Yoga is Peace

Yoga is Peace Face: Palim Puntsag Иога хийж Ахмад настайгаа эрүүл амар амгалан эрч хүчтэй ханьсан амьдарцгаая.

08/06/2026

2026.6.8

06/06/2026
05/06/2026

2026.6.5

Бадамлянхуа төвийн  Хатха иогийн 9.00 цагийн ангид сурдаг, сурсан ахмад суралцагч  + 60 настангууд ийм л байгаа шүү. Ийм...
04/06/2026

Бадамлянхуа төвийн Хатха иогийн 9.00 цагийн ангид сурдаг, сурсан ахмад суралцагч + 60 настангууд ийм л байгаа шүү. Ийм байж болдог, чаддаг гэдгийг ирээд нүдээр харсан ч болно. Эд бол элдэв өвчинөөс ангид, эрүүл саруул, амар амгалан, баяр баясгалантай, эрч хүчтэй бүсгүйчүүд болж болдогийг мэдэрсэн тууштай бүсгүйчүүд.
Жаргалан жаргалан энэ ертөнцийн түмэн жаргалан дотроос чухам жаргалан Эрүүл энхийн жаргалан.

Цэвэршилт:Эртний ухаант хатад  маань уужуу тайвуу, эрэмгий зоригтой, төр хүртэл барилцаж явсан байдаг. Эд маань ч гэсэн ...
04/06/2026

