Бадамлянхуа Иог Төв

Бадамлянхуа Иог Төв Хатха иог, Агаарын иог, Нүүрний иог, Жирэмсний иог, Зөөлөн, Иони иогийн танхимын ангийн сургалтандаа байнга элсэлт авч байна. 72720772

“Бадамлянхуа иога” сургалтын төв нь 2015.11.15-наас эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
Агаарын иога, Хатха иога, Аштанга иога, Нүүрний иога, Ахмадын иога, Жирэмсний иога, Эмэгтэйчүүдэд зориулсан Иони иога тусгай хөтөлбөр, Эрэгтэйчүүдэд зориулсан тусгай хөтөлбөр, Табата иог хөтөлбөр, багшийн эрх олгох сургалтуудыг явуулж байна.
Холбоо барих утас: 70118808, 99189512, 99937200
Иогоор нэгдэцгээе

Заримдаа амьдрал биднийг зогсоож байж л юм ойлгуулдаг.Хэтэрхий их яарсан үед,хэтэрхий их хичээсэн үед,хэтэрхий их ачаа ү...
08/06/2026

Заримдаа амьдрал биднийг зогсоож байж л юм ойлгуулдаг.

Хэтэрхий их яарсан үед,
хэтэрхий их хичээсэн үед,
хэтэрхий их ачаа үүрч явсан үед…

Нэг л өдөр сэтгэл чимээгүйхэн “Одоо жаахан амар” шивнэдэг.

Гэвч бид тэр шивнээг сонсохгүй өнгөрөөх нь олон.

Учир нь биднийг багаас минь хүчтэй байхыг сургасан болохоос, өөрийгөө хайрлаж амрахыг төдийлөн заагаагүй.

Тиймээс ядарснаа нууж сурсан.
Өвдсөнөө инээмсэглэлээр халхалж сурсан.
Уйлахыг сул дорой гэж бодож сурсан.

Гэтэл амьдралын хамгийн том ухаарал заримдаа хүчтэй байхдаа биш, зогсож чаддагтаа байдаг.

Мод хүртэл намар навчаа унагаж амардаг.
Гол мөрөн хүртэл заримдаа дөлгөөхөн урсдаг.
Тэнгэр хүртэл шөнө болж харанхуйд амардаг.

Харин хүн л өөрөөсөө тасралтгүй гэрэлтэхийг шаарддаг.

Хэрэв өнөөдөр таны сэтгэл ядарсан бол түүнийг буруутгах хэрэггүй.

Магадгүй тэр таныг сул дорой болгож байгаа юм биш.
Харин өөрийгөө сонсохыг сануулж байгаа байх.

Заримдаа амьдралын хамгийн зөв алхам нь урагш алхах биш, түрхэн зуур зогсож амсхийх байдаг.

Учир нь амарсан сэтгэл л дахин мөрөөддөг.
Амарсан зүрх л дахин хайрладаг.
Амарсан хүн л дахин гэрэл түгээж чаддаг.

Тиймээс өнөө орой өөртөө багахан энэрэл бэлэглээрэй.

Амьдрал танаас төгс байхыг биш,
амьд байхыг л хүсдэг юм.

-Сүүлийн үед эмэгтэйчүүдийн дунд иони иогаар хичээллэх нь трэнд болж байна. Та иони иогийн  мэргэшсэн багшийн хувьд илүү...
08/06/2026

-Сүүлийн үед эмэгтэйчүүдийн дунд иони иогаар хичээллэх нь трэнд болж байна. Та иони иогийн мэргэшсэн багшийн хувьд илүү сайн ойлголтыг өгөөч?

