4 эмчилгээний ургамлын ханд өнд...
22/09/2021

Батгыг байгалийн хүчээр ЯЛ!

Эдгээгч, анагаагчаараа алдартай “байгалийн хүч”-ийг мэдрүүлэх 4 эмчилгээний ургамлын ханд өндөр тунгаар агуулсан, батгашилтаас үүдэлтэй үрэвсэл, эмзэгшил, тууралт, хэт тослогжилтыг хянах 𝐓𝐄𝐓𝐑𝐀𝐅𝐎𝐑𝐂𝐄 патентжуулсан цуврал бүтээгдэхүүнүүд AJILA Beauty-д албан ёсны эрхтэй худалдаалагдаж эхэллээ.

Ургамлыг байгалиар нь хандалж, хиймэл өнгө, үнэр оруулагч нэмэлгүй ургамлын өөрийн өнгө үнэрээр нь бүтээсэн энэхүү цуврал нь асуудалтай, батгашилттай, батгашилтаас үүдэлтэй үрэвсэл, тууралт, эмзэгшил, хэт тослогтох тослог арьсыг хэт хүчтэй, химийн нэгдлээр бус байгалийн зөөлөн түүхий эдээр “аргадаж” анагааж, эмчилдгээрээ давуу талтай. 🌿

Батгыг байгалийн хүчээр ЯЛ!

Эдгээгч, анагаагчаараа алдартай “байгалийн хүч”-ийг мэдрүүлэх 4 эмчилгээний ургамлын ханд өндөр тунгаар агуулсан, батгашилтаас үүдэлтэй үрэвсэл, эмзэгшил, тууралт, хэт тослогжилтыг хянах 𝐓𝐄𝐓𝐑𝐀𝐅𝐎𝐑𝐂𝐄 патентжуулсан цуврал бүтээгдэхүүнүүд BEAUTY-д албан ёсны эрхтэй худалдаалагдаж эхэллээ.

Ургамлыг байгалиар нь хандалж, хиймэл өнгө, үнэр оруулагч нэмэлгүй ургамлын өөрийн өнгө үнэрээр нь бүтээсэн энэхүү цуврал нь асуудалтай, батгашилттай, батгашилтаас үүдэлтэй үрэвсэл, тууралт, эмзэгшил, хэт тослогтох тослог арьсыг хэт хүчтэй, химийн нэгдлээр бус байгалийн зөөлөн түүхий эдээр “аргадаж” анагааж, эмчилдгээрээ давуу талтай. 🌿

Бүтээгдэхүүн бүр өөр өөрийн онцлогтой бөгөөд найрлагадаа цайны мод, ногоон цай, центелла азиатика, камеллиа сайнунсис навчны ханд өндөр тунгаар багтаасан. .

Шавар маск нь дотроо базиликийн навчны нунтгаар хийсэн бичил гуужуулагчтай бол тонер нь байгалийн BHA буюу Саликс Нигра холтосны ханд орсон учраас маш зөөлнөөр өдөр бүр бохирдсон арьс, нүх сүвийг цэвэрлэнэ.

Идээт, хөндүүртэй, батгыг сорвигүй хатааж эдгээх гелин түрхлэг нь “гэнэтийн” батганд тусгайлан зориулсан бол наалт нь нүүр будгийн дор гадны бохирдлоос сэргийлж, өөг үр дүнтэй дарна. Харин тос нь ямар хөнгөн зөөлөн гэж санана. Нүх сүвийг бөглөж, хүнд мэдрэмж төрүүлэхгүйн дээр 7 төрлийн гиалуроны хүчил агуулсан юм.

#батгыгбайгалийнхүчээр #батгатайарьс #тослогарьс #үрэвсэлтэйарьс

Өдөр бүр нарны тос түрхэх 𝟕 чухал шалтгааныг хүргэж байна. ⛱
05/07/2021

Өдөр бүр нарны тос түрхэх 𝟕 чухал шалтгааныг хүргэж байна. ⛱

Таны арьс бол таны хамгийн том эрхтэн.