Цэвэршилт:
Эртний ухаант хатад маань уужуу тайвуу, эрэмгий зоригтой, төр хүртэл барилцаж явсан байдаг. Эд маань ч гэсэн энэ давааг давсан л байгаа даа. Энэ талаар номонд мэргэн нойронд сэргэг бүсгүйчүүд минь үзэж дуулсан зүйл байна уу. Харин өвөг дээдэс минь эмэгтэй хүний идэж уух, бие засах нь хэнд ч үл анзаарагдах нууцлаг байх ёстой гэж сургасан байдаг гэж дуулсан юм байна. Тэгэхээр дээрх асуудал ч гэсэн нэг их дэлгэмэл зүйл биш байж магад. Эмэгтэй хүний хүнд очих, хүүхэд гаргах, хөхүүлэх, сарын тэмдэг, ирэх зогсох.... цэвэрших гээд бүгд л жам ёсных бөгөөд эзэн нь бүсгүй хүнээс өөр хэн ч байж болохгүй болохоор жам ёсыг.....бутанд харсан туулай мэт тэрхэн тэндээ уур уцааргүй, сэмхэн, хөөрхөн нь аргагүй даваад гарах сэтгэлийн хат бурхан бүсгүй бүгдэд нь тэгш заяасан байх аа . Нуур амгалан бол нугас амгалан гэдэг та минь хямраад савлаад байхаар нууран доторх үр хүүхэд, хань ижил тань яаж сэлнэ вэ. Нөгөө Баасансүрэн ламтангийн үг санаанд орлоо. Та уцаартай үедээ .....яадаг юм, тэгээд яагаа вэ, яршиг, чадахгүй гэх мэт үгнүүдийг ууртай хэлдэг гэнэ. Дараа нь энэ бүх үгний ард "хөө"залгаад хэлээд үз гэсэн шүү. Нээрээ л уяхан зөөлөн болгоод хайлуулаад хаячих юм байналээ. Ингээд та ч тайван хажуугийн хүн ч тайван болно гэнэ гоё байгаа биз. ....Чадахгүй хөө, дэмий байхаа хөө, хэрэггүй хөө, ядраад байна хөө, ...дараа болъё хөө, зүгээр ээ хөө гэх мэт. Хөөрхөнүүд минь уурлаад үг хэлмээр санагдвал хөө залгана шүү. Санаарай. Шивнэж хэлэхэд хажуудах хань чинь эр хүн чинь мөн л адил цэвэршдэг юм байна шүү дээ. Тэгэхлээр энэ сэдэв ингэсгээд хүн бүрт өөрөөсөө ч хүртэл нууцлах нь холгүй чамин, тэндээ л юу ч болоогүй юм шиг, туулай мэт хяран хааяа дотроо хм хм гэсхийгээд үг хэлмээр бол хөө.. залгачихаад дээр нь ....ямар нэг хөдөлгөөн, дуртай зүйлдээ сэтгэлээ зориулж хийж баясаж яваарай . Ялангуяа архи тамхи хэрэглэж, их идэж болохгүй шүү. Эмэгтэй хүн уурлахаараа их иддэг гэж бичсэн байсан . Болохгүй хөө. Бүсгүйчүүдийг минь Цэвэршилтийн үеийн хямрал... үүнийг аятайхан аргалаад давах боломж байгаа шүү.
Би 70 настай. Би энэ хямралыг дээгүүр нь даваагүй дайрсан байх аа. Надад одоо нуугаад байх зүйл юу байхав. Хэн нэгэнд хэрэг болвол сайхан л байна. Би их хөдөлгөөнтэй, нэг юманд дурлавал эцсийн нь үзэж байж салдаг тэнэг ч гэх үү дээ. Тэр үедээ сагс их тоглоно, зам дээр их гүйдэг байлаа, дараа нь аэробик нэг хэсэг хийсэн, хэрээсэн хатгамал их хатгалаа, шүрээр зүүлт хийж нэг хэсэг баяслаа. Алба хашиж байхдаа энэ бүгдээс үдийн цайны цагаараа иог хийдэг байсан нь дэндүү олз байсан. Үдийн цайны цаг болохоор цайны өрөөнд цуглаад хоол унд хийх, идэх , цай уух, тамхи татдаг хүүхнүүд олон ч байж, хүүхнүүд болсон хойно хов ярина, тэр үедээ юу гэж хоцров гээч зарим үед хошуу нэмэрлээд сууж байсан үе бий байх аа. Гэхдээ л тэр цагаа иог хийхэд зориулж чадсан байдаг. Ажил тарахаар өөртөө зориулах цаг байхгүй, хүүхэд цэцэрлэгээс авах хоол, унд гээд ар гэрийн ажил барагдах биш. Тэтгэвэрт сууж ажил төрөл гэхгүй, зав зай гарч тууштай 9 сар иогоор хичээллэж багш маань ч гэсэн ...одоо иогийн багш бол... гэж билээ.
Би иогаас маш их эрч хүч авч эрүүл саруул, элдэв өвчин зовиур гэхгүй, ер бусын амар амгалан, юунд ч түүрдэхгүй их баяртай явдаг байсан. Яагаад гэж өөрөөсөө асууж байвч эд эрхтэн сэтгэл зүрх минь хариултыг мэдрүүлж байсанд маш их баярлаж сэтгэл хангалуун явдаг. Тэр үедээ цэвэршилтийн хямрал ирж байна, ирэх нь, одоо үйлчилж байна гэж үнэндээ бодож байсангүй. Яах юм бэ хүссэн хүсээгүй бүсгүй хүн бүрт л тохиолдоно. Үүнийг бодоод хүлээгээд, найр тавин хүлээж аваад, өөрийгөө зовоож дагаж хямраад, савлаад байх хэрэггүй. Тэгэхлээр энэ үедээ ямар нэг зүйлд дурла, тэр тусмаа иог хий, ямар нэг хөдөлгөөн хий үүнийг хууль мэт хэрэгжүүл. Хүүе дуртай зүйл гэхээр унтах идэх хүүхэд харах асуудал огт биш шүү . Энэ чинь байгалийн реплэксээр хийдэг зүйл тийм үү хөөрөхөнүүдээ.
За тэгээд юу эс мундах вэ. Хөх зүү хөндлөн бариагүй хүн ч байж л байдаг. Хүн чинь үхтэлээ л юм сурдаг гэдэг үнэн шүү. Яадаг юм хүүхдэд ач зээдээ анх удаа баривч оёод үз л дээ. Муухай оёх нь хамаагүй чи оёсон түүнийгээ хараад баяс, чадаж л байгаа, чадна .
Нэг мэдэхэд энэ цаг хугацаа орхин одно. Нэг юмыг сануулж хэлэхэд хүний "нас" гэдэг зүйлд нэг их ач холбогдол өгч өөрийгөө уруу дорой гутралын золиос бүү болго . Нэг юм хийх болохоороо л нөгөө 2 оронтой 60.45.50 гэсэн тоогоо хүзүүндээ углаад л хийдэггүй биз дээ яршиг л байна. Бүү тоо.
Хорвоогийн жамаар хүссэн хүсээгүй тэр муу тоо чинь явна. Харин чи чадах, чадаж байгаа хүссэн зүйлдээ сэтгэлээ зориулж түүнийхээ амтыг мэдэрч, хайрлаж яв. Цаг хугацаа эргэж ирэхгүй шүү дээ . Чи өрсөж амьдар. Ингээд л би иогт дурласан. 100 настай АНУ-ын иргэн Тао Поркон иог хийгээд, машинаа бариад, тэнгэрээр нисэж энд тэнд сургалт, бүжиг хийгээд л явж байна. Бид чинь тэр тусмаа Монгол хүн гэдгээ санаж бай.
Иог хийхэд нас үнэн хамаарахгүй юм даа. Тэр тусмаа хүссэн хүн бүр чаддаг, таны хэн, ямар байсан, байгаа, хөрөнгө мөнгө нэр төр албан тушаал ч хамаагүй.
Хийхийг хүссэн хүн бүрт иог хийхэд , туслахад бэлэн. Авах гээхийн ухаанаар хандаарай. Бадамлянхуа иога төв багш П.Алимаа.
Ингээд маттайгаа нөхөрлөж, түүн дотроо багтаж / хөвсийхгүй/амьдарцгаая.

04/06/2026

Хатха иогийн 9.00 цагийн анги. Эд маань тасралтгүй 7,4,5 жил ч хичээллэж буй сурагч байна.
Эд маань ихэнх нь 60 давсан ахмадууд шүү.
Ямар их эрч хүчтэй уян хатан даралт зүрх хөл нуруу бол бүгд ОК шүү дээ. Үнэн урамтай. Хүсвэл хэн ч ийм байж болдог гэдгийн нотолгоо шүү.

04/06/2026

Address

Ulaanbaatar

Telephone

+97699252688

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Yoga is Peace posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share