Их Шүүдэргэнэ

Их Шүүдэргэнэ Есүгэний Их Шүүдэргэнэ ХХК
95509990, 95961507, 96671507, 88331507

10/03/2025

МЭДЭГДЭЛ

Манай компани 2022 оноос хойш цаг үеийн байдлыг үл харгалзан бүтээгдэхүүний үнийг нэгэн хэвээр барьж ирсэн боловч ургамал тариалалтын зардал өссөнтэй холбоотойгоор 2025.4.1 -нээс эхлэн нэгж бүтээгдэхүүний үнийг нэмж байгааг мэдэгдэж байна. Нөхцөл байдлыг ойлгон хүлээж авна уу!

- Их шүүдэргэний цэвэр шүүс (100мл) 40.000₮
- Их шүүдэргэний зөгийн балтай шүүс (50мл) 20.000₮
- Нунтаг их шүүдэргэнэ (12гр) 20.000₮
- Усанд хандалдаг пакеттай нунтаг их шүүдэргэнэ (30гр) 30.000₮ болж нэмэгдэж байна.

Send a message to learn more

Chelidonium majus (их шүүдэргэнэ) ургамал нь олон төрлийн биоактив нэгдлүүдийг агуулдаг бөгөөд эдгээр нь хавдрын эсийн ө...
09/01/2025

Chelidonium majus (их шүүдэргэнэ) ургамал нь олон төрлийн биоактив нэгдлүүдийг агуулдаг бөгөөд эдгээр нь хавдрын эсийн өсөлт, тархалтыг дарангуйлахад нөлөөлдөг гэж үздэг.

Гол идэвхитэй нэгдлүүд:
• Алкалоидууд: Их шүүдэргэнэ нь хелидонин, хелидонийн хүчил зэрэг изохинолин төрлийн алкалоидуудаар баялаг. Эдгээр алкалоидууд нь хавдрын эсийн өсөлтийг дарангуйлах, эсийн үхлийг өдөөх, судасны шинэ үүсэлтийг саатуулах зэрэг үйлдлүүдийг үзүүлдэг.
• Флавоноидууд: Флавоноид нэгдлүүд нь антиоксидант шинж чанартай бөгөөд хавдрын эсийн өсөлтийг дарангуйлах, үрэвслийг бууруулах, эсийн үхлийг өдөөх үйлдлүүдийг үзүүлдэг.
• Сапонинууд: Сапонин нэгдлүүд нь эсийн мембраныг гэмтээж, хавдрын эсийн өсөлтийг саатуулах, метастазыг бууруулах үйлдлүүдийг үзүүлдэг.

ХАВДАРТ ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ:

Судалгаагаар, их шүүдэргэнэ болон түүний идэвхитэй нэгдлүүд нь дараах үйлдлүүдийг үзүүлдэг:

• Эсийн өсөлтийг дарангуйлах: Алкалоид болон флавоноид нэгдлүүд нь хавдрын эсийн өсөлтийг саатуулах, эсийн мөчлөгийг зогсоох үйлдлүүдийг үзүүлдэг.
• Эсийн үхлийг өдөөх (апоптоз): Их шүүдэргэнэ нь эсийн үхлийг өдөөж, хавдрын эсийн амьдрах чадварыг бууруулдаг.
• Судасны шинэ үүсэлтийг саатуулах (ангиогенез): Флавоноид болон сапонин нэгдлүүд нь судасны шинэ үүсэлтийг саатуулах замаар хавдрын тэжээллэг орчныг бууруулдаг.
• Метастазыг бууруулах: Сапонин нэгдлүүд нь хавдрын эсийн шилжилтийг саатуулах, метастазыг бууруулах үйлдлүүдийг үзүүлдэг.