Арьс нь таны бие махбодийг микробуудаас хамгаалах, биеийн температурыг зохицуулахад туслах зэрэг чухал үүрэгтэй ч энэ нь арьсаа хамгаалахгүйгээр гадагш гарах ёстой гэсэн үг биш юм. Нарнаас хамгаалах тосгүйгээр таны арьс маш олон асуудалд өртөмтгий болдог. Яагаад нарны тосыг зөвхөн нартай өдөр биш бүрхэг, бороотой, ямар ч улиралд түрхэх ёстойг та мэдэх үү?

Өдөр бүр нарны тос түрхэх 𝟳 чухал шалтгааныг хүргэж байна.⛱

Нарны тос нь:

𝟏. Арьсыг түлэгдэхээс хамгаална.

Зуны улирал бидний хамгийн их айдаг зүйл нь харлаж, борлож, түлэгдэх явдал байдаг. Нарны тос нь төрлөөсөө хамааран нарны хэт ягаан туяаг өөртөө ойлгох, эсвэл шингээж дулаан байдлаар гадагшлуулах замаар арьсыг наранд түлэгдэхээс хамгаалдаг.

𝟐. Арьсан дээр сэвх, бараан нөсөө толбо үүсэхээс хамгаална.

Бараан өнгийн сэвх нөсөө толбо, хэсэг газрын гүн харлалт нь арьс гэмтэхээрээ өөрийгөө хамгаалж буй нэг хэлбэр юм. Энэхүү бараан толбыг “хөгшрөлтийн толбо”, “элэгний толбо” гэж нэрлэх нь бий. Анагаах ухааны хэллэгээр Гиперпигментаци (hyperpigmentation) нь бидний арьс, үс, нүдэнд өнгө өгдөг байгалийн пигмент болох меланиний ялгаралт ихэссэнээс үүсдэг. Меланиний энэ хэт нийлэгжилт нэмэгдэх шалтгааны нэг нь наранд түлэгдэх, нарны хордлого, арьсны гэмтэл, үрэвсэл, мөн дааврын нөлөөллөөр үүсдэг.

𝟑. Арьсны хорт хавдар тусах эрсдлийг бууруулдаг.

Үүлэрхэг байсан ч нарнаас хамгаалах тос өдөр бүр хэрэглэх нь арьсны хорт хавдраас урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга юм. Статистик мэдээлээс Америкийн 5 хүн тутмын нэг нь 70 насандаа арьсны хорт хавдар тусах эрсдэлтэй байдаг гэсэн судалгаа бий. Манай улсын хувьд арьсны хорт хавдар нь хавдрын гаралтай нас баралтын шалтгааны 13-т эрэмбэлэгдэж байна. Өдөр бүр дор хаяж spf30 болон түүнээс дээш хэмжигдэхүүнтэй нарны тос түрхсэнээр арьсны хавдраар өвчлөх эрсдэлээ бууруулах боломжтой. Хэрэв наранд удаан хугацаагаар байх шаардлагатай бол 2 цаг тутам нарны тосоо сэргээхээ битгий мартаарай.

𝟒. Арьс үрэвсэж, эмзэгшихээс хамгаална.

Бидний арьс нарны хэт ягаан туяанд их өртөх нь улайлт, эмзэгшил цаашлаад үрэвсэл үүсэх шалтгаан болдог. Ялангуяа псориаз мөн розацеа зэрэг арьсны өвчинтэйгөө тэмцэж байгаа бол нарнаас хамгаалах нь хамгаас чухал. Хэрэв та эмзэг, мэдрэмтгий арьстай бол нарнаас хамгаалах тосоо цайрын исэл болон титанын давхар исэлтэй зөөлөн найрлагатай нарны тос сонгон хэрэглээрэй.

𝟓. Залуу төрхөө удаан хадгалахад тусална.

Арьсан дээр ил харагдах үрчлээ, сэвх, нөсөө толбоны ихэнх хувь нь нарнаас хамгаалаагүйгээс үүсдэгийг мэдэх үү? Одоо танд өдөр бүр нарны тос түрхэх нь нүдэнд харагдахуйц үр дүнг өгөхгүй байж болох ч олон жилийн дараа та өдөр бүр нарны тос түрхсэндээ баярлахаар үр дүн, залуу оворгүй төрхийг бэлэглэх болно. Амалъя.

