24 цагийн эмийн сан / Urlan pharm llc

24 цагийн эмийн сан / Urlan pharm llc Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from 24 цагийн эмийн сан / Urlan pharm llc, Pharmacy / Drugstore, Ulan Bator.

🧬 Магни дутагдсаныг та анзаарч байсан уу?Хэрвээ танд дараах шинж тэмдгүүд илэрч байвал👉 таны бие магни дутагдаж байж бол...
11/04/2026

🧬 Магни дутагдсаныг та анзаарч байсан уу?

Хэрвээ танд дараах шинж тэмдгүүд илэрч байвал
👉 таны бие магни дутагдаж байж болзошгүй:
🔻 Булчин татах, хөл өвдөх
🔻 Нойр муудах, амархан сэрэх
🔻 Стресс, цочромтгой байдал
🔻 Зүрх дэлсэх
🔻 Амархан ядрах

💡 Яагаад магни чухал вэ?
Магни нь
👉 булчин, мэдрэлийн хэвийн үйл ажиллагаанд
👉 зүрх судас, тархины үйл ажиллагаанд чухал үүрэгтэй эрдэс юм.

🩺 Шийдэл: Магни + В6 комплекс
Хурдан шимэгддэг магнийн глюконат удаан шимэгддэг магнийн исэл-ийг хослуулсан тул биеийн магнийн түвшинг тогтвортой нөхнө.
🛡 Мөн Витамин В6
→ магнийн шимэгдэлтийг нэмэгдүүлж
→ мэдрэлийг тайвшруулна

⚙️ Үр дүн
✔ Булчин таталт багасна
✔ Нойр сайжирна
✔ Стресс буурна
✔ Ядаргаа багасна

🧬 ВИТАМИНУУДЫГ ЯАГААД ХАМТАД НЬ УУХ ХЭРЭГТЭЙ ВЭ?Витамин бүр бие махбодод тус тусдаа ажилладаг мэт харагддаг ч үнэндээ тэ...
10/04/2026

🧬 ВИТАМИНУУДЫГ ЯАГААД ХАМТАД НЬ УУХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Витамин бүр бие махбодод тус тусдаа ажилладаг мэт харагддаг ч үнэндээ тэд хоорондоо нягт холбоотой, харилцан дэмжиж үйлчилдэг “баг”.

Юуны өмнө, витаминуудын харилцан нөлөөллийг ойлгох нь чухал. Жишээлбэл, витамин D нь кальцийн шимэгдэлтийг сайжруулж, ясанд илүү сайн тогтоход тусалдаг бол витамин C нь төмрийн шимэгдэлтийг нэмэгдүүлдэг. Мөн витамин D ба цайр (zinc) хамтдаа дархлааны үйл ажиллагааг дэмжиж, биеийн эсүүдийн хамгаалах чадварыг сайжруулдаг.

Гэхдээ витаминуудыг зөв хослуулж, тэнцвэртэй хэрэглэх нь бие махбодод хамгийн их ашигтай бөгөөд дархлаа, яс, энерги, ерөнхий эрүүл мэндийг дэмжих үндэс болдог.

🦠     Л  #ХАМГААЛНА ШҮҮ ДЭЭ💪 #ЦАЙР БОЛ ДАРХЛААНЫ ХАМГИЙН ЧУХАЛ ЭРДЭС.✔️Биед бактери, вирус ормогц тэднийг таньж, эсэргүү...
09/04/2026

🦠 Л #ХАМГААЛНА ШҮҮ ДЭЭ💪

#ЦАЙР БОЛ ДАРХЛААНЫ ХАМГИЙН ЧУХАЛ ЭРДЭС.
✔️Биед бактери, вирус ормогц тэднийг таньж, эсэргүүцэж, устгах дархлааны эсүүдийг идэвхжүүлдэг гол үүрэгтэй эрдэс юм.

