Эрүүл арьс - Арьс гоо заслын эмнэлэг

Эрүүл арьс - Арьс гоо заслын эмнэлэг Арьс гоо заслын эмнэлэг

21/05/2026
21/05/2026

Ягаан батга буюу розацеа нь арьсны архаг үрэвсэлт өвчин бөгөөд энгийн батганаас ялгаатай. Энэ нь ихэвчлэн хамар, хацар, дух зэрэг нүүрний төв хэсэгт улайлт, гүвдрүү, цэврүү хэлбэрээр илэрдэг. Розацеа нь насанд хүрэгчдэд илүү их тохиолддог бөгөөд эмчилгээ нь урт хугацаа шаарддаг бөгөөд мэргэжлийн эмчийн зөвлөгөө, хяналт чухал.

Батганы сорви нь арьсны үрэвслийн үр дүнд үүсдэг бөгөөд эрт үедээ эмчилснээр үрэвслийг хяналтанд авч, сорви үүсэх эрсдли...
18/05/2026

Батганы сорви нь арьсны үрэвслийн үр дүнд үүсдэг бөгөөд эрт үедээ эмчилснээр үрэвслийг хяналтанд авч, сорви үүсэх эрсдлийг бууруулах боломжтой.
Батга гарсан даруйд нь эмчид хандаж, зохих эмчилгээг эхлүүлэх.
Батгыг шахах, маажих, оролдохоос зайлсхийж, арьсыг гэмтээхгүй байх.
Эмчилгээг тогтмол хийж, арьс арчилгааны дэглэмийг баримтлах.
Хэрэв сорви үүссэн бол мэргэжлийн арьсны эмчид хандаж, өөрт тохирох эмчилгээний аргыг сонгох хэрэгтэй.
Батганы идэвхтэй үеийг бүрэн эмчилсний дараа сорвины эмчилгээг эхлүүлэх нь чухал юм.

14/05/2026

Тосны булчирхайн хэт их үйл ажиллагаа, дааврын өөрчлөлт, бактерийн нөлөө, стресс, арьс арчилгааны алдаанууд зэрэг нь батга үүсэхэд нөлөөлдөг. Батга нь зөвхөн гоо зүйн асуудал биш, таны сэтгэл зүй, эрүүл мэндэд ч нөлөөлж болзошгүй. Дур мэдэн эмчилгээ хийх, өөр хэн нэгний хэрэглэсэн эмчилгээг дагаж хийх, тохирохгүй арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэх зэрэг нь батга ихэсгэхэд нөлөөлдөг. Бидний арьс бол туршилтын талбар биш, эрүүл мэнд, гоо сайхны толь учраас дур мэдэж харсан зүйлдээ итгэн худалдан авалт хийхээсээ өмнө хамгийн түрүүнд мэргэжлийн арьс гоо заслын эмчид хандаж өөрт тохирох эмчилгээ хийгээрэй. #Батга #арьсныэрүүлмэнд #арьсарчилгаа #батганышалтгаан #арьсгоозасал #батганыэмчилгээ

13/05/2026

‼️Fungal acne, fungal acne safe
Мөөгөнцөрийн батга- fungal acne гэдэг нь яг үнэндээ батга биш Malassezia гэх мөөгөнцрөөр үүсгэгддэг үсний хүүдийн үрэвсэл юм. Энэ мөөгөнцөр нь хэвийн үед арьсан дээр амьдардаг ч тодорхой шалтгааны улмаас өсөж олширон үрэвсэл үүсгэдэг.
Та мэргэжлийн арьсны эмчид хандаж Зөв оношлогоо, эмчилгээ хийлгэх нь чухал юм. Тэгвэл манай эмнэлэг энгийн батга, болон мөөгөнцоийн батганы ялган оношилгоо хийгдэж байна.
#Батга #батганыэмчилгээ

Таны арьс туршилтын талбар биш тул арьсны өвчин, арьс гоо заслын эмчилгээ үйлчилгээг мэргэжлийн арьсны эмчид хандаж, эмн...
12/05/2026

Таны арьс туршилтын талбар биш тул арьсны өвчин, арьс гоо заслын эмчилгээ үйлчилгээг мэргэжлийн арьсны эмчид хандаж, эмнэлгийн орчинд хийлгэхийг зөвлөж байна. Зүгээр л нэг тарилга шүү дээ гэж бодож болох ч таны арьсны онцлог, эмчийн ур чадвар, хэдэн хүнд хийсэн туршлага, эмнэлэгийн халдвар хамгаалал мөн тухайн тарилгыг хаанаас авсан хэрхэн хадгалсан гэх маш олон зүйлс нөлөөлдөг. Тиймээс эмнэлгийн орчинд мэргэжлийн арьсны эмчид хандах нь чухал шүү.
Уг зурагт гоо сайхны салонд арьсны тарилга хийлгэснээс 20 гаруй хоногийн дараах зураг болно.

