УЛААН ТУУЗ

УЛААН ТУУЗ Халдварт өвчин судлалын үндэсний төвийн
ДОХ/БЗДХ-ын Тандалт судалгааны албаны албан ёсны хуудас юм.





Шээсний ерөнхий шинжилгээ нь бөөр, шээсний зам болон биеийн ерөнхий эрүүл мэндийг үнэлэх энгийн бөгөөд чухал шинжилгээ ю...
02/06/2026

Шээсний ерөнхий шинжилгээ нь бөөр, шээсний зам болон биеийн ерөнхий эрүүл мэндийг үнэлэх энгийн бөгөөд чухал шинжилгээ юм.

Энэ шинжилгээгээр шээсний өнгө, тунгалаг байдал, химийн найрлага, нян, эсийн өөрчлөлт зэрэг үзүүлэлтийг шалгаж, халдвар, бөөрний эмгэг, бодисын солилцооны өөрчлөлтийг илрүүлэхэд тусалдаг.

ХДХВ-ийн халдвартай хүмүүсийн хувьд шээсний шинжилгээ нь бөөрний үйл ажиллагааг хянах, шээсний замын халдварыг эрт илрүүлэхэд онцгой ач холбогдолтой.

Шинжилгээ өгөхдөө өглөөний шээсийг ариун саванд дунд хэсгээс цуглуулж, өмнө нь гадна бэлэг эрхтнээ цэвэрлэнэ. Эм хэрэглэж байгаа бол эмчдээ мэдэгдээрэй.

Эрүүл мэндээ тогтмол хянаж, шаардлагатай шинжилгээндээ хамрагдаарай.

#ШээснийЕрөнхийШинжилгээ #ШЕШ #Шинжилгээ #БөөрнийЭрүүлМэнд #ХДХВ #ЭртИлрүүлэг #ХӨСҮТ #УлаанТууз #ЭрүүлМэнд

Элэгний B, C вирусийн илрүүлэг нь элгийг гэмтээх эрсдэлтэй халдварыг эрт илрүүлэх чухал шинжилгээ юм.Эдгээр вирус нь арх...
29/05/2026

Элэгний B, C вирусийн илрүүлэг нь элгийг гэмтээх эрсдэлтэй халдварыг эрт илрүүлэх чухал шинжилгээ юм.

Эдгээр вирус нь архаг үрэвсэл, элэгний хатуурал, цаашлаад элэгний хавдар үүсгэх эрсдэлтэй. Ялангуяа ХДХВ-ийн халдвартай хүмүүсийн хувьд элэгний вирусийн хавсарсан халдвар илүү хүндрэх магадлалтай тул тогтмол шинжилгээ, хяналт шаардлагатай.

HBV-ийн үед HBsAg эерэг бол одоогоор халдвартай, Anti-HBs эерэг бол дархлаа тогтсон, Anti-HBc эерэг бол өмнө нь халдвар авч байсан гэсэн үг.

HCV-ийн үед Anti-HCV эерэг бол өмнө нь халдвар авч байсан, харин HCV RNA PCR эерэг бол вирус идэвхтэй байгааг илтгэнэ.

Шинжилгээнд тусгай бэлтгэл шаардлагагүй боловч архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, өмнө нь вакцин хийлгэсэн эсэхээ эмчид мэдэгдэх нь зүйтэй.

Элэгний вирусийг эрт илрүүлж, тогтмол хяналтад байх нь хүндрэлээс сэргийлэх хамгийн зөв алхам юм.

#ЭлэгнийВирус #ХДХВ #Шинжилгээ #ЭртИлрүүлэг #ЭлэгнийЭрүүлМэнд #ХӨСҮТ #УлаанТууз

Цээжний рентген шинжилгээ гэж юу вэ?Цээжний рентген нь уушги, зүрх, том судсууд, хавирга болон цээжний хөндийн бүтцийг ш...
26/05/2026

Цээжний рентген шинжилгээ гэж юу вэ?

Цээжний рентген нь уушги, зүрх, том судсууд, хавирга болон цээжний хөндийн бүтцийг шалгадаг дүрс оношилгооны шинжилгээ юм.

Энэхүү шинжилгээг уушгины халдвар, сүрьеэ, амьсгалын замын зовиур, цээжээр өвдөх, тодорхойгүй халууралт, туралт зэрэг шинж тэмдэг илэрсэн үед хийдэг.

ХДХВ-ийн халдвартай хүний хувьд цээжний рентген нь сүрьеэ, уушгины халдвар, зүрх болон уушгины хүндрэлүүдийг эрт илрүүлэхэд чухал ач холбогдолтой.

Шинжилгээнд тусгай бэлтгэл шаардлагагүй бөгөөд ихэвчлэн 5–10 минут үргэлжилнэ. Харин жирэмсэн бол эмчидээ заавал мэдэгдээрэй.

Шинжилгээний хариуг зөвхөн мэргэжлийн эмч тайлбарлаж, шаардлагатай тохиолдолд нэмэлт оношилгоо зөвлөдөг.

#ЦээжнийРентген #РентгенШинжилгээ #УушгиныЭрүүлМэнд #ХДХВ #Сүрьеэ #ЭртИлрүүлэг #Шинжилгээ #ХӨСҮТ #УлаанТууз #ЭрүүлМэнд

Цусны дэлгэрэнгүй шинжилгээ буюу CBC нь хүний цусанд агуулагдах улаан эс, цагаан эс, гемоглобин, гематокрит, цусны ялтас...
25/05/2026

Цусны дэлгэрэнгүй шинжилгээ буюу CBC нь хүний цусанд агуулагдах улаан эс, цагаан эс, гемоглобин, гематокрит, цусны ялтас зэрэг гол үзүүлэлтүүдийг үнэлдэг чухал шинжилгээ юм.

Энэхүү шинжилгээгээр цус багадалт, халдвар, үрэвсэл, дархлааны өөрчлөлт болон эмчилгээний нөлөөг хянах боломжтой.

ХДХВ-ийн халдвартай хүний хувьд ЦДШ нь дархлааны байдал, цусны эсүүдийн өөрчлөлт, эмчилгээний явцыг хянахад чухал ач холбогдолтой.

Шинжилгээ өгөхөөс өмнө эмийн хэрэглээгээ эмчид мэдэгдэх, архи тамхи хэрэглэхгүй байх, тайван амрах, шаардлагатай тохиолдолд өлөн ирэхийг зөвлөж байна.

Эрүүл мэндээ тогтмол хянаж, урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаарай.

#ЦусныДэлгэрэнгүйШинжилгээ #Шинжилгээ #ХДХВ #Дархлаа #ЭрүүлМэнд #УлаанТууз #ХӨСҮТ

Үйлчлүүлэгчдийн анхааралд:PCR шинжилгээ түр хугацаанд зогссон байсан бөгөөд одооноос дахин хэвийн хийгдэж эхэлснийг мэдэ...
18/05/2026

Үйлчлүүлэгчдийн анхааралд:

PCR шинжилгээ түр хугацаанд зогссон байсан бөгөөд одооноос дахин хэвийн хийгдэж эхэлснийг мэдэгдье.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 7277-9090

#УлаанТууз #ЭрүүлМэнд #Мэдэгдэл

06/05/2026
05/05/2026
21/04/2026

Address

Nam Yan Ju Street Халдварт өвчин судлалын үндэсний төв ХӨСҮТ
Ulaanbaatar
13335

Alerts

Be the first to know and let us send you an email when УЛААН ТУУЗ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to УЛААН ТУУЗ:

Share