Сэтгэлийн Дархлаа

Сэтгэлийн Дархлаа Сэтгэлзүйн мэдлэг боловсрол олгох, түгээх, баттай эх с?

15/05/2026

🤔 TikTok эсвэл Instagram дээр найзуудтайгаа DM бичих нь таныг улам дотно болгоно гэж бодож байна уу?

😞Дотно найзуудтайгаа онлайнаар холбогдох нь нөхөрлөлийг бэхжүүлэхгүй бөгөөд бүр ганцаардуулж болзошгүй гэнэ.

🤳Тус судалгаагаар хүмүүс ганцаардлаас болж онлайнаар танихгүй хүмүүстэй холбогдоод байна уу, эсвэл танихгүй хүмүүстэй холбогдсон харилцаанаас болж ганцаардаад байна уу гэдгийг мөн тодорхойлжээ. Эдгээрийн аль аль нь ганцаардлыг нэмэгдүүлдэг аж.

❗️Америкийн насанд хүрэгчдийн тал хувь нь ганцаардлын асуудалтай байдаг бөгөөд нийгмийн эрүүл мэндийн хувьд тахал юм гэж дурджээ. Мөн уг тайланд “Нийгмээс тусгаарлагдсан байх нь хүний эрүүл мэндэд өдөрт 🚬 15 хүртэл тамхи татахтай адил аймшигтай сөрөг үр дагаврыг авчирдаг” гэж дүгнэсэн байна.

🫂Ганцаардлаас зайлсхийхийн тулд төхөөрөмжүүдээ холдуулж, хүмүүстэй амьд харилцаанд ороорой. Аз болоход, хөгжилтэй, сонирхолтой, дулаахан, жаргалтай зуны сарууд эхэлж байна...

Дэлгэрэнгүй унших: http://www.tusgal.mn/dotno-naizuudtaigaa-onlainaar-kholbogdokh-ni-gantsaardliig-buuruuldaggui

13/05/2026

Хятадад "мэргэжлийн нойрны дасгалжуулагч" хэмээх шинэ үйлчилгээ газар аваад байна.

Энэ үйлчилгээ нь стресс, сэтгэл зүйн асуудлаас болоод нойрны асуудалтай байгаа хүмүүст тун таалагдаж байгаа бөгөөд нойрны дасгалжуулагч үйлчлүүлэгчээ унтуулахын тулд гэрт нь очиж үйлчилдэг ажээ.

Нойрны дасгалжуулагчид нь дунджаар цагийн 50-100 юанийн хөлстэй байдаг ба үйлчлүүлэгчээ тавтай нойрсуулахын тулд зөөлөн дуу хоолойгоор үлгэр ярьж өгөх, бүүвэйн дуу дуулах, аргадах зэрэг үйлчилгээг үзүүлдэг байна.

Ихэнх нойрны дасгалжуулагчид залуу эмэгтэйчүүд байдаг ба сайн нойрны дасгалжуулагчид сард 10 мянган, түүнээс дээш юанийн орлого олох боломжтой гэнэ.

12/05/2026

😴Унтсан ч унтаагүй юм шиг ядарсан байдалтай сэрэх нь юутай холбоотой вэ?

Өдөр дуг хийх нь сайн. Гэхдээ хэдэн цагт, хэдэн минут байвал тохиромжтой талаар мэргэжлийн эмчийн зөвлөгөөг сонсоорой. #СэтгэлийнДархлаа

12/05/2026

😴Унтсан ч унтаагүй юм шиг ядарсан байдалтай сэрэх нь юутай холбоотой вэ?

Өдөр дуг хийх нь сайн. Гэхдээ хэдэн цагт, хэдэн минут байвал тохиромжтой талаар мэргэжлийн эмчийн зөвлөгөөг сонсоорой. #СэтгэлийнДархлаа

11/05/2026

Сошиал медиаг олон цагаар ашигладаг хүүхдүүдийн анхаарал тогтворжих хугацаа эрс багассан бөгөөд тэд хичээл хийж байхдаа дунджаар 3 минут тутамд анхаарал нь өөр зүйлд сарнидаг болохыг Лондоны Эдийн засгийн сургуулийн (LSE) судалгаа харуулжээ.

Хүүхдийн тархи бүрэн хөгжиж дуусаагүй, уян хатан байдаг тул гадны өдөөлтөд илүү өртөмтгий байдаг.

Тухайлбал тархины бор гадаргын өмнөд хэсгийн (Prefrontal Cortex) хөгжлийг саармагжуулдаг байна. Тархины энэ хэсэг нь өөрийгөө хянах, шийдвэр гаргах, төлөвлөх, урт хугацааны үр дагаврыг тооцоолох үүрэгтэй байдаг. Гэвч сошиал медиа нь бэлэн, шуурхай, урамшуулал өгдөг тул хүүхдийн өөрийгөө хянах, тэвчих чадвар суларч урт хугацааны ой санамж муудан, аливаад донтох магадлалыг ихэсгэдэг.