ЦАЙР ДУТАГДВАЛ:
- Дархлааны эсүүд сул ажиллана
- Вирусийг таних чадвар буурна
- Ханиад, томуу амархан тусна

💊❓ #АНТИБИОТИК ХЭРЭГЛЭХ ҮЕД ЯАГААД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?
- Антибиотик нь зөвхөн өвчин үүсгэгч нянг устгаад зогсохгүй, гэдэсний ашигтай бактериудыг мөн устгадаг.
- Гэдэсний ашигтай бактери нь дархлааны системтэй шууд холбоотой.

✅Тиймээс #антибиотик хэрэглэж байхдаа хэрэглэх нь дархлаа сулрахаас хамгаална.

😷 ТА ХАНИАД ТОМУУ ИХТЭЙ ЭНЭ ҮЕД МАНАЙ СОНГОЖ ХҮҮХДҮҮДЭЭ #ХАМГААЛААРАЙ.💪🏻



24 цагийн эмийн сангийн салбарын байршилууд

⚕️Урлан фарм - Ардын эрх
Байршил: Ардын эрх - Авто плаза-н хойно
☎Утас:70110065

https://goo.gl/maps/Bpe2cMpo6y2L1tce7

⚕️Урлан фарм-Улаанбаатар
Байршил: Улаанбаатар их дэлгүүрийн зүүн талд Peace mall-ын эсрэг талд
☎Утас:77111165

https://goo.gl/maps/Ax6AdBqA6BshXb6S9

 -IRON  # ХҮҮХДИЙН МУЛЬТИВИТАМИНТАЙ ТӨМРИЙН БЭЛДМЭЛ👼🏻🥹Хүүхдүүд тань ойр ойрхон өвдөөд, Хоолондоо дургүй болж, Анхаарал т...
06/04/2026

-IRON # ХҮҮХДИЙН МУЛЬТИВИТАМИНТАЙ ТӨМРИЙН БЭЛДМЭЛ

👼🏻🥹Хүүхдүүд тань ойр ойрхон өвдөөд, Хоолондоо дургүй болж, Анхаарал төвлөрөлт нь буураад, Амархан ядраад, Арьс нь цонхийж цайгаад санааг тань зовоогоод байгаа юм биш биз?
✅🩸Тэгвэл таньд манай ADVA-IRON ХҮҮХДИЙН МУЛЬТИВИТАМИНТАЙ ТӨМРИЙН БЭЛДМЭЛИЙГ санал болгож байна.
👼🏻Хүүхдийн тань:👼🏻
✅Цус багадалтаас сэргийлнэ
✅Дархлаа тогтолцоог сайжруулна
✅Өсөлт хөгжлийг дэмжинэ
✅Эрдэс витамины дутагдлыг нөхнө
✅Хоолны дуршлыг сайжруулна.

📌НАЙРЛАГАНДАА :
- Төмөр
- Цайр
- Фолийн хүчил
- Витамин В12
- Витамин А
- Витамин С агуулсан учраас та нэмэлтээр хүүхдүүддээ мультивитамин өгөх шаардлагагүй.

6️⃣0️⃣Ш буюу хүүхдийн тань 1️⃣сарын хэрэглээ.
⁉️✌🏻Өдөрт ердөө 2ш хэрэглэнэ.⁉️

06/04/2026
24 цагийн турш үргэлж үүд хаалга нээлттэй байх болно 🤗🤗🤗            24 цагийн эмийн сангийн салбарын байршилууд⚕️Урлан ф...
29/03/2026

24 цагийн турш үргэлж үүд хаалга нээлттэй байх болно 🤗🤗🤗


24 цагийн эмийн сангийн салбарын байршилууд

⚕️Урлан фарм - Ардын эрх
Байршил: Ардын эрх - Авто плаза-н хойно
☎Утас:70110065

https://goo.gl/maps/Bpe2cMpo6y2L1tce7

⚕️Урлан фарм-Улаанбаатар
Байршил: Улаанбаатар их дэлгүүрийн зүүн талд Peace mall-ын эсрэг талд
☎Утас:77111165

https://goo.gl/maps/Ax6AdBqA6BshXb6S9

27/03/2026

#ХЕЛИКОБАКТЕРИ (H.pylori)

