Олонлог-ЭМЗ хүүхэд, дотрын эмнэлэг

Олонлог-ЭМЗ хүүхэд, дотрын эмнэлэг Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Олонлог-ЭМЗ хүүхэд, дотрын эмнэлэг, Medical and health, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 4-р хороо, Тавин ус эмийн сан, 1 давхарт, 01 тоот, Ulaanbaatar.

10/08/2026

🌸 УМАЙН ТОНУС ГЭДЭГ НЬ ЮУ ВЭ?
Жирэмсний үед умайн булчин хэсэгчлэн агшихыг умайн тонус гэдэг. Ураг өсөхийн хэрээр умай тэлж, хэвлийн доод хэсэг болон цавиар хөндүүрлэх, хатгуулах мэдрэмж төрөх нь хэвийн байж болно
⚠️ Харин хүчтэй өвдөх, тогтмол хатуурах, цусархаг ялгадас гарах зэрэг шинж илэрвэл яаралтай эмчид хандаарай.
🤰 Эрүүл жирэмслэлтийн төлөө:
✔ Амралтаа сайн авах
✔ Стрессээс зайлсхийх
✔ Хүнд ачаа өргөхгүй байх
✔ Эмчийн зөвлөгөөг тогтмол дагах
💜 Гэр бүл эмнэлэг
📞 7018-6180
🏥 БГД, 10-р хороолол, Хаан банкны баруун талд
🕙 Даваа–Баасан: 10:00–18:00

10/08/2026

📌 Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь, хэмжээ

☝🏻 Даатгуулагч-иргэн та 2019 оноос хойших ЭМД-ын шимтгэлээ бүрэн төлж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах боломжтой. ✅

#ЭМД #Шимтгэл

БАЯР НААДАМ, АЯЛАЛ ЗУГААЛГА, АМРАЛТЫН ҮЕЭР ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖБаяр наадам, аялал зугаалга, амралтын өдрү...
03/07/2026

БАЯР НААДАМ, АЯЛАЛ ЗУГААЛГА, АМРАЛТЫН ҮЕЭР ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ
Баяр наадам, аялал зугаалга, амралтын өдрүүдэд жирэмсэн эмэгтэйчүүд өөрийн болон ургийн эрүүл мэндэд онцгой анхаарал хандуулах шаардлагатай. Замд удаан хугацаагаар зорчих, халуунд удаан байх, биеийн хэт ачаалал авах зэрэг нь жирэмсний зарим хүндрэл сэдрэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Иймд дараах шинж тэмдгийн аль нэг илэрвэл цаг алдалгүй өөрт ойр байрлах эрүүл мэндийн байгууллагад хандаж, эмчийн үзлэгт хамрагдана уу.
Яаралтай эмчид хандах шаардлагатай шинж тэмдэг
* Хэвлийн доогуур хүчтэй өвдөх, базлалт үүсэх
* Үтрээгээр цус эсвэл ураг орчмын шингэн гарах
* Ургийн хөдөлгөөн эрс багасах эсвэл мэдрэгдэхгүй болох
* Хүчтэй толгой өвдөх, хараа бүрэлзэх, нүдэнд оч гялалзах
* Артерийн даралт ихсэх, нүүр, гар, хөл гэнэт хавдах
* Дотор муухайрах, давтан бөөлжих
* Аюулхай орчмоор хүчтэй өвдөх
* Биеийн халуун 38°C-ээс дээш болох
* Шээсний хэмжээ багасах
* Арьс, нүдний цагаан шарлах, бүх биеэр хүчтэй загатнах
Өөрийгөө болон урагт эрсдэл учруулахаас сэргийлэхийн тулд
* Ус, шингэнийг хангалттай хэрэглэж, шингэний дутагдлаас сэргийлэх
* Хэт халалт, нарны шууд тусгал болон биеийн хэт ачааллаас зайлсхийх
* Жирэмсний хяналтаа тогтмол хийлгэж, эмчийн зөвлөгөөг мөрдөх
* Эмчийн зааваргүйгээр ямар нэгэн эм, эмийн бэлдмэл хэрэглэхгүй байх
* Хол замд зорчихын өмнө хамгийн ойр эрүүл мэндийн байгууллагын байршлыг урьдчилан мэдэх
Жирэмсний үед биеийн байдалд гарсан аливаа өөрчлөлтийг үл тоомсорлохгүй байх нь эх, ургийн эрүүл мэндийг хамгаалах хамгийн чухал алхам юм. Эрсдэлтэй шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлэгт эрт хандах нь хүндрэлээс урьдчилан сэргийлэх боломжийг нэмэгдүүлдэг.