-Иони иог дэлхий дахинаа яг одоо танигдаж, эрчимтэй дэлгэрч буй төрөл. Ер нь бол иогийн үндсэн уламжлал нь хатха иог бөгөөд иог нь эртний Энэтхэгээс үүсэлтэй. Өнөө цагт дэлхийн өнцөг булан бүрт хүмүүс иогийн янз бүрийн төрлөөр хичээллэж тодорхой өвчнийг анагаах, эрүүлжих, өвчнөөс урьдчилан сэргийлэх, биеийн жинг барих (турах, таргалах), хөдөлгөөний хомсдолоос гарах, сэтгэл санаагаа тайвшруулах, стресс ядаргааг тайлах, сөрөг сэтгэлийн хөдөлгөөнөөс чөлөөлөх, төвлөрөлтөө сайжруулах, өөрийнхөө дотоод мөн чанарыг олж таних, амьдралд илүү эрч хүчтэй болж залуужих гэх мэт үр дүнд хүрч байна. Иони иог бол энэ олон төрлийн л нэг нь.
Иони гэдэг нь эмэгтэй хүний умай гэсэн утгатай санскрит үг. Ариун орон зай, амьдралын эх үүсвэр гэж орчуулагддаг. Иони иогийг эрт дээр үед язгууртан дээдэс, хааны хатад, татвар эмс эмэгтэйлэг ихэмсэг байдлаа алдахгүй урт удаан хугацаанд хадгалах, хөгширөхгүйн тулд энэ дасгалуудыг хийдэг байсан гэдэг. Лам нар хүртэл номоо бясалгаж байхдаа умалзуулах дасгал, умалзуулах бясалгал гэж одоогийн аарцаг ёроолын булчин чангалах (кегель) дасгалыг хийдэг байсан гэж байгаа. Хятадын хааны хатад, татвар эмс өндөг хэлбэртэй чулууг үтрээнд хийж булчингаараа дээш доош гүйлгэж, чангалж суллаж дасгалжуулдаг байсан гэж 5000 жилийн өмнөх түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. Тэр нь өнөөдрийн бид нарын хичээллэх болсон иони өндөгтэй иог юм.
Стресс бухимдлаас үүссэн булчин чангарал, энергийн блокуудыг хүзүү нурууны хэсэгт болон аацаг ташааны хавьцаа илүү их төвлөрч нуугддаг гэж үздэг. Хүний сэтгэлийн блок буюу гэнэтийн авсан трама, айдас, цочрол, буруутай мэдрэмж, ичгэвтэр байдал аарцагны хөндийд бөөгнөрч гацдаг. Тэр нь маш олон олон жилээр хүнийг дотроос нь идэж хэмлэж гэмтээдэг. Тиймээс сүүлийн үед иони иог, эмэгтэйчүүдэд зориулсан иогийг сэтгэл зүйн эмчилгээтэй хослуулж иймэрхүү энергийн блокийг арилгах , аарцагны сэгсрэх хөдөлгөөнүүдийг түлхүү оруулдаг болсон. Мөн блок тайлагдаж байгаа үед уйлах, орилох, хашгирах гэх мэтээр хоолой дээр тээглээд байгаа, сэтгэл дотор оршоод байгаа сөрөг энергүүд дуу хоолойгоор дамжуулагдан чөлөөлөгддөг байна. Иони иог хийж эхэлснээр энэ бүх сөрөг сэтгэл мэдрэмжээс ангижирч, сэтгэл санаа тайвширч аз жаргалтай болдог.
Түүнчлэн энергийн долоон хүрдний эхний хоёр хүрд буюу үндэс хүрд (умдаг яс ахар сүүлийг холбосон хэсэгт байрладаг бөгөөд бөөрний дээд булчирхайтай холбогддог), хувилгаан хүрд (хүйснээс доош хоёр хуруу зайд байрладаг бөгөөд эмэгтэй хүний өндгөвч, эрэгтэй хүний түрүү булчирхайтай холбогддог) -ний энерги тэнцвэржиж, хамаарагддаг эд эрхтэний үйл ажиллагааг дэмждэг чухал ач холбогдолтой.

Иогийн багш Б. Туул

Eguur.mn -ийн ярилцлагаас

“2” гэж коммент үлдээгээд мэдээлэл аваарай 🥰

08/06/2026

“Иони иог + А, Б суулт” онлайн сургалт эхэллээ. Бүртгэл үргэлжилж байна 🌸

"Иони иог + А, Б суулт онлайн сургалт"🗓 Эхлэх огноо: 6-р сарын 8👉 Нийт 9 удаагийн лайв хичээл ✨🧘‍♀️👉 Лайв бичлэг, видео ...
08/06/2026

"Иони иог + А, Б суулт онлайн сургалт"

🗓 Эхлэх огноо: 6-р сарын 8
👉 Нийт 9 удаагийн лайв хичээл ✨🧘‍♀️
👉 Лайв бичлэг, видео хичээлүүд 1 сарын турш хадгалагдана
💳 ТӨЛБӨР:
💳 Төлбөр: 90’000₮
🌟 Топ фен: 30’000₮ 🏅
🔁 Давтан суралцагч: 50’000₮ 🌸