Судалгааны үр дүн:

• Элэгний хавдрын эсийн судалгаа: Хелодонин нь элэгний хавдарын эсийн өсөлтийг дарангуйлах, эсийн үхлийг өдөөх үйлдлүүдийг үзүүлсэн.
https://www.researchgate.net/publication/346003413_Mongolian_Chelidonium_majus_Suppresses_Metastatic_Potential_of_Hepatocellular_Carcinoma_Cells_through_TIMP_Up-regulation_and_MMP_Down-regulation

ШИНЭ ОНЫ МЭНД. Манай дараах бүтээгдэхүүнүүд органик хүнсийг боловсруулах, үйлдвэрлэх, шошголох, худалдаалахад баримтлах ...
03/01/2025

ШИНЭ ОНЫ МЭНД.

Манай дараах бүтээгдэхүүнүүд органик хүнсийг боловсруулах, үйлдвэрлэх, шошголох, худалдаалахад баримтлах арга зүйн удирдамжийн шаардлага хангаж "ШИЛЖИЛТИЙН ҮЕИЙН ОРГАНИК ХҮНС"-ээр баталгаажлаа.

Танд эрүүл энхийг хүсье.

Их шүүдэргэний биомолекулын ангиллын баганан график.Ургамалын бодисуудаас хамгийн том категори болох алкалоидууд нь тайв...
02/04/2024

Их шүүдэргэний биомолекулын ангиллын баганан график.
Ургамалын бодисуудаас хамгийн том категори болох алкалоидууд нь тайвшруулах, өвдөлт намдаах, хавдрын эсрэг, нянгийн эсрэг, мөөгөнцрийн эсрэг, үрэвслийн эсрэг, антиоксидант, мэдрэлийн хамгаалалтын гэх мэт маш олон эмчилгээний гайхалтай үйл ажиллагаатай.

Фенолын хүчлүүд нь антиоксидант, нянгийн эсрэг, вирусын эсрэг, зүрхийг хамгаалах, үрэвслийн эсрэг, нейропротектор, хавдрын эсрэг, чихрийн шижин өвчний эсрэг механизмд оролцдог бөгөөд их шүүдэргэний биомолекулуудын 10 орчим хувийг бүрдүүлдэг.

Флавоноидууд нь фенолын хүчлүүдтэй ижилхэн нөлөөтэй хоёрдогч метаболитын өөр нэг анги юм. Үүнээс гадна лютеолин нь үрэвслийн эсрэг, эмгэгээс үүдэлтэй өвдөлтийг намдаахад оролцдог.

Сүүлийн үеийн судалгаагаар каротиноидууд нь антиоксидант, үрэвслийн эсрэг, мэдрэл, зүрхийг хамгаалах, арьс, нүдийг хамгаалах, таргалалтын эсрэг, хавдрын эсрэг болон антимутагенийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг болохыг нээгээд байна.

Өөх тосны хүчлүүд нь Их шүүдэргэний бодисуудын 5.4% -ийг эзэлж байна. Эдгээр хоёрдогч метаболитууд нь үрэвслийн эсрэг, антиоксидант, зүрхийг хамгаалах, мэдрэлийг хамгаалах үйлчилгээтэй.

Эх сурвалж: https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC10934343/

Их шүүдэргэнэ бол дэлхийн эмийн ургамлын сан дотор  тэргүүн байрын нэгийг эзэлдэг, ховор эмийн ургамлын ангилалд багтдаг...
25/07/2023

Их шүүдэргэнэ бол дэлхийн эмийн ургамлын сан дотор тэргүүн байрын нэгийг эзэлдэг, ховор эмийн ургамлын ангилалд багтдаг, намуутан овгийн олон наст өвслөг бутлаг ургамал юм.

