Ухаалаг Хэрэглээ/Smart online shop

Ухаалаг Хэрэглээ/Smart online shop Ухаалаг хэрэглээ онлайн дэлгүүр, шинэ технологи, ухаал

 #Аяны хөнжил  #мишок 4 улирал Яг энэ бороо ихтэй зуны аялалд тохиромтжой зузаан ХОЁР төрлийн дулаахан хөнжил ирлээ. Хүр...
24/07/2026

#Аяны хөнжил #мишок 4 улирал
Яг энэ бороо ихтэй зуны аялалд тохиромтжой зузаан ХОЁР төрлийн дулаахан хөнжил ирлээ. Хүргэлт үнэгүй
Утас - 88177782 / 86177782
💚 Үнэ 89,0 ДӨРВӨН УЛИРАЛ МИШОК 2,4 кг , хөнжил хэлбэрээр дэлгэж хэрэглэж болно. Ус чийгний хамгаалалттай Дотор тал даавуу, харшил өгөхгүйь дулаанаа барьна
💜Үнэ 85,0 ГУРВАН УЛИРАЛ МИШОК 1,8 кг , ус чийгний хамгаалалттай, дулаанаа барьна

Нуруу нь өвддөг бол хол аялалд явахдаа юу анхаарах шаардлагатай вэ? 1. Машинаар хол замд удаан явах бол 1-2 цаг тутамд з...
12/07/2026

Нуруу нь өвддөг бол хол аялалд явахдаа юу анхаарах шаардлагатай вэ?
1. Машинаар хол замд удаан явах бол 1-2 цаг тутамд зогсож 5-10 минутын алхаж нурууны, хөлийн чилээгээ гаргаж зөөлөн хөдөлж байгаад аян замаа цааш үргэлжлүүлээрэй.
2. Машинд удаан суусны дараа хөдөлгөөн хийхдээ огцом тонгойх, огцом бөхийх, биеэрээ огцом мушгирах хөдөлгөөн хийхгүй байхад анхаараарай.
3. Машины суудлаа хэт налж бөгсөөрөө урагш гулсаж бүсэлхий орчмоо арагшаа гүдийлгэж сууж болохгүй. Суудалдаа аль болох тэгш суух хэрэгтэй.
4. Хэрвээ нурууны ивээс тавих бол ууц хонго орчимдоо биш, бүсэлхий орчимдоо байрлуулаарай.
5. Буудаллаж майхан барьж отоглох үедээ машинаасаа буунгуут шууд хүнд ачаа өргөх буулгахгүй байхад анхаараарай. Зөөлөн хөдөлж биеийн чилээгээ сайн гаргасны дараа ачаагаа буулгаж байгаарай.
6. Аян замд бэлдэхдээ анхнаас нь ачаа тээшээ зөөж буулгахад амар байдлаар аль болох хөнгөн жижиг байдлаар савлаж бэлдэж байгаарай.
7. Зориулалтын аяны бат бөх, тухтай сандал машиндаа заавал авч явж байгаарай.
8. Газар суух, хөлөө жийж суухаас аль болох зайлсхийж сандал дээр суух хэрэгтэй.
9. Хоол бэлдэхдээ хүнсээ газар тавьж удаан бөхийж, тонгойж ажиллахаас зайлсхийх хэрэгтэй. Аяны ширээн дээр хэт бөхийж тонгойхгүй байж хоолоо бэлдвэл нуруунд ачаалал өгөхөөс сэргийлнэ.
10. Чийгтэй нойтон газар суухгүй байвал дээр.
11. Нуруу өвддөг хүн хүйтэн усанд орсны дараа нурууны булчин чангарснаас нуруу нь их өвддөг. Тиймээс нуруу өвддөг бол хүйтэн урсгал усанд орох хэрэггүй. Хүйтэн устай рашаанд орох, рашааны урсгалаар цохиулах ч адилхан үйлчилдэг.
12. Шөнөдөө нуруугаа дулаалж ороож бас хөлдөө оймс гутал өмсөж байвал зүгээр байдаг.
13. Машинтай хол явах, ачаа ачих буулгахдаа заавал өргөн хатуу бүс зүүж байгаарай. Хатуу өргөн бүс хөдөлгөөн хийх үед чинь нуруугаараа огцом хөдлөх, хэт бөхийж жийргэвчээ арагш шахахаас сэргийлэх, ингэснээр жийргэвчийн фиброзон цагираг урагдахаас сэргийлэх үүрэгтэй
14. Бороонд норсон хувцасаа хурдан сольж хуурай хувцас өмсөж байгаарай. Нойтон хувцастай удаан явахад нурууны мэдрэл цочирддог.
15. Өвдөлт намдаах эм авч явж байгаарай.
16. Замдаа хээр майханд хоноглох бол дулаан зузаан гудас авч яваарай. Гудасныхаа дор чийглээд хамгаалах дэвсгэр заавал дэвсэж байгаарай.
17. Бумба авч явж байхад зүгээр байдаг. Булчин чангарч өвдөөд байвал өвдөж байгаа хэсэгтээ бумба тавьж, өвчин намдаах тос түрхэж илж массаж хийж болно.
18. Машин жолоодож явах бол жолоогоо 2 гараараа барьж байгаарай. Аль болох нэг гараараа жолоогоо барихаас зайлсхийгээрэй.
19. Жолоо барих үедээ нэг хөлөө нугалалгүй, хоёр хөлөө урагш ижил түвшинд урагш сунгаж тавьж байх хэрэгтэй.
20. Голын хайрцаг, цонхоо гараараа налж тулахгүй суудалдаа тэгш суухад анхаарал хандуулаарай.
Алтанмед эмнэлэг

04/04/2026

Манайхан сонирхоорой 🌷🌷

Address

SBD, Union Building 203
Ulaanbaatar
140051

Alerts

Be the first to know and let us send you an email when Ухаалаг Хэрэглээ/Smart online shop posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Ухаалаг Хэрэглээ/Smart online shop:

Shortcuts

Share