𝟔. Эрт хөгшрөлтийн шинж тэмдгээс урьдчилан сэргийлнэ.

Наранд хамгаалалтгүй гарах нь арьсны эластин болон коллаген, арьсны холбогч эдийг гэмтээх эрсдэлтэй бөгөөд ингэснээр арьс уян хатан чанараа алдаж, үрчлээ үүсэх нэгэн шалтгаан болдог. Тиймээс хөгшрөлтөөс хамгаалахын тулд нарны тос хамгийн чухал үүрэгтэй. Өдөр бүр нарны тос түрхэх нь таныг олон жилийн дараах эрдслээс хамгаална.

𝟕. Нарны тосыг өдөр бүр түрхсэнээр хүүхдэдээ “өвлүүлэх” хамгийн зөв дадлуудын нэг болдог.

Бид хүүхдүүдээ эрүүл хооллож, дасгал хөдөлгөөн хийхийн ач холбогдлыг ойлгуулахыг зорьдог ч түүнээс дутахгүй арьсны эрүүл мэндтэй холбоотой асуудлаар хүүхэд юм чинь гээд орхидог. Нарны хэт ягаан туяа хөгшин залуу, хүүхэд насанд хүрэгчдээр ялгахгүй хортой бөгөөд хүүхдийн арьс эмзэг байдаг учраас нарны хэт ягаан туяанд өртөх нь арьсны өвчлөлд өртөмтгий болгох эрсдэлтэй. Мөн өсвөр насны хүүхдэд арьсны өвчлөл, эмзэгшил, батгашил нь өөртөө итгэлгүй болох зэргээр эмзэг тусдаг бөгөөд батгашилт өвчний эмчилгээнд нарны тос түрхэх нь эмчилгээг үр дүнтэйгээр түргэсгэхэд тусалдаг.

𝑻𝒊𝒑: Арьсны мэргэжилтнүүдийн хамгийн харамсдаг зүйлийн тоонд эрт нарны тос түрхэж эхлээгүйдээ харамсдаг гэсэн байдаг.

#нарнытос #нарнаасхамгаалахтос #нарнытостүрхэх #нарнытостүрхэхшалтгаанууд

Манай улсад гэлтгүй Хятад, Япон, Тайвань, Хонг-Конг улсуудын зах зээлд 1 сая гаруй борлуулагдсан, нэр хүндтэй ДЭЛХИЙ мэд...
18/06/2021

Манай улсад гэлтгүй Хятад, Япон, Тайвань, Хонг-Конг улсуудын зах зээлд 1 сая гаруй борлуулагдсан, нэр хүндтэй ДЭЛХИЙ мэддэг BB cream 🙋‍♀️

📣ШИЛДЭГ МАСКУУДЫГ ОНЦГОЙ ХЯМДРАЛТАЙ ҮНЭЭР...📍Ердөө 3 хоног...Та нар минь амжиж захиалаарай!
04/05/2021

📣ШИЛДЭГ МАСКУУДЫГ ОНЦГОЙ ХЯМДРАЛТАЙ ҮНЭЭР...

📍Ердөө 3 хоног...

Та нар минь амжиж захиалаарай!

𝐀𝐉𝐈𝐋𝐀 𝐁𝐄𝐀𝐔𝐓𝐘-н бүх цаг үеийн хамгийн өндөр борлуулалттай, үр дүнг АМЛАГЧ, ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ/ ЦАЙРУУЛАХ/ АРЬСЫГ УСЛАХ дээд зэргийн, шилдгийн шилдэг үйлчилгээтэй МАСКНУУДЫГ багцлан ЕРДӨӨ 3 хоногийн турш ОНЦГОЙ үнээр худалдан авах боломжийг олгож байна.