Их шүүдэргэнэ ургамал нь үрэвсэл намдаах, вирус, нян устгах, өвдөлт намдаах, шархны эдгэрэлтийг хурдасгах, загатнаа намдаах, гистамины эсрэг нөлөөлөх, шээс, цөс хөөх, уналт таталт, түлэгдэлт, зарим төрлийн мөөгөнцрийн эрсэг үйлдэл үзүүлнэ. Мөн сүрьеэгийн савханцрын эсрэг болон хорт хавдрын өсөлтийг саатуулах, зогсоох, шимэгдүүлэх үйлдэлтэй нь эм зүйн судалгаагаар илэрсэн байдаг ба биохимийн найрлагадаа А, С аминдэм, органик хүчлүүд, сапонин, эфирийн тос, флаваноидууд, холин, тирамин, метилаланин, каротин, фенолкарбоны хүчлүүд, хелидоксантин, кумарин болон 20 гаруй төрлийн алкалоид хэмээх бага молекулт органик нэгдлүүдийг агуулж байдаг. Энэхүү органик нэгдлүүд нь эм төст, өвөрмөц, олон талт фармакологийн үйлдэлтэй учир эрт үеэс одоог хүртэл олон орны уламжлалт болон орчин үеийн анагаах ухаанд 250 гаруй төрлийн өвчнийг анагаахад хэрэглэсээр ирсэн байна.

Алкалоидууд нь берберин, протопин, хелидонин, гомохелидонин, кортизин, стилопин, хелеритрин, сангвинарин, хелирубин, метоксихелидонин, оксихелидонин, аллокриптопин, дигидросангви, спартеин хелидамин, хелилютин, коризамин, дефиллин, хелидимерин, магнофлерин, оксисангвинарин зэрэг 20 гаруй нэгжээс тогтсон нийт алкалоидын 2% газрын дээрх бүх эрхтэн хэсэгт, 4% үндсэнд агуулагдана. Изохинолины уламжлалын 14 төрлийн алкалоид агуулагддаг. Хелидонин алкалоид нь морфин, папаверинтэй төстэй өвчлөл дарах үйлчилгээтэй. Сангвинарин нь шүлсний булчирхайн шүүрлийг өдөөх, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхжүүлэх, нойрсуулах зэрэг үйлчилгээтэй. Берберин алкалоид нь цөс хөөх, хоолны шингэлт сайжруулах, цусны даралт бууруулах бактерийн эсрэг, дэлүүний цусны урсгалыг нэмэгдүүлж цагаан эсийн идэвхийг сайжруулах, мөөгөнцөр устгах чадалтай. Протопин алкалоид нь элэг хамгаалах, элэгний эсийг үхжилээс хамгаалах, элэгний эсийг хоргүйжүүлэх үйлчилгээтэй. Хелидонин, гомохелидонин, метоксхелидонин зэрэг алкалоид нь эсийн митоз хор учраас хавдрын өсөлтийг удаашруулж, зогсооход нөлөөлдөг. Берберин нь хэвийн эсүүдэд хоргүй, хорт хавдрын эсүүдэд цитотоксик шинж чанартай бол сангвинарин нь эсийн мөчлөгийг дарангуйлж, бүх төрлийн хорт хавдрын эсүүдэд апоптозыг өдөөж өгдөг.

Их шүүдэргэнэ нь гашуун амттай, хүйтэн чанартай учир хортой нян хижгийн халууныг арилгах, шарыг дарах, хор тайлах, тайвшруулах, ханиахыг дарах, идээт шар усыг хатаах, шарх анагаах, хавдрыг хариулах шээлгэх чадалтай. Нян хижгийн халуун, боомын халуун, гэдэсний халуун, шархлаа өвчин, ходоодны үрэвсэл, ходоод, хэвлий өвдөх, ханиад, залхагтай суулгах, элэг хатууран хэвлий хавагнасан, хатиг, үлд цөс хөөх, элэг цөсний хүүдий, сувгийн өвчин, элдэв хаван, хорт хорхойд хатгуулсан зэргийг засна. Биеийн дотоод цусан хангамжаар эрхтэн системд нэгэн зэрэг хүрч үйлчлэхээс гадна бодисын солилцоо, дотоод шүүрлийн даавруудыг тэнцвэржүүлж, дархлаа зүгшрүүлэх, цус цэвэрлэх үйлчилгээтэй.

