Cab's Mongolia

Cab's Mongolia Франц улаан дарсны охь агуулсан мэргэжлийн үс арчилгаа.

Cab’s брэндийг анх Францын дарсны өлгий нутаг гэгддэг Бордо мужид Lafayette Chateaux Haut Lafitte эзэмшигч дарсны бизнес эрхэлдэг Loumeaud болон Alfred Alexandra нар үүсгэн байгуулсан түүхтэй.

1989 онд Полифенол Судлал Байгууллагын Удирдах зөвлөлийн дарга, Бордогийн Их Сургуулийн Эм Судалгааны Хүрээлэнгийн доктор Carl өөрийн судалгааны ажлаараа усан үзмийн үрэнд хөгшрөлтийг эсэргүүцэгч хүчтэй бод

ис агуулагддаг болохыг тогтоожээ. Усан үзмийн үрэнд агуулагддаг антиоксидант нь өөр бусад молекулуудыг эсэргүүцэх чадвар өндөртэй байдаг тул хөгшрөлтийн эсрэг гайхамшигтай бэлдмэл болж чаддаг байна. Ингээд Доктор Карлын мэдлэг, ур чадвар болон Ломоугийн гэр бүлийнхний олон жилийн туршилтын үр дүнд 1991 онд Бордо мужид Cab’s мэргэжлийн судалгаа шинжилгээний анхны лаборатори байгуулагдсан бөгөөд тус лабораторид Франц улсын 43 дарсны үйлдвэрийн 500 гаруй төрлийн улаан дарсыг олон жилийн туршид судалж шинжилсний үр дүнд үс хөгшрөлтийн эсрэг найрлагыг амжилттайгаар гарган авчээ.

Улмаар 1993 онд үс арчилгааны Cab’s брэнд албан ёсоор үүсгэн байгуулагдсан нь улаан дарсны найрлага дахь полифенолыг ашиглаж бүтээсэн анхны үс арчилгааны брэнд болон түүхэнд үлдсэн юм.

1998 оноос хойш Cab’s брэнд нь аажмаар Европын зах зээл дээр амжилттай байршиж, хурдацтайгаар өргөжин хөгжиж байна. 25-35 насны хэрэглэгчдийн дунд явуулсан судалгааны үр дүнд чанартай, дээд зэрэглэлийн, тансаг, өндөр үр дүнтэй, итгэлтэй, мэргэжлийн үс арчилгааны бүтээгдэхүүн гэдгээрээ танигдсан.

2006 оноос эхлэн тус брэндийн бүтээгдэхүүнүүд Азийн орнууд, тэр дундаа Сингапур, Малайз, Тайвань, Энэтхэг, Хятад улсын мэргэжлийн гоо сайхны салонууд болон энгийн хэрэглэгчдэд өргөнөөр хэрэглэгдэж эхэлсэн бөгөөд хэрэглэгчдээс эерэг үнэлгээ авсаар байна.

2019 оноос Cab’s брэнд нь Монгол улсад өөрийн албан ёсны борлуулагч "Кабс Монголиа" ХХК-аар дамжуулан Монголын хэрэглэгчдэд гайхамшигт Argan oil series (Арган тостой чийгшүүлэх эрүүлжүүлэх эмчилгээний багц), Neroli Hair&Scalp (хуйхны эмчилгээний болон хагны эсрэг багц), Polyphenol (Үс уналт болон хөгшрөлтийн эсрэг эмчилгээний багц) үс арчилгааны цуврал бүтээгдэхүүнүүдээ өргөн барьж байна.

Address

Cab's Pop-Up Store, 3rd Floor, Shangri-La Shopping Mall
Ulaanbaatar
14241

Alerts

Be the first to know and let us send you an email when Cab's Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Cab's Mongolia:

Shortcuts

Share