08/05/2025
Вирусын гаралтай В төрлийн элэгний үрэвсэл (гепатит В) хэрхэн халдварладаг вэ?
Hepatitis Foundation–ийн статистик мэдээллээр В вирусын халдвар дараах нийтлэг замаар дамждаг гэж тогтоогдсон байна:
Ээжээс урагт дамжих зам
Халдвартай хүний цустай шууд харьцах
Халдварлагдсан эсвэл ариутгагдаагүй эмнэлгийн багаж, төхөөрөмж хэрэглэх
Бэлгийн замаар хамгаалалтгүй харьцах
Цус болон биеийн шингэнд бохирдсон зүйлсийг (тарилга, шүдний сойз, сахлын хутга, шивээсний багаж гэх мэт) хамт хэрэглэх
Хэдий В вирус шүлснээс илэрдэг ч АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв (CDC)–өөс баталгаажуулснаар үнсэх, найтаах, тэврэх эсвэл аяга, халбага зэрэг ахуйн зүйлсийг хуваалцах нь гепатит В-ийн халдвар тараах зам биш юм.
В гепатитаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Та өөрийн эрүүл мэндээ хамгаалах хамгийн идэвхтэй, үр дүнтэй арга бол:
Эмнэлэгт очиж HBsAg болон Anti-HBs гэсэн 2 төрлийн шинжилгээ өгөх
Хэрэв хамгаалах дархлаа (эсрэг бие) байхгүй бол вакцин хийлгэх
Эдгээр шинжилгээг хүн бүр хийлгэх хэрэгтэй бөгөөд элэгний В вирусын халдвартай ойрын гэр бүлийн хүнтэй (эцэг эх, ах дүү, хамтран амьдрагч гэх мэт) хүмүүс заавал өгч үзэх шаардлагатай.
Вакцин хийлгэснээр таны бие халдвараас 95% хүртэл хамгаалагдана. Гепатит В вирусын эсрэг вакциныг бусад халдварын эсрэг вакцинтай харьцуулахад хамгийн аюулгүй, хамгийн үр дүнтэйд тооцдог. Гол анхаарах зүйл бол — тогтсон хугацаанд бүрэн тунгаа хийлгэж дуусгах хэрэгтэй. Ингэснээр таны бие халдварын эрсдэлээс тогтмол хамгаалагдсан байна.
Дэмжих нэмэлт бүтээгдэхүүн: Green Detox
Та мөн Green Detox гэх байгалийн гаралтай, элэг дэмжих бүтээгдэхүүнийг хэрэглэж, элэгнийхээ үйл ажиллагааг сайжруулж болно. Green Detox нь АНУ-ын FDA-ийн баталгаажуулалтаар аюулгүй гэж үнэлэгдсэн тул та бүрэн итгэж, санаа зовохгүй хэрэглэж болох юм. Энэ бүтээгдэхүүн нь хорт бодисыг гадагшлуулж, элэгний нөхөн сэргэлтийг дэмжин, халдварын эрсдэлийг бууруулахад тустай.
📞 Одоо бидэнтэй холбогдож, мэргэжлийн зөвлөгөө аваарай.
🛡️ Эрүүл мэндээ хамгаалах хамгийн зөв алхам өнөөдөр эхэлнэ!