Их шүүдэргэнийг хэрэглэхдээ тун хэмжээг нарийн баримталж уух шаардлагатай ба эмэгтэйчүүд жирэмсний үед, зүрхний хүнд өвчний үед, архаг, хурц хэлбэрийн астматай үед, бага насны хүүхдэд хэрэглэхийг цээрлэнэ. Зөвхөн өвчилсөн эд, эсэд хүрч үйлчлэх тул ууж эхлэх үед хууч хөдлөх болон их бага хэмжээгээр бие организмд хариу үйлдэл үзүүлж болно. Тухайн тохиолдолд тун хэмжээг багасгаж хэрэглэнэ.

Дараах өвчний үед үр дүнтэй хэрэглэж байна:

-Төрөл бүрийн хортой хоргүй хавдрын өсөлтийг саатуулах, зогсоох
-Элэгний төрөл бүрийн өвчин (хатуурал, В, С вирус устгах)
-Ходоод, ходоодны шарх, хелико бактери
-Цөс, цөсний чулуу, цөсний үрэвсэл
-Дэлүү, нойр булчирхай
-Бөөрний үрэвсэл, бөөрний өвчин
-Үе мөчний үрэвсэл
-Чихрийн шижин
-Папиллома вирусын халдвар
-Харшил /экзем, псориаз, дерматит, арьсны тууралт/
-Ангена /гүйлсэн булчирхайн үрэвсэл/
-Хатиг, үү, ургацаг, түлэгдэлт, шарх аниулах, цусыг халдвараас цэвэрлэх

Манай компани 2007 оноос хойш баталгаат их шүүдэргэнийг хэрэглэгчиддээ хямд үнээр хүргэх, нийгэмд хувь нэмрээ оруулах зорилттой ажиллаж ирсэн бөгөөд цэвэр агаарт, эрүүл хөрсөнд, 60м -ийн гүнээс ундрах цэнгэг усаар усалж ургуулсан их шүүдэргэнийг танд хүргэж байна. Та өөрт тохирсон жорын дагуу энэхүү ургамлыг тууштай, удаан хугацаанд ууж хэрэглэснээр энгийн аргаар өөрөө өөрийгөө эмчилж, улмаар бүрэн эрүүлжих боломжтой.
ТАНД ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЬЕ. Есүгэний их шүүдэргэнэ ХХК 95509990, 95961507, 96671507, 88331507

19/03/2023

Хүнсний Инженер О.Гал-Очир

СПИРТ

Алкоголь, этанол, архи, сөжү, саке, конъяк, виски ... Ядахад ямар ч олон янзын масктай байдгийм дээ энэ этилийн спирт чинь 😂

Өнөөдөр муухай юм ярихгүй ээ. Угаасаа хүнс биш гээд би өөрөө ч тодорхойлсон, манай улс Хүнсний тухай хуулиараа тодорхойлчихсон тул арай өмөөрөнгүй өнцгөөс ярья.

Этилийн спирт бол маш сайн уусгагч, молекул нь усны молекултай харьцуулахад өчүүхэн жижиг. Та 100 гр архи уухад тэр архинд агуулагдах ус гэдэсний ханаар нэвтрэх гэж багталцаж ядаж байхад спирт бол миний 4 настай хүү шиг л шурт хийгээд л орчихно. Тиймээс хурдан цусаар тарж согтох, мансуурах мэдрэмж үүсгэнэ.

Спирт маш сайн, бүүр маш сайн уусгагч. Яагаад долоогоны хандыг, яагаад салимоныг спиртэнд уусгадаг гэхээр яг энэ сэргэлэн чанарыг нь ашиглаж буй. Тухайн ургамалд агуулагдаж буй биологийн идэвхит бодисуудын тодорхой нэр төрөл нь л усанд уусдаг, харин спиртэнд бараг бүгдээрээ уусдаг бол спиртэнд хандлах нь зөв.

Өөртөө уусгасан ашигтай чанараа уснаас түрүүлж эд эсэд хүргэнэ. Энэ тал дээр л миний хувьд спиртийг өмөөрч чадна.

Пиво, дарс гэдэг архи вискинээс ялгаатай шүү❗

Аан харин

ИХ ШҮҮДЭРГЭНИЙГ АРХИНД ДАРЖ ИДЭВХГҮЙ АРГААР ХАНД БЭЛТГЭЖ ХЭРГЭЛДЭГ НЬ ИЙМ УЧИРТАЙ.