Хямдралын хугацаа: 𝟕𝟐 цаг

5-р сарын 6-ны Пүрэв гарагт ХЯМДРАЛЫН ЗАХИАЛГА хаагдана.
📍Багцын тоо хязгаартай тул та бүхэн амжиж захиалаарай.

"𝟳 𝗗𝗔𝗬𝗦 𝗦𝗣𝗘𝗖𝗜𝗔𝗟 𝗠𝗔𝗦𝗞" 𝗖𝗛𝗔𝗟𝗟𝗘𝗡𝗚𝗘

𝟏. 𝐃𝐫.𝐂𝐞𝐮𝐫𝐚𝐜𝐥𝐞 𝐑𝐨𝐲𝐚𝐥 𝐕𝐢𝐭𝐚 𝐏𝐫𝐨𝐩𝐨𝐥𝐢𝐬 𝐀𝐧𝐭𝐢-𝐎𝐱𝐢𝐝𝐚𝐧𝐭 𝐌𝐚𝐬𝐤-Арьсыг цайруулж, гэрэлтүүлэх хөгшрөлтийн эсрэг цэвэр анти-оксидант маск
Зөгийн жилийн ханд, зөгийн сүүнцэр болон витамин Ц-ээр баяжуулсан гүн чийгшүүлэгч маск нь арьсны өнгийг гэрэлтсэн тунгалаг болгож, сэргээх, хөгшрөлтийн эсрэг эрчимтэй тэжээл өгнө.

𝟐. [𝐏𝐑𝟒] 𝐇.𝐄𝐂𝐌 𝐃𝐎𝐖𝐍 𝐓𝐈𝐌𝐄 𝐌𝐀𝐒𝐊-Арьсыг гүн тайвшруулах, тэжээлийн маск
Арьсны гадна цочролоос үүдэлтэй харшилсан арьсыг гүн тайвшруулах, тэжээлийн маск Ургамлын эсээс гаргаж авсан байгальд ээлтэй задрах, арьсыг чөлөөтэй амьсгалуулах зөөлөн материалтай.

𝟑. 𝐖𝐞𝐥𝐥𝐚𝐠𝐞 𝐂𝐞𝐫𝐚𝐦𝐢𝐝𝐞 𝐒𝐤𝐢𝐧 𝐁𝐚𝐫𝐫𝐢𝐞𝐫 𝐌𝐚𝐬𝐤- Гүн чийгшүүлж, арьсны эрүүл давхаргыг бий болгох маск
Арьсыг эрчимтэй чийгшүүлж, арьсны эрүүл хамгаалалтыг бий болгох, керамид агуулсан маск нь өөхний хүчлээр баялаг бөгөөд бидний сайн мэдэх Омега-3, Омега-6 юм. Омега-3 нь арьсанд тосны нийлэгжилийг зохицуулж, чийгшлийг тэнцвэржүүлэх, хагарч хонхойсон хуурайшсан барзгар арьсны давхаргыг зөөллөж, ингэснээр хөгшрөлтийн шинж тэмдгүүдийг багасгах үйлчилгээтэй.

𝟒. 𝐂𝐫𝐞𝐦𝐨𝐫𝐥𝐚𝐛 𝐂𝐞𝐥𝐥𝐮𝐥𝐚𝐫 𝐄𝐧𝐞𝐫𝐠𝐲 𝐌𝐚𝐜𝐫𝐨 𝐒𝐞𝐫𝐮𝐦 𝐌𝐚𝐬𝐤-Арьсны эрч хүч нэмэгдүүлэх, хөгшрөлтийн эсрэг серум маск
Арьсны гүн дэх үхжиж байгаа эсийг сэргээж, коллагены тасарсан гинжин холбоог нөхөх, эрт хөгшрөлтийн эсрэг дээд зэрэглэлийн маск. Коконатын хальсаар хийгдсэн, нүүрний арьсанд 100% сууж өгдөг.