05/06/2026

#НЯРАЙ ХҮҮХЭДТЭЙ ЭХЧҮҮДЭД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

05/06/2026

АНУ-д хөгжүүлсэн шинэ төрлийн асрагч робот хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настай хүмүүсийг гэртээ бие даан амьдрахад нь тусалж эхэлжээ.

Нью-Хэмпшир мужийн оршин суугч Брайан Маркис тархины хүнд гэмтлийн улмаас ой санамжийн асуудалтай болсон бөгөөд өдөр тутмын хооллох, ус уух, эмээ уух зэрэг энгийн зүйлсээ ч мартдаг байна. Түүнд "Робби" нэртэй робот тогтмол сануулга өгч, дасгал хийхийг удирдан чиглүүлдэг аж.

Роботыг Нью-Хэмпширийн их сургуулийн судлаачид өндөр настнууд болон ой санамжийн өвчтэй хүмүүст зориулан бүтээжээ. Төхөөрөмж нь гэр дотор хөдөлж, хэрэглэгчид хооллох, ус уух, эмээ цагт нь уух, ариун цэврийн өрөөнд орох зэрэг өдөр тутмын үйлдлүүдийг сануулдаг.
Мөн роботын тусламжтайгаар асран хамгаалагчид гэрээсээ гарах боломжтой болж, ачаалал нь эрс буурч байгаа юм. Брайаны эхнэр Бренда Маркис “Одоо би нөхрөө ганцааранг нь орхиод дэлгүүр явах, найзуудтайгаа уулзах боломжтой болсон” гэж ярьжээ.
30 мянган ам.долларын үнэтэй энэхүү робот одоогоор өргөн хэрэглээнд нэвтрээгүй байгаа ч асрагч ажилтны хомсдол нэмэгдэж буй нөхцөлд ирээдүйн халамж үйлчилгээний нэг шийдэл болно гэж судлаачид үзэж байна.

05/06/2026

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "Буузан тоглоом”, “Цэлцэгнүүр тоглоом” нь хүүхдэд харшил төрүүлж, бие дээр улаан тууралт гарах, амьсгал боогдох шинж тэмдэг үзүүлж байна‼️

Ирээдүйд өсөх үгүйг одоогийн сэтгэлгээ тодорхойлно…
04/06/2026

Ирээдүйд өсөх үгүйг одоогийн сэтгэлгээ тодорхойлно…

💜 Жирэмсний сүүлийн саруудад анхаарах зүйлс🤰 Гэдэс томрох тусам нуруу өвдөх нь нэмэгдэж болно.Энэ нь жин нэмэгдэж, нуруу...
04/06/2026

💜 Жирэмсний сүүлийн саруудад анхаарах зүйлс
🤰 Гэдэс томрох тусам нуруу өвдөх нь нэмэгдэж болно.
Энэ нь жин нэмэгдэж, нуруунд ирэх ачаалал ихэсдэгтэй холбоотой.
⚠️ Арьсны язралт үүсэх шалтгаан:
• Хэт их жин нэмэх
• Шингэн дутагдах
• Тогтворгүй хооллолт
• Олон удаа төрөх
✨ Арьсаа тогтмол чийгшүүлснээр:
✔ Язралт багасна
✔ Арьс уян хатан болно
✔ Загатнах, хуурайшихаас сэргийлнэ
💧 Өдөр бүр зориулалтын тос хэрэглэж, хангалттай ус уугаарай.