ҮР ДҮНМанай хэрэглэгч О-ын ходоодонд үүссэн ургацагт их шүүдэргэний шүүс хэрэглээд гарсан үр дүнг хүргэж байна.  (Нас:52...
06/02/2023

ҮР ДҮН
Манай хэрэглэгч О-ын ходоодонд үүссэн ургацагт их шүүдэргэний шүүс хэрэглээд гарсан үр дүнг хүргэж байна. (Нас:52)

Их шүүдэргэнээр өөрийгөө эмчилж, бусадтай үр дүнгээ хуваалцаж байгаа танд баярлалаа.
Эрүүл энхийг хүсье.
"Есүгэний их шүүдэргэнэ ХХК"

ТА ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ? Бид хэрэглэгчдийнхээ бодит гарсан үр дүнг архивлаж хадгалдаг бөгөөд удаан хугацаанд тууштай хэрэглэж...
20/01/2023

ТА ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ?

Бид хэрэглэгчдийнхээ бодит гарсан үр дүнг архивлаж хадгалдаг бөгөөд удаан хугацаанд тууштай хэрэглэж үр дүн гарсан бүртгэлтэй хэрэглэгч та гарсан үр дүнгээ бидэнд баримтжуулж өгснөөр урамшуулалд нь бүтээгдэхүүн сонгон бэлгэнд авах боломжтой байдаг шүү. Бид таны хувийн мэдээллийг зөвхөн баримт болгон хадгалах болно. БАЯРЛАЛАА

Мөн Их шүүдэргэний шүүсний шилийг буцаан 500₮ -өөр авч байна.

 #хуулбарлав ХОРТ ХАВДРЫН СУЛ ТАЛХорт хавдрын сул талыг ойлгохын тулд хавдрын эс юугаар хооллодогийг мэдэх хэрэгтэй. 👉 Х...
05/01/2023

#хуулбарлав
ХОРТ ХАВДРЫН СУЛ ТАЛ
Хорт хавдрын сул талыг ойлгохын тулд хавдрын эс юугаар хооллодогийг мэдэх хэрэгтэй.
👉 Хавдрын эс нь глюкоз буюу сахараар хооллодог.
Та бүхэн [PET] хэмээх хорт хавдар оношлох төхөөрөмжийг мэдэх байх. PET нь 3мм-ийн голчтой хорт хавдрыг ч илрүүлэх чадвартай оношлогооны аппарат юм. Энэ PET хорт хавдрыг илрүүлэх зарчим нь хавдрын шинж чанарыг эсрэгээр ашиглан, сахартай төстэй бодисыг хүний биед тарьж нэг цагийн дараа тэр бодис биеийн аль хэсэгт илүү цугларсан болохыг олж тодорхойлдог. Хорт хавдрын эс нь эрүүл эстэй харьцуулахад үйл ажиллагаа нь илүү идэвхтэй байдаг тул эрүүл эснээс 3-8дахин их сахар хэрэглэдэг онцлогтой.
PET оношлогоо нь энэ онцлогийг ашиглан сахар ихээр хэрэглэж байгаа эсүүдийг эрж хайснаар хорт хавдрыг илрүүлдэг. Хорт хавдрын эс сахараар хооллодогийг мэддэг боловч хавдрын эцсийн шатандаа амаараа хооллох боломжгүй болсон өвчтөнд глюкоз дуслаар тарьсаар байна. Ийнхүү хорт хавдрын тархалтыг хязгаарлах эм болон туяа эмчилгээний улмаас дархлаа болон хүч тамир ихээр сульдсан үед хавдрын эсийн гол хоол болох глюкоз тарьсаар байх уу?
👉 Цагаан будаа гурил зэрэг амархан сахар(глюкоз) болох хүнсийг ихээр хэрэглэсээр байвал хавдрын эсийн өсөлт тархалт түргэсдэг. Ийм учраас хорт хавдар туссан хүмүүс илчлэг багатай хүнсээр өдөрт 2 удаа ходоодынхоо 60% хүртэл хооллох хэрэгтэй.
Акита их сургуулийн Коизүми профессорын зөнгөөр орхивол 100% хорт хавдар тусах хулгана дээр хийсэн туршилтаар хулгануудыг ходоодных нь 80% болон 50% хүртэл хооллоход 21 дэх сар дээрээ 80% хүртэл хооллодог байсан 26 хулгануудын 7 нь хорт хавдараар өвчилсөн байхад 50% хүртэл хооллодог байсан 28 хулгануудын ганц нь ч хорт хавдар тусаагүй байна.
👉 Хорт хавдрын хамгийн гол сул тал нь бага хооллолт юм. Иймээс хорт хавдрын эсийн гол хоол тэжээл болох сахарын хэрэглээг ихээр хязгаарлах шаардлагатай.
Элсэн чихэр, сахар орлуулагч зэрэг нь биеийн хэмийг огцом бууруулдаг.
👉 Хавдрын эс нь хүчилтөрөгчгүй орчинд бодисын солилцоо явуулж энерги гарган авдаг тул хүчилтөрөгч багатай болон биеийн хэм буурсан орчинд ихээр үржиж олширдог. Хүний биеийн хэм 35℃ орчимд хэлбэлзэж байх үед хавдрын эс идэвхждэг болох нь тодорхой болсон тул биеийн хэм багатай хүмүүс маш их анхаарах хэрэгтэй.
👉 Энэ нь анхны суурь мэдлэг болох бөгөөд хорт хавдрын эсийг устгах тухай өөр олон мэдээллүүд бий. Энэ суурь мэдлэгтээ тулгуурлан хооллож чадвал эрүүл байх боломжтой.
Хайртай хүүхдүүддээ чихэр болон ундаагаар угжсаар сахарын далайд умбуулсаар байгаан биш биз дээ.
Өөрийнхөө ч гэр бүлийнхээ ч эрүүл мэнддээ анхаарцгаая ❤