𝟓. 𝐂𝐫𝐞𝐦𝐨𝐫𝐥𝐚𝐛 𝐀𝐪𝐮𝐚 𝐓𝐚𝐧𝐤 𝐇𝐲𝐝𝐫𝐨 𝐏𝐥𝐮𝐬 𝐖𝐚𝐭𝐞𝐫-𝐅𝐮𝐥𝐥 𝐌𝐚𝐬𝐤-Арьсыг гүн чийгшүүлж, чийгийг хуримтлуулж, чангалах дээд зэргийн маск
Далайн коллаген болон гиалуроны хүчлийн нэгдмэл нөлөөгөөр арьсыг гүн чийгшүүлж, чийгийг хуримтлуулах чангалах, бат бөх болгох дээд зэрэглэлийн маск. Aqua Tank усан маск нь арьсыг гялалзуулж, чийгшлийг эрчимтэй нэмэгдүүлэх, нүхийг чангалж, уян хатан болгох давуу үйлчилгээтэй.

𝟔. 𝐖𝐞𝐥𝐥𝐚𝐠𝐞 𝐇𝐲𝐚𝐥𝐮𝐫𝐨𝐧𝐢𝐜 𝐅𝐢𝐫𝐦𝐢𝐧𝐠 𝐌𝐚𝐬𝐤- Эрчимтэйгээр нөхөн сэргээж, ус чийгээр ханган өргөж, чангалах маск

Арьсыг эрчимтэйгээр нөхөн сэргээх, уян хатан болгож ус чийгээр дүүргэх 100% гиалуроны хүчил, 8 эмийн ургамлаар баяжуулсан арьсны цангааг тайлагч, чангаруулагч супер маск

𝟕. 𝐂𝐫𝐞𝐦𝐨𝐫𝐥𝐚𝐛 𝐍𝐮𝐭𝐫𝐢𝐭𝐢𝐨𝐧 𝐃𝐞𝐞𝐩 𝐈𝐧𝐭𝐞𝐧𝐬𝐢𝐯𝐞 𝐌𝐚𝐬𝐤-Өнгө алдаж, хуурайшсан, тэжээлгүй болсон арьсанд гүн чийгшил тэжээл өгөх маск
Өнгө алдаж, хуурайшсан, тэжээлгүй болсон арьсанд гүн чийгшил тэжээлийг нэгэн зэрэг өгөх дээд зэргийн гидрогел маск нь барзайж, өнгөө алдсан арьсны гүний давхаргад хэрэгцээт тэжээлийг хүргэж өгөх үйлчилгээтэй.

𝟖. 𝐖𝐞𝐥𝐥𝐚𝐠𝐞 𝐑𝐞𝐚𝐥 𝐇𝐲𝐚𝐥𝐮𝐫𝐨𝐧𝐢𝐜 𝐎𝐧𝐞 𝐃𝐚𝐲 𝐤𝐢𝐭-Арьсыг гүн чийгшүүлж, чангалах 91% хөлдөөж хатаасан гиалуроны хүчил

Хонхойлт үүсч, хагарсан нарийн үрчлээ, зураасуудыг агаараас 6л-тэй тэнцэхүйц ус чийгийг татаж, арьсны гадаргууг чангалж, “индүүдсэн” мэт дүүргэх үйлчилгээтэй эмчилгээний капсуль ампуль. Цэнхэр уусмалыг задалж хатаасан гиалуроны хүчлэн дээрээ хийгээд сайтар хольж нүүрэн дээрээ жигд тараан түрхэж шингээсний дараа маскаа тавина.

📣ШИЛДЭГ МАСКУУДЫГ ОНЦГОЙ ХЯМДРАЛТАЙ ҮНЭЭР...📍Ердөө 3 хоног...Та нар минь амжиж захиалаарай!
04/05/2021

📣ШИЛДЭГ МАСКУУДЫГ ОНЦГОЙ ХЯМДРАЛТАЙ ҮНЭЭР...

📍Ердөө 3 хоног...

Та нар минь амжиж захиалаарай!

📣ШИЛДЭГ МАСКУУДЫГ ОНЦГОЙ ХЯМДРАЛТАЙ ҮНЭЭР...📍Ердөө 3 хоног...Та нар минь амжиж захиалаарай!
04/05/2021

📣ШИЛДЭГ МАСКУУДЫГ ОНЦГОЙ ХЯМДРАЛТАЙ ҮНЭЭР...