📌 ДААТГУУЛАГЧ ӨӨРИЙГӨӨ ТАНИН БАТАЛГААЖУУЛСНААР САНГИЙН ЗАРЦУУЛАЛТАД ХЯНАЛТ ТАВИХ БОЛОМЖТОЙ✅ Монгол Улсын Эрүүл мэндийн т...
26/05/2026

📌 ДААТГУУЛАГЧ ӨӨРИЙГӨӨ ТАНИН БАТАЛГААЖУУЛСНААР САНГИЙН ЗАРЦУУЛАЛТАД ХЯНАЛТ ТАВИХ БОЛОМЖТОЙ
✅ Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 8.10 дугаар зүйл, Эрүүл мэндийн сайд болон Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын хамтарсан 2025 оны А/130, А/58 дугаар тушаал, мөн ЭМДҮЗ-ийн 2026 оны 01 дүгээр тогтоолын хүрээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авч буй иргэнийг танин баталгаажуулах журам хэрэгжиж байгаа.
✅ Энэхүү зохицуулалт нь эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний ил тод, хяналттай тогтолцоог бэхжүүлэх, даатгалын сангийн хөрөнгийн зарцуулалтыг бодит үйлчилгээтэй уялдуулах чухал ач холбогдолтой юм. Иргэнийг танин баталгаажуулснаар тухайн хүний эрүүл мэндийн талаарх эмзэг, хувийн мэдээллийг хамгаалахаас гадна бусдын регистрийн дугаар ашиглан хуурамч нэхэмжлэл үүсгэх, үйлчилгээ аваагүй байхад санхүүжилт авах зэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ.
✅ Мөн энэ нь Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг бодит тусламж, үйлчилгээнд үндэслэн үр ашигтай, үнэн зөв зарцуулах, эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, хяналтын тогтолцоог сайжруулахад чиглэж байгаа юм. Иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авч байгаа тохиолдолд дараах аргуудаар өөрийгөө танин баталгаажуулах боломжтой. Үүнд:
- Хурууны хээгээр баталгаажуулах
- Өөрийн нэр дээр бүртгэлтэй утасны дугаарт нэг удаагийн нууц код (SMS) хүлээн авах
- E-Mongolia цахим системээр дамжуулан баталгаажуулах
✅ Ингэснээр даатгуулагч-иргэн өөрт хамгийн тохиромжтой хэлбэрээр баталгаажуулалтаа хийж, тусламж, үйлчилгээгээ түргэн шуурхай авах нөхцөл бүрдэж байна. Харин хурууны хээний бүтэц арилсан, хэвтрийн өвчтөн, хуруу тайрагдсан зэрэг онцгой нөхцөл бүхий иргэн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөр дамжуулан ЭМДЕГ-аас баталсан маягтын дагуу хүсэлт гаргаснаар танин баталгаажуулалт хийлгүйгээр хэрэгцээт тусламж, үйлчилгээгээ авах боломжтой.
✅ Иргэнийг танин баталгаажуулах тогтолцоо нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бүртгэлийн үнэн зөв байдлыг хангах, иргэний мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах, даатгалын сангийн хөрөнгийг бодит үйлчилгээнд үндэслэн зарцуулах тогтолцоог дэмжихэд чиглэж байна. Цаашид энэхүү зохицуулалт нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, санхүүжилтийн ил тод байдал, хяналтын тогтолцоог үе шаттайгаар сайжруулах ач холбогдолтой юм.

26/05/2026

Address

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 4-р хороо, Тавин ус эмийн сан, 1 давхарт, 01 тоот
Ulaanbaatar
17009

Opening Hours

Monday 10:00 - 19:00
Tuesday 10:00 - 19:00
Wednesday 10:00 - 19:00
Thursday 10:00 - 19:00
Friday 10:00 - 19:00
Saturday 11:00 - 16:00

Telephone

+97688095959

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Олонлог-ЭМЗ хүүхэд, дотрын эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Олонлог-ЭМЗ хүүхэд, дотрын эмнэлэг:

Shortcuts

Share