✅ БҮРТГҮҮЛЭХ ЗААВАР:
🏦 Хаан банк: 5168684776 (Б. Туул), IBAN: MN970005005168684776
📝 Гүйлгээний утга: FB нэр + утасны дугаар
📌 Төлбөр шилжүүлснээр бүртгэл баталгаажна 🤍

💗 Сургалтанд бүртгүүлсэн хүн бүр "ИОНИ ӨНДӨГ" 10% хөнгөлөлттэй авах боломжтой 💗

08/06/2026

“Иони иог + А, Б суулт” онлайн сургалт эхлэхэд 2 цаг үлдлээ!

ИХ БРИТАНИЙН DANIELLE COLLINS FACE YOGA METHOD-байгууллагаас магадлан итгэмжлэгдсэн НҮҮРНИЙ ИОГИЙН ОЛОН УЛСАД БАГШЛАХ ЭР...
08/06/2026

ИХ БРИТАНИЙН DANIELLE COLLINS FACE YOGA METHOD-байгууллагаас магадлан итгэмжлэгдсэн НҮҮРНИЙ ИОГИЙН ОЛОН УЛСАД БАГШЛАХ ЭРХТЭЙ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТЫН ЭЛСЭЛТ ЭХЭЛЛЭЭ.

НҮҮРНИЙ ИОГИЙН БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР:
- Иогийн онол, философи
- Нүүрний Иогийн тухай
- Нүүр болон хүзүүний ерөнхий булчингууд
- Нүүр болон гавлын ясны бүтэц
- Арьс ба бүтэц
- Нүүрний дээд болон доод хэсгийн дасгал
- Нүүр өргөх иллэг
- Нүүрний цэгэн иллэг
- Нүүрний энергийн дасгалууд
- Хүзүү мөр нурууны дасгал
- Нүүр болон стресс
- Амьсгалын дасгалууд
- Эрүүл амьдрах зөвлөгөөнүүд
- Нүүрний иогийн бизнес, менежмент
- Багшлах дадлага

СУРГАЛТ ЯВУУЛАХ БАГШИЙН МЭДЭЭЛЭЛ
- D.C.F.Y.M-ийн итгэмжлэгдсэн Super Trainer Б. ТУУЛ

ТА МАНАЙ СУРГАЛТЫГ ТӨГССӨНӨӨР👇
💌Английн Danielle Collins Face Yoga Method- ийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нүүрний иогийн СЕРТИФИКАТТАЙ багш болно.
💌D.K.F.Y.M-ийн албан ёсны сайт-д бүртгэж, олон нийтэд зарлана.
💌D.K.F.Y.M-ийн гишүүн болж, дэлхийн өнцөг булан бүрд байгаа нүүрний иогийн багш нартай холбогдох, туршлага солилцох бүрэн эрхтэй болно.

📅 Хугацаа: 06.15-06.19
🕓Цаг - 13:00 - 17:00
🕓 Нэг өдрийн хичээл: 4 цаг үргэлжилнэ!
🏫 Хичээлийн хэлбэр: Танхимаар
💰 Төлбөр: 2,450,000₮

Мөн Storepay ашиглан хуваан төлөх боломжтой.

Та бүртгүүлэхдээ: 👉Хаан банк 5029072240 /MN350005005029072240/ Б. Туул дансанд төлбөрөө шилжүүлээд төлбөрийн баримтаа чатаар явуулснаар бүртгэл баталгаажна.
/Гүйлгээний утга дээр (FACE BOOK хаяг, УТАСНЫ ДУГААР) бичнэ үү/

💜 Хэмжээс зурагтай иогийн гудас – Бие, сэтгэлээ тэнцвэржүүлээрэй! 🧘‍♀️❗Хэмжээс зурагтай иогийн гудас гэдэг нь тухайн гуд...
08/06/2026

💜 Хэмжээс зурагтай иогийн гудас – Бие, сэтгэлээ тэнцвэржүүлээрэй! 🧘‍♀️

❗Хэмжээс зурагтай иогийн гудас гэдэг нь тухайн гудас дээр биеийн байрлал, гарыг хаана байрлуулах, тэгш тэнцвэрийг хадгалах зэрэгт туслах тэмдэглэгээ эсвэл чиглүүлэгч зурагтай гэсэн үг юм.