🌐Дэлгэрэнгүй унших холбоос: http://www.tusgal.mn/soshial-mediag-olon-tsagaar-ashiglakh-ni-khuukhdiin-urt-khugatsaanii-oi-sanamj-muudakh-dontokh-magad

Сургуулийн дээрэлхэлт болон сэтгэл зүйн асуудлуудын хооронд хүчтэй хамаарал байгааг тогтоожээ.Хөнгөн хэлбэрийн дээрэлхэл...
11/05/2026

Сургуулийн дээрэлхэлт болон сэтгэл зүйн асуудлуудын хооронд хүчтэй хамаарал байгааг тогтоожээ.
Хөнгөн хэлбэрийн дээрэлхэлтэд өртсөн сурагчид дээрэлхэлтэд өртөөгүй сурагчидтай харьцуулахад түгшүүр, гэмтлийн дараах стрессийн эмгэг, нойрны чанар муудах, цахим донтолт үүсэх, сэтгэл гутралд орох магадлал 2.1-4.7 дахин өндөр байна.
Харин хүнд хэлбэрийн дээрэлхэлтэд өртсөн сурагчдын хувьд дээрх сэтгэл зүйн асуудалд өртөх магадлал нь 5.3 -18.5 дахин өндөр гарчээ.
Өөр нэгэн төстэй судалгаагаар дээрэлхэлтэд ямар нэг байдлаар холбогдсон сурагчдын дунд тамхи татах, согтууруулах ундаа хэрэглэх тархалт 24.8 хувьтай байгааг илрүүлжээ.

Сургуулийн дээрэлхэлт болон сэтгэл зүйн асуудлуудын хооронд хүчтэй хамаарал байгааг тогтоожээ.

Хөнгөн хэлбэрийн дээрэлхэлтэд өртсөн сурагчид дээрэлхэлтэд өртөөгүй сурагчидтай харьцуулахад түгшүүр, гэмтлийн дараах стрессийн эмгэг, нойрны чанар муудах, цахим донтолт үүсэх, сэтгэл гутралд орох магадлал 2.1-4.7 дахин өндөр байна.

Харин хүнд хэлбэрийн дээрэлхэлтэд өртсөн сурагчдын хувьд дээрх сэтгэл зүйн асуудалд өртөх магадлал нь 5.3 -18.5 дахин өндөр гарчээ.

Өөр нэгэн төстэй судалгаагаар дээрэлхэлтэд ямар нэг байдлаар холбогдсон сурагчдын дунд тамхи татах, согтууруулах ундаа хэрэглэх тархалт 24.8 хувьтай байгааг илрүүлжээ.

🌐Дэлгэрэнгүй унших: http://www.tusgal.mn/surguuliin-deerelkhelt-ni-setgel-zuin-notstoi-asuudluudad-khurgedeg

04/05/2026

САХАР ХҮНИЙ ТАРХИ, СЭТГЭЛ ЗҮЙ, ДААВАРТ ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?
📌Bettermind нойргүйдэл, сэтгэл заслын эмнэлгийн сэтгэл засалч эмч Д.Номин-Эрдэнэ
#СэтгэлийнДархлаа

"Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр"-ийг өнөөдөр дэлхийн улс орнууд тэмдэглэж байна. Хамгийн их хайрладаг а...
30/04/2026

"Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр"-ийг өнөөдөр дэлхийн улс орнууд тэмдэглэж байна.

Хамгийн их хайрладаг аав ээждээ зодуулж шийтгүүлсэн хүүхэд "Би л буруу муу хүүхэд болохоор намайг хайрладаггүй, зоддог юм байна" гэж мэдэрдэг. Улмаар бусад хүмүүс, хүүхдүүд өөрт нь муухайгаар хандахыг хүлээн зөвшөөрдөг. Би муу учраас надтай ингэж хандаж байгаа гэж боддог. Том болоод хосын харилцаан дээр өөрт нь хайр халамж биш хүчирхийлэл дээрэлхэлтийг мэдрүүлэхэд “би угаасаа ийм зүйлийг хүртдэг, хүртэх ёстой болохоор” гээд бас л хэвийн юм шигээр хүлээж авдаг...

Мэргэжлийн Цахим Сонин

27/04/2026

Улирал солигдоход хүний сэтгэл зүй хямардаг уу?
Хаврын улиралд хүний бие махбод, сэтгэл зүйд ямар өөрчлөлт явагддаг вэ?
📌Bettermind нойргүйдэл, сэтгэл заслын эмнэлгийн сэтгэл засалч эмч Д.Номин-Эрдэнэ
#СэтгэлийнДархлаа

Лам дээр очоод “манай хүн архинд орчихлоо, гаргаад өгөөч” гэдэг. Анхаарахгүй, хүмүүжүүлэхгүй, өөрсдөө дэргэд нь буруу үл...
23/04/2026

Лам дээр очоод “манай хүн архинд орчихлоо, гаргаад өгөөч” гэдэг. Анхаарахгүй, хүмүүжүүлэхгүй, өөрсдөө дэргэд нь буруу үлгэр дуурайлал үзүүлчхээд хожим нь бодисын хамаарал, донтолтод автсан хойно нь ид шидээр гаргаад өгөхийг хүсдэг. Хүмүүжүүлэхгүй яагаа вэ?..

"Хүнийг бүтээнэ, хүн хийнэ" гэдэг зүгээр л ингэс, тэгсхийж байгаад бүтдэг юм биш. Хүн бүтээхэд эцэг эхийн анхаарал, халамж, төр засгийн бодлогыг эн тэргүүнд тавих учиртай юм.

Мэргэжлийн Цахим Сонин

Address

Ulaanbaatar
976

Alerts

Be the first to know and let us send you an email when Сэтгэлийн Дархлаа posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Сэтгэлийн Дархлаа:

Share