07/07/2026
📣 Dr. Sys үүдэл эсийн ампулын 1 сарын хэрэглээ нь яагаад 990’000₮ байдаг вэ?
Яагаад гэвэл энэ ампул нь арьсны эсийн түвшинд ажиллаж, нөхөн төлжилтийг өдөөх зориулалттай маш нарийн нийлмэл "коктейль" юм.
Энэ найрлага нь арьсыг хэрхэн залуужуулдаг, өсөлтийн процессууд (EGF, FGF, IGF, VEGF) хэрхэн идэвхждэг, мөн хэдий хэр хугацаанд ямар үр дүн хүлээж болох тухай шинжлэх ухаанд суурилсан тайлбарыг хүргэе.
1. Өсөлтийн процесс хэрхэн идэвхждэг вэ?
Бид хөгшрөх тусам бидний биеийн өөрийн коллаген, эластин үйлдвэрлэх чадвар буурдаг, мэдээж арьсны нөхөн төлжих чадвар ч бас л хамт буурна.
‼️ Энэхүү ампул нь тэрхүү зогсонги байдалд орсон "үйлдвэр"-ийг дахин ажиллуулах гурван үндсэн механизмтай:
А. Эксосом ба Эсийн гаднах цэврүү (Exosomes & Vesicles)
Энгийн өсөлтийн хүчин зүйлс арьсны гүнд нэвтрэхэд хэтэрхий том хэмжээтэй байдаг. Тэгвэл энэ бүтээгдэхүүнд Lactobacillus Extracellular Vesicles, Milk Exosomes, Salmon Te**is Exosomes зэрэг нано хэмжээст тээвэрлэгчид орсон гэдгээрээ давуу юм.
Яаж ажилладаг вэ?
- Эксосом нь эсүүд хоорондоо мэдээлэл солилцдог "шуудангийн хайрцаг". Эдгээр нь өсөлтийн хүчин зүйлс болон бусад тэжээлийг дотроо агуулж, арьсны гаднах хамгаалалтын давхаргыг нэвтрэн өнгөрч, яг хэрэгтэй байгаа гүний эсүүдэд очин тэсэрч хүргэж үйлчилдэг. Ингэснээр бүтээгдэхүүний идэвхт бодисын шингэцийг асар ихээр нэмэгдүүлдэг.
Б. Пептид болон Өсөлтийн хүчин зүйлс.
sh-Polypeptide болон sh-Oligopeptide зэрэг нь лабораторийн аргаар гаргаж авсан Хүний өсөлтийн хүчин зүйлстэй ижил бүтэцтэй уургууд (EGF, FGF, IGF, VEGF) юм.
Яаж ажилладаг вэ?
- Эдгээр уургууд нь арьсны эсийн гаднах хананд байрлах рецепторуудтай "түлхүүр ба цоож" шиг таарч очдог. Ингэснээр эсийн цөм рүү "Хуваагд! Шинэ коллаген үйлдвэрлэ!" гэсэн хүчтэй дохиог илгээдэг.
Copper Tripeptide-1: Бол гэмтсэн коллагенийг задалж цэвэрлэх цэвэрлэгээний машин ба, шинээр бат бөх коллаген үүсэх орон зайг нь бэлдэж өгдөг маш чухал орц юм.
В. Эсийн энерги нөхөх орцууд (NAD+ & NMN)
Найрлагад Nicotinamide Adenine Dinucleotide (NAD), Nicotinamide Mononucleotide (NMN) багтжээ.
Яаж ажилладаг вэ?
- Эсүүд хөгширөхөөрөө хуваагдаж, өөрийгөө засах гэхээр хангалттай "энерги" байдаггүй. NMN болон NAD+ нь эсийн митохондрийн (эсийн цахилгаан станц) үйл ажиллагааг сэргээж, ATP буюу эсийн энергийг нэмэгдүүлснээр өсөлтийн процессыг тасралтгүй явагдах түлшээр хангадаг.
Үр дүнгийн хугацаа: Юу хүлээх вэ?
Гоо сайхны бүтээгдэхүүн, тэр дундаа эсийн түвшинд үйлчилдэг бүтээгдэхүүнүүд ганц шөнийн дотор үр дүнгээ өгдөггүй.
Яагаад гэвэл арьсны эс шинэчлэгдэх мөчлөг нь наснаас хамааран дунджаар 28-аас 50+ хоног үргэлжилдэг.
1-7 хоног (Шууд үр дүн): Өндөр тунтай хиалуроны хүчил, сквалан тос болон бусад хүчтэй чийгшүүлэгчдийн нөлөөгөөр арьс шууд гүн чийгшил нь сэргэж, өнгөн хэсгийн хуурайшилт арилж, арьс илүү булбарай болж харагдана.
2-4 долоо хоног (Өнгөц өөрчлөлт): Ниацинамид, Глутатион болон Витамин С-ийн үйлчилгээгээр арьсны өнгө жигдэрч, цайрч, гэрэлтсэн (glow) байдалтай болно. Жижиг барзгар хэсгүүд толигор болж эхэлнэ.
8-12 долоо хоног (Гүний буюу Жинхэнэ үр дүн): Пептидүүд болон Өсөлтийн хүчин зүйлсийн жинхэнэ үр дүн эндээс гарч эхэлнэ. Шинээр нийлэгжсэн коллаген нь арьсны бүтцийг өргөж, жижиг үрчлээсүүд бүдгэрч, арьс илүү нягт, уян хатан болсон нь гарт мэдрэгдэнэ.
Ийм л шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн нано-тээвэрлэлт болон пептидийн технологийг маш сайн хослуулсан онцгой орц найрлагатай бүтээгдэхүүн учраас түүхий эдийн өртөг нь өндөр байдаг юм шүү.
🏥 Гэртээ өглөө, оройд арьс залуужуулах клиник үйлчилгээ өөртөө хийхийг хүссэн хэн ч байсан өөртөө зориулаад ядаж 3 сар хэрэглээд үзээрэй.
(20ш ампул авахад манайх шүршдэг аппарат бэлэглэж байгаа шүү)
PS: Апараттай хүмүүстээ Шидэт ногоон маск бэлэглэж байгаа.