21/08/2026
Манайх Солонгосын дэвшилтэт арьс оношилгооны төхөөрөмжөөр арьс оношилгоо хийж эхэллээ.
Арьс арчилгааг тааж биш, мэдэж арчлаарай.
Та өөрийнхөө арьсны онцлогийг бүрэн мэдэх үү?
Гаднаас харахад эрүүл мэт боловч арьсны гүн дэх чийгшил, тослог, нүхжилт, улайлт, пигментаци, үрчлээ болон арьсны ерөнхий нөхцөл ямар байгааг нарийвчлан шинжилж, арьс арчилгаагаа зөв сонгоход тусална.
1. Арьсны чийгшлийн түвшин
Арьс хангалттай чийгтэй эсэх, хуурайшилт болон дотоод таталтыг хянах
2. Тослогийн байдал
Арьсны тослогийн хэмжээг тодорхойлж, тохирох арчилгааг сонгоход туслах
3. Нүхжилтийн шинжилгээ
Нүхжилтийн байдал, арьсны гадаргуугийн өөрчлөлтийг ажиглах
4. Пигментаци ба толбо
Арьсны өнгөний жигд бус байдал болон пигментацийн өөрчлөлтийг хянах
5. Улайлтын оношилгоо
Арьсны улайлт болон мэдрэмтгий байдлын өөрчлөлтийг ажиглах
6. Үрчлээ ба арьсны уян хатан байдал
Арьсны насжилттай холбоотой өөрчлөлтийг тогтмол хянах
7. Арьсны төрөл
8. Өнгө, өнгөлөг байдал
9. Үрчлээс
10. Чийгшил
11. Арьсны чанга байдал
12. Хувийн өнгө зэргийг хиймэл оюун ухаанд суурилсан төхөөрөмжөөр нарийн оношилно.
Арьс арчилгаа бүрийн үр дүнг нүдээр таах биш, тоон мэдээлэлд тулгуурлан илүү зөв сонголт хийхэд тусална.
Нарийвчилсан оношилгоо нь
Арьсны олон үзүүлэлтийг нэг дор шинжилнэ.
ХУВЬ ХҮНД ТОХИРСОН АРЧИЛГАА
Таны арьсны бодит нөхцөлд тохируулан арьс арчилгааны чиглэлээ тодорхойлоход тусална.
ӨӨРЧЛӨЛТӨӨ ХЯНАХ БОЛОМЖ
Тогтмол оношилгоогоор арьсны өөрчлөлтийг харьцуулан хянаарай.
МЭРГЭЖЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИНЭ СТАНДАРТ
Арьс арчилгааны үйлчилгээг илүү мэргэжлийн, дата-д суурилсан болгоно.
🌿 Арьсаа зөв оношлуулахын давуу тал
1. Арьсныхаа бодит байдлыг мэднэ
Гаднаас харахад анзаарагдахгүй арьсны асуудлыг илүү нарийвчлан тодорхойлох боломжтой.
2. Өөрт тохирсон бүтээгдэхүүн сонгоно
Арьсны төрөл, чийгшил, тослог болон бусад үзүүлэлтэд тохируулан арчилгааны бүтээгдэхүүнээ зөв сонгоход тусална.
3. Буруу арчилгаанаас сэргийлнэ
Өөрийн арьсны онцлогт тохироогүй бүтээгдэхүүн, хэт олон төрлийн арчилгааг дур мэдэн хэрэглэхээс сэргийлнэ.
4. Арьсны өөрчлөлтийг эрт анзаарна
Хуурайшилт, тослогжилт, нүхжилт, пигментаци, улайлт зэрэг өөрчлөлтийг тогтмол хянах боломжтой.
5. Арьс арчилгааны үр дүнг харьцуулна
Арчилгаа эхлэхийн өмнөх болон дараах үзүүлэлтийг харьцуулж, ямар өөрчлөлт гарч байгааг хянах боломжтой.
6. Хувь хүнд тохирсон арчилгааны төлөвлөгөө гаргана
Бусдыг дагаж бүтээгдэхүүн сонгохын оронд өөрийн арьсны нөхцөлд тохирсон арчилгааг сонгоход тусална.
7. Цаг хугацаа, зардлаа зөв зарцуулна
Тохирохгүй бүтээгдэхүүнд мөнгө үрэхийн оронд, яг өөрт тохирсон арчилгаагаа хийгээрэй.
#арьсоношилгоо #бодитүрдүн #ЭРҮҮЛАРЬС