📍Ердөө 3 хоног...

Та нар минь амжиж захиалаарай!

📣AJILA BEAUTY-г сонгон үйлчлүүлдэг үзэсгэлэнт бүсгүйчүүддээ зориулан хөл хорионы үед арьсаа арчлахад хамгийн хэрэгцээтэй, бүх төрлийн арьсанд тохиромжтой ӨНГӨ СЭРГЭЭЖ ГҮН ЧИЙГШҮҮЛЭХ 7 хоногийн МАСК-ны багцыг ОНЦГОЙ ХЯМДРАЛТАЙ ҮНЭЭР санал болгож байна.

Энэхүү МАСК-ны багцад та нарын минь хамгийн хэрэглэх дуртай, маскнууд багтсан гэдэгт итгэлтэй байна.

Хямдралын хугацаа: 𝟕𝟐 цаг

5-р сарын 6-ны Пүрэв гарагт ХЯМДРАЛЫН ЗАХИАЛГА хаагдана.

📍Багцын тоо хязгаартай тул та бүхэн амжиж захиалаарай.Хөл хорионоос ҮЗЭСГЭЛЭНтэй хэвээрээ гарна шүү, хэдүүлээ...🙋‍♀️

"𝟕 𝐃𝐀𝐘 𝐁𝐑𝐈𝐆𝐇𝐓𝐄𝐍𝐈𝐍𝐆 𝐌𝐀𝐒𝐊 𝐂𝐇𝐀𝐋𝐋𝐄𝐍𝐆𝐄"

𝟏. 𝐖𝐞𝐥𝐥𝐚𝐠𝐞 𝐇𝐲𝐚𝐥𝐮𝐫𝐨𝐧𝐢𝐜 𝐅𝐢𝐫𝐦𝐢𝐧𝐠 𝐌𝐚𝐬𝐤-Эрчимтэйгээр нөхөн сэргээж, ус чийгээр ханган өргөж, чангалах маск
Арьсыг эрчимтэйгээр нөхөн сэргээх, уян хатан болгож ус чийгээр дүүргэх 100% гиалуроны хүчил, 8 эмийн ургамлаар баяжуулсан арьсны цангааг тайлагч супер маск

𝟐.𝐄𝐥𝐢𝐬𝐡𝐚𝐜𝐨𝐲 𝐘𝐮𝐣𝐚 𝐓𝐞𝐚 𝐌𝐚𝐬𝐤-Байгалийн анти-оксидант Витамин Ц-ээр баяжуулсан маск
Yuja цайны ханд нь супер цайруулах үйлчилгээтэй, витамин Ц-ээр маш баялаг учраас өнгөө алдаж, ядарч сульдсан арьсыг эрчимтэйгээр сэргээж, гэрэлтүүлж цайруулах үйлчилгээ үзүүлнэ. Давхар ниацинамид орсон нь цайруулах үйлчилгээг улам эрчимжүүлэхээс гадна, коллаген үйлдвэрлэлийг дэмжиж, нүх агшаах, арьсыг чангалах үйлчилгээтэй.

𝟑. 𝐖𝐞𝐥𝐥𝐚𝐠𝐞 𝐀𝐪𝐮𝐚 𝐒𝐨𝐨𝐭𝐡𝐢𝐧𝐠 𝐒𝐎𝐒 𝐌𝐚𝐬𝐤-Хуурай, эмзэг арьсны түргэн тусламж
Маш хурдацтайгаар гэмтэж, хуурайшсан арьсыг тайвшруулж, гүн чийгшүүлэх үйлчилгээтэй нүүрний өнгө сэргээх маск. Тавиад л шууд гүн чийгшил өгөх үйлчилгээгээ нэн даруй үзүүлэх цэвэр гиалуроны хүчил болон Центелла Азиатика агуулсан.