1. ТА ГАНЦААРАА ӨВДӨӨГҮЙ БАЙЖ МАГАДГҮЙ...
Хеликобактери (H. pylori) бол зөвхөн таны ходоодны асуудал биш юм. Энэ нь амнаас ам дамжин халдварладаг "гэр бүлийн" өвчин гэхэд хилсдэхгүй. Хэрэв та эмчилгээ хийлгэж байгаа бол хамгийн түрүүнд хайртай хүмүүсээ хэрхэн хамгаалахаа мэдэх хэрэгтэй.

2. ХАЛДВАР ХЭРХЭН ДАМЖДАГ ВЭ?
Бактери нь шүлс, бохир гар, дундын аяга халбагаар дамждаг. Бидний өдөр тутмын энгийн зуршлууд (нэг тавагнаас идэх, хүүхдийн хоол үлээх) халдвар тархах гол гүүр болдог байна. Судалгаагаар гэр бүлийн нэг гишүүн халдвартай байхад бусад гишүүд халдвар авах магадлал 40-60% байдаг.
Ихэнх айл аяга таваг угаагч хэрэглэдэг нь энэ халдвараас давхар сэргийлдэг байна. Мөн зоогийн газруудад автомат аяга таваг угаагч тавихын шаарддаг нь ийм учиртай. Судалгаагаар Хеликобактери нь 60°C-аас дээш хэмд идэвхгүй болж, устдаг.

3. ШИНЖИЛГЭЭГЭЭР 0-40 ХООРОНД ХЭВИЙН ГЭЖ ҮЗНЭ. Хэрвээ хеликобактери их гарвал эмчилгээ хийлгэх шаардлагтай. Эмчилгээний үед хурц халуун ногоотой хоол, архи, кофе, хийжүүлсэн ундаа хэрэглэж болохгүй. Энэ нь таны ходоодын салстыг цочроож маш их өвдөлт үүсгэх болно. Эмээ таслахгүй ууж гамаа сайн барих хэрэгтэй. Эмчилгээ дуусаад дахин шинжилгээ өгнө.

ЭМ ЗҮЙЧИЙН ЗӨВЛӨГӨӨ ✅
-Аяга халбагаа тусгаарла: Халдвартай гишүүн тусдаа аяга, хэрэгсэлтэй болох. Хоолыг заавал тусдаа нь тасалж идэх.
-Шүдний сойзоо шинэчил: Эмчилгээ эхлэхэд ба дууссаны дараа сойзоо заавал соль. Гэр бүлийн сойзнууд хоорондоо шүргэлцэхгүй байх ёстой.
-Гарын ариун цэвэр: Хоол бэлтгэхийн өмнө ба бие зассаны дараа гараа 20 секунд савандаж угаах.
-Өөрийн гэсэн халбага сэрээг авч явж занших.
-Давирхай ба Пробиотик: Модны давирхай бактерийн эсрэг байгалийн шинж чанартай бөгөөд ходоодны салстыг нөхөн төлжүүлж, антибиотикийн гаж нөлөөг багасгахад тусалдаг. Эмчилгээний дараа ч үргэлжлүүлэн хэрэглэх нь дахин халдвар авахаас сэргийлнэ. Мөн пробиотик хэрэглэх нь ходоодны орчиныг эргээд тэнцвэржүүлэхэд тусалдаг.