✨ Онцлог давуу талууд:
✅ Зөв байрлалд чиглүүлнэ
Төвийн шугам болон тэмдэглэгээнүүд нь биеийн тэнхлэгийг зөв тохируулж, хазайлтгүй, симметр хөдөлгөөн хийхэд тусална.
✅ Гарын болон хөлийн байрлалыг тодорхой заана
Налуу шугамууд, дугуй тэмдэгүүд нь дасгал бүрт таны гар, хөл, мөр, түнх хаана байх ёстойг чиглүүлнэ.
✅ Сэтгэл төвлөрүүлж, анхаарлыг төвлөрүүлнэ
Гудасны төвд байрлах мандала зураг нь таны оюун санааг тайвшруулж, анхаарлыг төвлөрүүлэхэд тусална.
✅ Шинэ суралцагчдад маш тохиромжтой
Зурагчилсан чиглүүлэгч шугамууд нь анхан шатныханд асана бүрийг зөв сурахад тус болдог.
✅ Багшийн заахад хялбар
Иогийн багш нар сурагчийн гар, хөлийг “энэ шугамд тавиарай” гэж хэлэхэд шууд ойлгомжтой байдаг.

🧘‍♀️ Хэнд тохиромжтой вэ?
✔Анхан шатны суралцагчид
✔Дунд, ахисан түвшний иогчид
✔Иогийн багш нар
✔Симметр, төвлөрөлд ач холбогдол өгдөг хэн бүхэнд!
🌟 Биеэ зөв чиглэлд дасгаж, сэтгэлээ төвлөрүүлэн гүнзгий амар амгаланг мэдэрье.
🛍️ Танд зориулсан ухаалаг гудас – зөв иогийн дадал бүр эндээс эхэлнэ!

💜 PU-RUBBER МАТЕРИАЛТАЙ ХЭМЖЭЭС ЗУРАГТАЙ ИОГИЙН ГУДАС
— 183 x 68 см хэмжээтэй, 5 мм зузаантай
— Хальтрахгүй, 100% байгальд ээлтэй ЭКО резинэн материалтай
— Нойтон, хуурай алинд ч гар хөл гулсахгүй
— Өндөр уян хатан, удаан эдэлгээтэй
— Иогийн байрлалыг зөв хийхэд туслах хэмжээсийн шугам, хээтэй
— Хөлс, тос шингэхгүй, үнэргүй, өнгө будаг гарахгүй
— Халуун иога, бүх төрлийн дасгалд тохиромжтой
🔹 Яагаад энэ гудсыг сонгох ёстой вэ?
✔️ Хөл, гарын зөв байрлал заасан тэмдэглэгээтэй
✔️ Өндөр нягтралтай тул суулт үүсэхгүй
✔️ Хялбар арчилгаа – арчаад л болоо
✔️ Ирмэг нь хуурч сэмэрч урагдахгүй
✔️ Мэргэжлийн иогчдын сонголт

💸 Үнэ: 140,000₮
📦 Хүргэлт: 6000₮

❗Захиалга өгсний маргааш хүргэгдэнэ
👉 Захиалахыг хүсвэл хаяг, утасны дугаараа чатаар илгээнэ үү!

08/06/2026

Завгүй амьдралтай хүмүүсийн хамгийн их сонирхож байгаа REAL EMS гэж юу вэ?

⚡ REAL EMS нь цахилгаан булчингийн идэвхжүүлэлтийн технологид суурилсан төхөөрөмж бөгөөд булчинг идэвхжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг.

💚 Өдөрт ердөө 20 минут
💚 Хаана ч хэрэглэж болно
💚 Завгүй амьдралын хэв маягт тохиромжтой
💚 Алхалт, дасгал хөдөлгөөнтэй хослуулахад илүү үр дүнтэй
💚 Хэрэглэхэд хялбар

Өглөө босоод л зүүчихнэ.
Шүдээ угаана.
Арьс арчилгаагаа хийнэ.
Өдөр тутмын ажлаа эхлүүлнэ.

Цаг хэмнэнэ. Хэрэглэхэд амар. Өөртөө анхаарах боломжийг бүрдүүлнэ.

📌 Манайд дараах төрлүүд бэлэн байна:
▪️ Хэвлий, бүсэлхий
▪️ Нуруу
▪️ Гуя, өгзөг
▪️ Гар
▪️ Үе мөч
▪️ Хөх өргөх, хэлбэржүүлэх зориулалттай загварууд

📍 R4U Mongolia – City Tower, 2012 тоот
📞 8811 3436

🚚 Шууд хүргэлттэй

“5” гэж коммент үлдээгээд үнийн мэдээлэл аваарай!