11/05/2026

30% хувийн онцгой хямдрал
Суганы хөлрөлтөөсөө болоод дуртай өнгийн хувцсаа өмсөж чадахгүй, эсвэл хүнтэй гар барихаас үргэлж санаа зовдог байсан өдрүүдээ ардаа үлдээх цаг болсон. Ботокс тарилга таны амьдралын чанарыг эрс сайжруулж, өөртөө итгэх итгэлийг тань эргүүлэн өгч чадна. Эмчилгээ ердөө 15-аас 20 минут л үргэлжилдэг. Тарилга хийлгэснээс хойш 3-7 хоногийн дараагаас хөлрөлт илт багасаж, 80-90% хүртэл бүрэн зогсдог. Үр дүн нь хүний биеийн онцлогоос хамааран ихэвчлэн 4-с 6 сар хүртэл үргэлжилнэ. Уг эмчилгээ нь мэс заслын бус, үр дүнтэй, гаж нөлөөгүй, аюулгүй бөгөөд шалгарсан арга юм."
Хэрэв танд энэ эмчилгээ шаардлагатай санагдвал мэргэжлийн арьсны эмчид хандаарай. Бид танд туслахад бэлэн байна. Баярлалаа!"

05/05/2026

Хамтдаа илүү хямд 🤩
PDRN, PN, 3 төрлийн экзосом, Гиалуроны хүчлийг хослуулан арьсны бүтцийг сайжруулж, хамгаалалтын давхаргыг нөхөн сэргээх, гэрэлтсэн толигор арьстай болоход туслах тарилгаа найз, ээж, эгч, дүүтэйгээ хамтдаа хийлгэвэл 40% хямдарна.
Энэхүү тарилга нь : PDRN, PN, 3 төрлийн экзосом, Гиалуроны хүчлийг хослуулан арьсны бүтцийг сайжруулж, хамгаалалтын давхаргыг нөхөн сэргээх, гэрэлтсэн толигор арьстай болоход тусална.
PDRN — нөхөн сэргээх + шинэчлэх
PN — чангалах + чангалах
Гиалуроны хүчил — гүн чийгшүүлэх
Экзосом — тайвшруулах + сэргээх
Ниацинамид — гэрэлтүүлэх + арьсны өнгө сэргээх
Amino acids — арьсны хамгаалалтыг дэмжинэ.

Келойд сорвины эмчилгээний үр дүн.Гоо үзэсгэлэн Эрүүл арьснаас эхэлдэг.Та арьсны эрүүл мэнд гоо сайхнаа мэргэжлийн туршл...
04/05/2026

Келойд сорвины эмчилгээний үр дүн.
Гоо үзэсгэлэн Эрүүл арьснаас эхэлдэг.
Та арьсны эрүүл мэнд гоо сайхнаа мэргэжлийн туршлагатай эмчид даатгаарай💟

HIFU - Өөх Хайлуулах эсвэл Арьс Залуужуулах?HIFU (High-Intensity Focused Ultrasound) нь арьсны гүнд хүрч, хэт авиаг ашиг...
30/04/2026

HIFU - Өөх Хайлуулах эсвэл Арьс Залуужуулах?
HIFU (High-Intensity Focused Ultrasound) нь арьсны гүнд хүрч, хэт авиаг ашиглан өөх хайлуулах болон коллаген нийлэгжүүлэн арьс залуужуулах зорилготой.
Хэрхэн ажилладаг вэ? HIFU нь арьсны дээд давхаргаас гүн давхарга руу нэвтэрч коллаген, эластиний нийлэгжүүлэн арьс чангалж залуужуулах, өөхний эсүүдийг гэмтээж хайлуулахад тусалдаг.
NEW DOUBLO HIFU-ийн Давуу тал
HIFU-ийн аргаар арьс чангалан залуужуулах болон өөх хайлуулах олон төрлийн хошууны сонголттой. Энэ нь: Таны нүүрний хэлбэр анатомид тохируулан арьс чангалах болон өөх хайлуулах эсвэл дангаараа өөх хайлуулахгүйгээр арьсаа чангалах боломжтой. Тэгэхээр та ямар ч нүүрний хэлбэртэй байсан санаа зовох зүйлгүй.
Арьс шинэчлэлт: Арьсанд шинэ коллаген эластин үйлдвэрлэх.
Өвдөлтгүй: Тарилга хэрэглэхгүй, аюулгүй арга бөгөөд та ажилбарын дараа ажил, хичээлдээ шууд явах боломжтой. #арьсгоозасал #АрьсЗалуужуулах

Address

СБД 1-р хороо, Олимпийн гудамж, Апартмент 100, 28б байр
Ulaanbaatar
14230

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Эрүүл арьс - Арьс гоо заслын эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share