ГЭР БҮЛЭЭРЭЭ ШИНЖИЛГЭЭ ӨГӨХ: Хэрвээ нүүрэн дээр батга гарах, ходоод өвдөх, амнаас эвгүй үнэр гардаг бол танд шинж тэмдэг байна гэсэн үг. Амьсгалын сорил бол орчин үеийн хамгийн хялбар, найдвартай, хурдан арга юм.

24/03/2026

#ВИТАМИН Д

Д витамин нь хүний биеийн дархлаа, ясны бат бөх байдал, тэр байтугай сэтгэл санааны тогтвортой байдалд амин чухал үүрэгтэй. Гэвч уугаад байхад түвшин нь өсөхгүй байх хэд хэдэн тодорхой шалтгаан байдаг.

⚠️ Д витамин уухад анхаарах 3 чухал дүрэм:
Өөх тостой хамт уух: Д витамин бол тосонд уусдаг витамин. Тиймээс хоосон ходоод дээр эсвэл зөвхөн усаар даруулж уувал шимэгдэлт муу байдаг. Өөх тос агуулсан хоолны дараа (Жишээ нь: авокадо, самар, өндөг,г.м) уух нь шимэгдэлтийг 30-50% нэмэгдүүлнэ.

Уух цаг: Д витамин нь өглөө эсвэл өдөр уух нь хамгийн тохиромжтой. Орой уувал нойргүйдэл үүсгэх эрсдэлтэй.

К2 витаминтай хослуулах: Д витамин нь цусан дахь кальцийг нэмэгдүүлдэг бол К2 витамин нь тэрхүү кальцийг судасны хананд тунахаас сэргийлж, яг хэрэгцээт газар буюу яс руу нь чиглүүлж өгдөг юм.

🤔 Уудаг ч шинжилгээгээр бага гараад байвал яах вэ?
Хэрэв та тогтмол ууж байгаа ч цусны шинжилгээгээр үзүүлэлт чинь "доогуур" гараад байвал дараах хүчин зүйлсийг шалгаарай:

Магнийн дутагдал: Энэ бол хамгийн түгээмэл шалтгаан. Д витамин биед идэвхтэй хэлбэрт шилжихийн тулд Магни заавал шаардлагатай байдаг. Магни дутагдалтай бол та хэчнээн их Д витамин уугаад ч тэр нь "ажиллахгүй" биеэс гадагшилдаг.

Гэдэсний шимэгдэлт муу байх: Хэрэв та хоол боловсруулах замын асуудалтай (цөсний өтгөрөл, ходоодны үрэвсэл, суулгалт) бол витамин шимэгдэж амжилгүй гадагшилдаг.

Тунг буруу тооцоолох: Хэрэв таны Д витамин маш бага (дефицит) байгаа бол өдөрт уудаг энгийн тун (жишээ нь 1000-2000 IU) өсгөхөд хангалтгүй байж болно. Энэ үед эмчийн заавраар Д витамины тунг нэмж болно. Дур мэдэн өндөр тунтай Д витамин ууж болохгүй шүү.

Витамины хэлбэр: Д2 биш, Д3 хэлбэрийг сонгож ууж байгаа эсэхээ шалгаарай. Д3 нь хүний биед илүү сайн шимэгдэж, түвшинг хурдан өсгөдөг.

Витаминаа зөв цагт уугаарайВитамин уух цаг нь түүний шингэлт болон биед үзүүлэх нөлөөнд шууд нөлөөлдөг. Зөв цагт уувал б...
14/03/2026

Витаминаа зөв цагт уугаарай

Витамин уух цаг нь түүний шингэлт болон биед үзүүлэх нөлөөнд шууд нөлөөлдөг. Зөв цагт уувал биед хэрэгтэй ашиг тусыг илүү сайн авах боломжтой.

Витамин C – Ихэвчлэн өглөө уухад тохиромжтой. Дархлааг дэмжиж, шингэлтийг сайжруулдаг.

Төмөр – Хоолны дараа уухад тохиромжтой. Ингэснээр ходоод цочрох магадлал багасдаг.