𝟒. 𝐖𝐞𝐥𝐥𝐚𝐠𝐞 𝐂𝐞𝐫𝐚𝐦𝐢𝐝𝐞 𝐒𝐤𝐢𝐧 𝐁𝐚𝐫𝐫𝐢𝐞𝐫 𝐌𝐚𝐬𝐤-Гүн чийгшүүлж, арьсны төрөлхийн тос чийгийг хангах маск
Арьсыг эрчимтэй чийгшүүлж, арьсны эрүүл хамгаалалтыг бий болгох, керамид агуулсан маск нь өөхний хүчлээр баялаг бөгөөд бидний сайн мэдэх Омега-3, Омега-6 юм. Омега-3 нь арьсанд тосны нийлэгжилийг зохицуулж, чийгшлийг тэнцвэржүүлэх, хагарч хонхойсон хуурайшсан барзгар арьсны давхаргыг зөөллөж, ингэснээр хөгшрөлтийн шинж тэмдгүүдийг багасгах үйлчилгээтэй.

𝟓. 𝐂𝐫𝐞𝐦𝐨𝐫𝐥𝐚𝐛 𝐌𝐚𝐫𝐢𝐧𝐞 𝐇𝐲𝐚𝐥𝐮𝐫𝐨𝐧𝐢𝐜 𝐑𝐞𝐯𝐢𝐭𝐚𝐥 𝐌𝐚𝐬𝐤- Арьсыг эрчимтэй сэргээж, чийгээр хангах маск
Далайн гүний баялаг ханд, гиалуроны хүчилтэй эрчимтэй сэргээгч маск нь усгүйжиж, хатаж, хуурайшсан арьсанд далайн гүний чийгээр хангаж, чийгшлийг эрчимтэй нэмэгдүүлэх маск нь алдарт Cremorlab T.E.N рашаан ус, далайн гүний баялаг хандаас бүрдсэн байгалийн найрлагаас бүрдсэн бөгөөд арьсны өнгийг дээд зэргээр сэргээж, тэжээлээх хангах үйлчилгээтэй.

𝟔.𝐃𝐫.𝐂𝐞𝐮𝐫𝐚𝐜𝐥𝐞 𝐑𝐨𝐲𝐚𝐥 𝐕𝐢𝐭𝐚 𝐏𝐫𝐨𝐩𝐨𝐥𝐢𝐬 𝐌𝐚𝐬𝐤-Арьсыг цайруулж, гэрэлтүүлэх хөгшрөлтийн эсрэг цэвэр анти-оксидант маск
Зөгийн жилийн ханд, зөгийн сүүнцэр болон витамин Ц-ээр баяжуулсан гүн чийгшүүлэгч маск нь арьсны өнгийг гэрэлтсэн тунгалаг болгож, сэргээх, хөгшрөлтийн эсрэг эрчимтэй тэжээл өгнө.

𝟕. 𝐂𝐫𝐞𝐦𝐨𝐫𝐥𝐚𝐛 𝐖𝐡𝐢𝐭𝐞 𝐁𝐥𝐨𝐨𝐦 𝐓𝐫𝐢𝐩𝐥𝐞 𝐁𝐫𝐢𝐠𝐡𝐭 𝐅𝐥𝐨𝐫𝐚𝐥 𝐌𝐚𝐬𝐤 Арьсанд эрч хүч өгч гэрэлтүүлэх, гүн чийгшил өгөх маск
Өнгөө алдаж, ядарсан арьсыг илт сэргээж, эрч хүч өгч гэрэлтүүлэх, гүн чийгшил өгөх бичил гуужуулагчтай маск Сараана цэцгийн ханд болон T.E.N рашаан усны хамтын нөлөө нь арьсыг цэвэршүүлж, зөөлөн өнгөлөг бүтэцтэй болгодог.

Address

Peace Avenue
Ulaanbaatar
16050

Opening Hours

Monday 10:00 - 21:00
Tuesday 10:00 - 21:00
Wednesday 10:00 - 21:00
Thursday 10:00 - 21:00
Friday 10:00 - 21:00
Saturday 10:00 - 21:00
Sunday 10:00 - 21:00

Telephone

+97688119292

Alerts

Be the first to know and let us send you an email when Elishacoy Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Elishacoy Mongolia:

Share