Mongolian Neurosurgical Department named after Khairulla Jalel

Mongolian Neurosurgical Department named after Khairulla Jalel The Mongolian Neurosurgical Department is a specialized medical unit that focuses on neurosurgical care.

The department provides treatment and surgical interventions for various neurological conditions, including brain and spinal disorders

12/05/2026
12/05/2026

Хамтрагчиддаа баяр хүргэе!

27/04/2026






🧠 ТАРХИНЫ ХАВДАР ГЭЖ ЮУ ВЭ?Тархины хавдар нь тархины эд эсээс эсвэл биеийн өөр хэсгээс үсэрхийлэн үүсдэг эмгэг бөгөөд хо...
08/04/2026

🧠 ТАРХИНЫ ХАВДАР ГЭЖ ЮУ ВЭ?

Тархины хавдар нь тархины эд эсээс эсвэл биеийн өөр хэсгээс үсэрхийлэн үүсдэг эмгэг бөгөөд хоргүй болон хортой хэлбэртэй байж болно.

⚠️ Хамгийн чухал нь — эрт илрүүлэг амь насыг авардаг.

📌 Дараах шинж тэмдгийг анхаараарай:

Толгой хүчтэй өвдөх (ялангуяа өглөө)
Дотор муухайрах, бөөлжих
Хараа муудах, давхар харах
Тэнцвэр алдагдах
Гар, хөл сулрах
Таталт (эпилепси)
Хэл ярианы өөрчлөлт

🚨 Хэзээ эмчид хандах вэ?

Шинээр таталт өгсөн
Огцом, даамжирсан толгой өвдөлт
Хараа, хэл яриа гэнэт өөрчлөгдөх
Гар, хөл саажилт үүсэх

🔬 Оношилгоо:
MRI, CT, биопси зэрэг орчин үеийн нарийн шинжилгээгээр оношилно.

💉 Эмчилгээ:
Мэс засал, туяа эмчилгээ, бай эмчилгээ (targeted therapy) зэрэг олон арга бий.

💡 Санах зүйл:
Тархины хавдар = “эдгэршгүй” гэсэн үг биш.
Орчин үеийн анагаах ухаанд үр дүнтэй эмчилгээний боломжууд нэмэгдсээр байна.

✅ Эрүүл амьдралын хэв маяг
🚭 Хорт зуршлаас татгалзах
👨‍⚕️ Шинж тэмдгийг эрт анзаарах

Сүүлийн 4 жилд манай хамт олны эпилепси буюу уналт таталт өвчинтэй тэмцэх ажлууд амжилттай үргэлжилж байна. Та бүхэндээ ...
26/03/2026

Сүүлийн 4 жилд манай хамт олны эпилепси буюу уналт таталт өвчинтэй тэмцэх ажлууд амжилттай үргэлжилж байна. Та бүхэндээ баяр хүргэе. 100 дахь мэс засал!👏👏👏🧠🧠🧠🥳🥳🥳

23/03/2026
23/03/2026

Чихний лугшилттай шуугих эмгэгийг Монгол улсад анх удаа судсан доторх мэс заслын аргаар эмчилсэн нь....

🧠 Лугшилтат чихний шуугианыг судсан дотуурх  мэс засал эмчилгээМонгол Улсад анх удаа лугшилтат чихний шуугиантай (pulsat...
23/03/2026

🧠 Лугшилтат чихний шуугианыг судсан дотуурх мэс засал эмчилгээ

Монгол Улсад анх удаа лугшилтат чихний шуугиантай (pulsatile tinnitus) өвчтөнд судсан дотуурх (endovascular) эмчилгээ амжилттай хийгдлээ.

📌 Лугшилтат чихний шуугиан гэж юу вэ?

Лугшилтат чихний шуугиан нь зүрхний цохилттой синхрон давтамжтайгаар сонсогддог, судасны гаралтай шуугиан бөгөөд ихэвчлэн:

Артери-венийн гажиг (AVM, AVF)

Венийн синусын нарийсал

Судасны аневризм
зэрэг эмгэгүүдтэй холбоотой байдаг.

Энэ нь энгийн чих шуугих эмгэгээс ялгаатай бөгөөд шалтгаант эмчилгээ хийх боломжтой онцлогтой.