Мөн та өвдсөн үедээ бус аливаа өвчнөөс урьдчилан сэргийлж их шүүдэргэнэ ууж хэрэглэх нь хамгийн үр дүнтэй.

ИХ ШҮҮДЭРГЭНЭ ХОРТ ХАВДРЫН ЭСРЭГямар үйлдэлтэй талаар нөлөөг нь судалсан маш олон судалгаа шинжилгээ байдгийн дотор Монг...
20/12/2022

ИХ ШҮҮДЭРГЭНЭ ХОРТ ХАВДРЫН ЭСРЭГ
ямар үйлдэлтэй талаар нөлөөг нь судалсан маш олон судалгаа шинжилгээ байдгийн дотор Монгол Солонгосын эрдэмтдийн хийсэн их шүүдэргэний этилийн спиртийн ханд элэгний хавдрын эсэд хэрхэн дарангуйлж нөлөөлж буйг судалсан судалгааг хүргэж байна. https://www.researchgate.net/publication/346003413_Mongolian_Chelidonium_majus_Suppresses_Metastatic_Potential_of_Hepatocellular_Carcinoma_Cells_through_TIMP_Up-regulation_and_MMP_Down-regulation
Этилийн спирт диффузлэх буюу эсийн ханаар нэвчих чадвар сайн, хандлах үед бичил биетэн өсөж үржихийг саатуулдаг мөн уусгагч чадвараар ихэнх алкалоид, гликозид, эфирийн тос гэх мэт органик нэгдлүүдийг (ургамлын хоёрдогч нийлэгжлийн бүтээгдэхүүн) сонгон уусгах чадвартай бөгөөд ихэнх хортой бодис, аппараттай, дагалдах балласт бодисуудтай харилцан үйлчлэлгүй байдаг. Ийм учраас их шүүдэргэнийг архинд дарж хэрэглэхдээ зөвхөн үүссэн хандыг уух ба тунаж үлдсэн ургамлыг уудаггүй. Мөн тун хэмжээг маш нарийн баримталж, жорын дагуу хэрэглэнэ.

