ШУГТЭ Бөөр, диализ, дотоод шүүрлийн төв

ШУГТЭ Бөөр, диализ, дотоод шүүрлийн төв Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг - Бөөр, Диализ, Дотоод Шүүрлийн Төв

04/06/2026
04/06/2026

📢 ӨСВӨР НАСНЫ ХӨВГҮҮДИЙН ЭРҮҮЛ МЭНД
Өсвөр нас бол бие махбод болон сэтгэлзүйн хувьд эрчимтэй өөрчлөлт явагддаг чухал үе юм.
Энэ үед хөвгүүдийн биед дараах өөрчлөлтүүд илэрдэг:

🔹 БИЕ МАХБОДЫН ӨӨРЧЛӨЛТ
• Дуу хоолой бүдүүрч өөрчлөгдөнө
• Өндөр өсөж, жин нэмэгдэнэ
• Нөхөн үржихүйн эрхтнүүд хөгжиж томорно
• Биеэр үс ургах, батга гарах зэрэг шинж илэрнэ

💡 ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХЭРХЭН ХАМГААЛАХ ВЭ?
✔️ Идэвхтэй хөдөлгөөн
• 7 хоногт 3–5 удаа
• 30 минут ба түүнээс дээш хугацаанд дасгал хийх

✔️ Эрүүл хооллолт
• Өдөрт 3–5 удаа хооллох
• Жимс, ногоог тогтмол хэрэглэх

✔️ Жингээ хянах
• Хэвийн жингээ хадгалах
• Илүүдэл жингээс сэргийлэх

✔️ Хангалттай унтаж амрах
• Өдөрт 8–10 цаг унтах

✔️ Ариун цэвэр
• Өдөр бүр усанд орох
• Шүдээ өдөрт 2–3 удаа угаах

04/06/2026

✍🏻Монголчуудын нийтлэг хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнүүд давсны агууламж өндөртэй байдаг. Давсны хэт хэрэглээ нь цусны даралт ихсэх, зүрх судасны өвчин, тархины харвалт зэрэг халдварт бус өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөр насанд хүрсэн хүн хоногт 5 граммаас ихгүй давс хэрэглэх нь зохистой гэж үздэг. Гэвч судалгаагаар манай улсын иргэдийн давсны дундаж хэрэглээ үүнээс өндөр байгаа нь эрүүл мэндийн эрсдэлийг нэмэгдүүлж байна.

Иймд иргэдийг өдөр тутмын хоол хүнсэндээ давсны хэрэглээг бууруулах, боловсруулсан болон давс ихтэй бүтээгдэхүүний шошгыг анхаарч сонгох, эрүүл хооллолтын зөв дадал хэвшүүлэхийг зөвлөж байна. Давсны хэрэглээг багасгах нь зүрх судасны өвчин, цусны даралт ихсэлтээс урьдчилан сэргийлэх энгийн боловч үр дүнтэй арга юм.

04/06/2026

👏Таны эрүүл мэнд ТАВГАН ДЭЭРЭЭС эхэлдэг!
Өдөр тутмын хооллолтоо зөв зохицуулснаар бие махбодоо шаардлагатай шим тэжээл, амин дэмээр хангаж чадна. Тэнцвэртэй хооллолт нь дархлааг дэмжиж, өвчнөөс сэргийлэх чухал үндэс болдог.
#НийгмийнЭрүүлМэнд #зөвхооллолт

04/06/2026

✅Алхах нь хүний бие махбод болон сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй хөдөлгөөний нэг юм. Өдөр тутам тогтмол алхах нь зүрх судасны үйл ажиллагааг сайжруулж, цусны эргэлтийг идэвхжүүлэн, даралт болон зүрхний өвчний эрсдэлийг бууруулахад чухал нөлөө үзүүлдэг. Мөн биеийн жинг зохицуулах, булчин үе мөчийг бэхжүүлэх, ясны сийрэгжилтээс сэргийлэх зэрэг биеийн ерөнхий эрүүл мэндэд олон талын ач холбогдолтой. Үүнээс гадна алхалт нь сэтгэл зүйн хувьд эерэг нөлөөтэй бөгөөд стресс, түгшүүрийг бууруулж, сэтгэл санааг тогтворжуулан, аз жаргалын дааврын ялгаралтыг нэмэгдүүлдэг. Тогтмол алхах нь нойрны чанарыг сайжруулж, өдөр тутмын идэвхийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хүний амьдралын чанарыг бүхэлд нь дээшлүүлэхэд чухал хувь нэмэр оруулдаг.
#НийгмийнЭрүүлМэнд #Алхалт

04/06/2026

🚭 ТАМХИНААС ГАРАХ ШИЙДВЭР – ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ЭХЛЭЛ

Тамхины хэрэглээ нь зүрх судасны өвчин, уушгины архаг бөглөрөлт өвчин, хорт хавдар, цус харвалт зэрэг халдварт бус өвчний гол эрсдэлт хүчин зүйлүүдийн нэг юм. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэдээлснээр жил бүр 8 сая гаруй хүн тамхины хэрэглээтэй холбоотой шалтгаанаар нас барж байна. Мөн тамхины утаанд агуулагдах 7000 гаруй химийн бодисын дор хаяж 70 нь хавдар үүсгэгч болох нь тогтоогдсон.

Харин тамхинаас татгалзсан даруйд бие махбодод эерэг өөрчлөлтүүд эхэлдэг.

🫁 24 цагийн дараа уушги илүү цэвэр агаараар хангагдаж эхэлнэ

❤️ Цусны эргэлт сайжирч, эд эрхтний хүчилтөрөгчийн хангамж нэмэгдэнэ

🧠 Никотины хамаарал аажмаар буурч, төвлөрөл болон нойрны чанар сайжирна

🚶‍♂️ Хэдхэн долоо хоногийн дараа амьсгаа давчдах, амархан ядрах зэрэг шинж тэмдгүүд багасч эхэлнэ

Тамхи татах хүсэл ихэвчлэн 3–5 минут үргэлжилдэг. Энэ мөчийг даван туулах бүрт та өөрийн эрүүл мэндийн төлөө томоохон алхам хийж байдаг. Ус уух, алхах, гүнзгий амьсгалах, ойр дотнын хүнтэйгээ ярилцах зэрэг энгийн аргууд татах хүслийг бууруулахад тусалдаг.

Тамхинаас гарах нь зөвхөн өөрийн эрүүл мэндийг хамгаалаад зогсохгүй гэр бүл, үр хүүхдээ дам тамхидалтын эрсдэлээс хамгаалах хамгийн зөв сонголт юм.

Өнөөдөр гаргасан шийдвэр тань маргаашийн эрүүл, чанартай амьдралын эхлэл.

04/06/2026

Address

БГД, 10-р хороолол-2, Ард Аюушийн өргөн чөлөө, Улсын гуравдугаар төв эмнэлэг
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when ШУГТЭ Бөөр, диализ, дотоод шүүрлийн төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share