🏥 Хийгдсэн эмчилгээ

Тухайн тохиолдолд:

Дүрс оношилгоогоор (DSA) судасны эмгэг тодорхойлогдож

Судсан дотуурх аргаар (endovascular embolization) эмчилгээ хийгдсэн

Өвчтөний шуугиан бүрэн арилж, амьдралын чанар эрс сайжирсан

⚙️ Судсан дотуурх эмчилгээний давуу тал

Бага зүслэг (минимал инвазив)

Түргэн эдгэрэлт

Өндөр үр дүнтэй, аюул багатай

🌍 Ач холбогдол

Энэхүү эмчилгээ нь:

Монголд судсан дотуурх мэдрэлийн мэс заслын хөгжлийг шинэ шатанд гаргасан

Өмнө нь гадаадад эмчлүүлэх шаардлагатай байсан өвчтөнүүдийг эх орондоо эмчлэх боломжийг нээсэн

Оношилгоо, эмчилгээний иж бүрэн багийн хамтын ажиллагааны үр дүн боллоо

👨‍⚕️ Дүгнэлт

Лугшилтат чихний шуугиан нь “даван туулах ёстой” шинж тэмдэг биш, харин оношлогдож, бүрэн эмчлэгдэх боломжтой судасны эмгэг юм.

Хэрвээ та эсвэл таны ойр дотны хүн:

Зүрхний цохилттой адил чихэнд дуу сонсогдох

Нэг талдаа тогтвортой шуугиан мэдрэгдэх

зэрэг шинж тэмдэг илэрч байвал заавал нарийн мэргэжлийн эмчид хандаарай.

👉 #МэдрэлийнМэсЗасал #МонголЭмчилгээ

Чихний лугшилттай шуугих эмгэгийг Монгол улсад анх удаа судсан доторх мэс заслын аргаар эмчилсэн нь....

Бага тархи IV ховдолын хавдар. Мас заслын өмнөх ба дараах хавдар бүрэн авагдсан байдал. CUSA-хэт авиан долгионоор хавдры...
25/02/2026

Бага тархи IV ховдолын хавдар. Мас заслын өмнөх ба дараах хавдар бүрэн авагдсан байдал. CUSA-хэт авиан долгионоор хавдрыг бутлаж авав. 2026.01.19. ШУГТЭ-ММЗ тасаг.

📌 Тархины венийн судасны бүлэнг судсан дотроос нь соруулах мэс засал🧠 Тархины венийн судасны бөглөрөл буюу синусын тромб...
24/02/2026

📌 Тархины венийн судасны бүлэнг судсан дотроос нь соруулах мэс засал

🧠 Тархины венийн судасны бөглөрөл буюу синусын тромбоз (CVT) нь тархины венийн судас бүлэнгээр бөглөрснөөс шалтгаалан буцах урсгал саатаж, гавлын дотоод даралт ихсэх аюултай эмгэг юм.

📊 Судалгаагаар 1 сая хүн амд 11.6 тохиолдол бүртгэгддэг ба эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 2 дахин илүү өвчилдөг. Өвчтөнүүдийн 10–15%-д нас баралт болон хөдөлмөрийн чадвар алдалт тохиолддог байна

Тархины_венийн_судасны_бүлэнг_с…

⚠️ Шинж тэмдэг

• Урьд өмнө байгаагүй хүчтэй, гэнэтийн толгой өвдөлт
• Хараа бүрэлзэх, давхар хараа
• Дотор муухайрах, бөөлжих
• Таталт
• Гар, хөл сулрах, мэдээ алдах
• Ярихад бэрхшээлтэй болох

Шинж тэмдэг нь бүлэнгийн байрлал, хэмжээнээс хамаарч өөр өөр илэрдэг.

🏥 Хэзээ судсан доторх бүлэн соруулах мэс засал хийх вэ?

💊 Эмийн эмчилгээнд үр дүнгүй
📈 Өвчтөний байдал даамжрах
⚡ Мэдрэлийн шинж тэмдэг нэмэгдэх

Ийм үед судсан дотуур орж бүлэнг соруулах орчин үеийн эмчилгээ хийдэг

Тархины_венийн_судасны_бүлэнг_с…

🩻 Дүрс оношилгоо

🧠 Brain CPT Venography
📅 2024.11.21
📅 2025.01.14

(Судсан доторх урсгалын өөрчлөлтийг оношилж, эмчилгээний тактикийг тодорхойлно)

🔬 Орчин үеийн интервеншн мэдрэлийн мэс засал нь эмийн эмчилгээнд үр дүнгүй тохиолдолд амь насыг аврах боломжтой өндөр үр дүнтэй арга юм.

📍 Эрүүл мэнддээ анхаарч, хүчтэй толгой өвдөлт, харааны өөрчлөлт илэрвэл яаралтай мэргэжлийн эмчид хандаарай.

Address

Ard Ayush 1
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Mongolian Neurosurgical Department named after Khairulla Jalel posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Mongolian Neurosurgical Department named after Khairulla Jalel:

Share