Их шүүдэргэнийг COVID19-ын эмчилгээнд.Бразилын Сан Пауло, Аракажу хотуудад ковид 19-өөр халдварласан 20 өвчтөнд Их шүүдэ...
16/12/2022

Их шүүдэргэнийг COVID19-ын эмчилгээнд.

Бразилын Сан Пауло, Аракажу хотуудад ковид 19-өөр халдварласан 20 өвчтөнд Их шүүдэргэний шүүсээр эмчилгээ хийхэд гарсан үр дүнг толилуулж байна.
https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC8250801/

Папилломавирус, аденовирус, герпесвирус, полиовирусыг дарангуйлах зэрэг вирусын эсрэг үйл ажиллагаа нь Их шүүдэргэний алкалоидуудтай холбоотой талаар хийсэн судалгаа шинжилгээ маш олон байдгийн дотор ковид19 дээр хийсэн анхны судалгаа нь энэ юм.

Ковид 19 халдварын үед цусны даралт ихсэх, чихрийн шижин, илүүдэл жинтэй зэрэг хавсарсан өвчинтэй хүмүүст их шүүдэргэний эмчилгээ хурдан үр дүн өгж байгаа нь ажиглагджээ.

Хятадын уламжлалт анагаах ухаанд ихэвчлэн цусны зогсонги байдлыг эмчлэх, өвдөлт намдаах, хаван, асцитын үед шээс хөөх эмийг дэмжих, шарлалт эмчлэх, ханиалгыг намдаахад их шүүдэргэнийг ашигласаар ирсэн байдаг.

УРГАМАЛ ОЛОН АЮУЛД ӨРТДӨГ.Ялангуяа хүрээлэн буй орчны янз бүрийн эмгэг төрүүлэгчдээс үүдэлтэй. Ийм учраас тэд эмгэг төрү...
19/11/2022

УРГАМАЛ ОЛОН АЮУЛД ӨРТДӨГ.

Ялангуяа хүрээлэн буй орчны янз бүрийн эмгэг төрүүлэгчдээс үүдэлтэй. Ийм учраас тэд эмгэг төрүүлэгч болон бусад хүчин зүйлсээс өөрийгөө хамгаалах цогц механизмыг хөгжүүлснээр эрсдэлт хүчин зүйлс болон халдварыг даван туулж чаддаг.

Ургамал нь өвчин үүсгэгчээс хамгаалахын тулд өргөс, холтос зэрэг физикийн аргаас эхлээд нян, вирусийн эсрэг шинж чанартай биохимийн бодис болох латексыг ялгаруулдаг.

Ургамлын латекс нь уураг, алкалоид, терпеноид, цардуул, тос, сахар, таннин, бохь, каротиноид, органик хүчил, сапонин, фенол зэрэг олон тооны бага молекулын нэгдлүүдийг агуулсан ургамлын сүүн шүүс нь юм.

Ургамлаас гаргаж авсан латекс нь эдгээх шинж чанартай тул уламжлалт анагаах ухаанд олон өвчнийг эмчлэхэд ашигладаг бөгөөд латексаас тусгаарлагдсан нэгдлүүдийг мөн анагаах ухаанд ашигладаг. Европ, Азийн ардын анагаах ухаанд эртнээс хэрэглэж ирсэн латекс ихээр агуулсан ургамал бол ИХ ШҮҮДЭРГЭНЭ юм.

Их шүүдэргэний шүүсэнд агуулагдах бодисуудад томуугийн вирус, хүний ​​хөхөнцөр вирус, гепатит вирус болон бусад төрлийн хүнд халдварладаг вирусийн эсрэг үйл ажиллагаа илэрсэн талаар та доорх линкээр ороод https://www.mdpi.com/1422-0067/23/16/9241/htm VIEW FULL-TEXT товчийг дарж судалгааны материалтай бүрэн эхээр нь танилцаарай.

Address

Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00
Saturday 11:00 - 17:00

Telephone

+97688331507

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Их Шүүдэргэнэ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share