#Өдөрт20Минут #ӨөртөөАнхааръя

🤰🧘‍♀️ Жирэмсэн үеийн иогийн ид шид 🧘‍♀️Жирэмслэлт бол эмэгтэй хүний амьдралын хамгийн онцгой, гайхамшигтай аялал. Энэ үе...
08/06/2026

🤰🧘‍♀️ Жирэмсэн үеийн иогийн ид шид 🧘‍♀️

Жирэмслэлт бол эмэгтэй хүний амьдралын хамгийн онцгой, гайхамшигтай аялал. Энэ үед бие болон сэтгэлд олон өөрчлөлт гардаг. Харин жирэмсний иог нь энэ өөрчлөлтийг илүү тайван, эрүүл, аз жаргалтайгаар даван туулахад тусалдаг.

✨ Жирэмсний иогийн ач холбогдол:

🌿 Нуруу, бүсэлхийний өвдөлтийг багасгана
Жирэмсний үед нэмэгдэх ачааллыг зөөлөн сунгалт, хөдөлгөөнөөр хөнгөвчилнө.

🌿 Биеийн уян хатан байдлыг нэмэгдүүлнэ
Төрөх үед хэрэгтэй булчингуудыг аажмаар бэлтгэдэг.

🌿 Амьсгалын зөв техник сурна
Иогийн амьсгал нь төрөх үеийн өвдөлтийг илүү тайван даван туулахад тусалдаг.

🌿 Стресс, түгшүүрийг багасгана
Тайвшруулах хөдөлгөөн, амьсгал нь ээжийн сэтгэл санааг тогтвортой байлгаж, хүүхдэд ч эерэг нөлөө үзүүлдэг.

🌿 Ээж, хүүхдийн холбоог гүнзгийрүүлнэ
Иогийн үед ээж өөрийн бие болон хэвлий дэх бяцхан үртэйгээ илүү мэдрэмжээр холбогддог.

🌸 Жирэмсний иогийн танхимын сургалт байнга элсэлт авч байна.

📅 Хуваарь:
Мягмар • Пүрэв • Бямба гарагт

⏰ Цагууд:
07:00 цагийн анги,
14:00 цагийн анги,
17:30 цагийн ангидаа элсэлт авч байна.

💰 Төлбөр:
1 сар /12 оролт/ – 180,000₮

📞 Холбоо барих: 9918-9119 – Д.Ариунаа багш

📍 Хаяг:
Баянбүрд, Нисдэг машин төвийн зүүн хойно (92 бензин колонкийн замын эсрэг талд, зүүн талд) БАДАМЛЯНХУА ИОГ ТӨВ 🪷

✨ Тайван ээж – эрүүл хүүхэд.

Топ фен болоод "Иони иог + А, Б суулт" онлайн сургалтанд 3 дахин хямдаар бүртгүүлээрэй! 💳 Төлбөр: 90’000₮🌟 Топ фен: 30’0...
08/06/2026

Топ фен болоод "Иони иог + А, Б суулт" онлайн сургалтанд 3 дахин хямдаар бүртгүүлээрэй!

💳 Төлбөр: 90’000₮
🌟 Топ фен: 30’000₮ 🏅
🔁 Давтан суралцагч: 50’000₮ 🌸

✅ БҮРТГҮҮЛЭХ ЗААВАР:
🏦 Хаан банк: 5168684776 (Б. Туул), IBAN: MN970005005168684776
📝 Гүйлгээний утга: FB нэр + утасны дугаар
📌 Төлбөр шилжүүлснээр бүртгэл баталгаажна 🤍

💗 Сургалтанд бүртгүүлсэн хүн бүр "ИОНИ ӨНДӨГ" 10% хөнгөлөлттэй авах боломжтой 💗

Address

Chingeltei Bayanburd
Ulaanbaatar
211213

Opening Hours

Monday 08:00 - 20:00
Tuesday 08:00 - 20:00
Wednesday 08:00 - 20:00
Thursday 08:00 - 20:00
Friday 08:00 - 20:00
Saturday 08:00 - 20:00

Telephone

+97699189512

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Бадамлянхуа Иог Төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share