Omega-3 болон Биотин – Ихэвчлэн хоолтой хамт уух нь шингэлтийг сайжруулдаг.

В бүлгийн витаминууд – Ихэнхдээ өглөө уудаг. Учир нь энерги үүсэх үйл явцад оролцдог.

Магни – Орой уух нь түгээмэл. Тайвшруулж, амрахад тусалдаг.

Эдгээр нь ерөнхий зөвлөмж бөгөөд хүн бүрийн биеийн онцлогоос хамаарч өөр байж болно. Тиймээс витамин, нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхээсээ өмнө эмч эсвэл мэргэжлийн хүний зөвлөгөө авах нь зүйтэй.

Хүүхдэд эм уулгахад амар биш үе олон байдаг. Харин суспенз эм бол хамгийн хялбар, аюулгүй сонголтуудын нэг. Нунтаг савла...
09/03/2026

Хүүхдэд эм уулгахад амар биш үе олон байдаг. Харин суспенз эм бол хамгийн хялбар, аюулгүй сонголтуудын нэг. Нунтаг савлагааг зөв хэмжээгээр усанд найруулж, уухад зөөлөн шингэн эм бэлэн болдог. Гэхдээ хэрхэн зөв найруулах вэ гэдгийг хүн бүр мэдээд байдаггүй. Энэ постоор бид түүний үндсэн зарчмуудыг тайлбарлая.

✔️ 1. Тухайн эмийн зааврыг эхлээд унших:
Эмийн савлагаан дээр хэдэн мл ус нэмэх, найруулсны дараа хэд хоног хэрэглэх, хөргөгчинд хадгалах эсэх бүгд бичээстэй байдаг → Заавар нь хамгийн гол юм шүү!

✔️ 2. Ямар ус хэрэглэх вэ?
-Буцалгаж хөргөсөн ус /цэвэр/
-Савласан цэвэр ус аль аль нь болно.

⚠️ Харин халуун ус эсвэр шууд крантны ус болохгүй.
Халуун ус нь эмийн бүтэц, үр нөлөөг өөрчилж болзошгүй.

✔️ 3. Усны хэмжээг ягштал баримтлах
Хэт их ус хийвэл → тун багадна, эмчилгээ сулрана.
Хэт бага ус хийвэл → тун ихдэх аюултай.

Иймээс зааварт заасан яг мл-ийг тааруулж хийх хэрэгтэй.
Хэрэв саван дээр “шугам” тэмдэгтэй бол тэр хүртэл нь хийнэ. Гэхдээ найруулах арга чухал.

✔️ 4. Найруулах стандарт арга (хамгийн түгээмэл)
Цэвэр саванд зааварт заасан усаа мл-р хэмжиж хийнэ.
Эмийн бодистой саванд эхлээд тал усаа нэмнэ.
Нунтаг бүрэн норж жигд болтол сайтар сэгсэрнэ.
Дараа нь үлдсэн усны хэмжээг нэмээд нэгэн жигд болтол дахин сайн сэгсэрнэ.
Нэгэн жигд болсоныг сайтар харж шалгах хэрэгтэй
Ингээд нэгэн төрлийн зуурамтгай суспенз болно.

✔️ 5. Найруулсны дараа
Хэрэглэх болгондоо заавал сэгсэрч байж тун нэгэн жигд болно.
Тунадас харагдвал → сайн сэгсэр
Хэт бөөгнөрсөн, үнэр өнгө өөрчлөгдвөл → ашиглахгүй байна уу. Бохирдсон байх магадлалтай.

✔️ 6. Хадгалалт
Зарим эм хөргөгчинд, зарим нь өрөөний темпертурт хадгалагддаг
→ Тухайн эмийн зааварыг уншина уу.

Ихэнх эм 7–14 хоног хадгалагддаг
Хугацаа дууссан бол дахин хэрэглэхээс татгалзаарай.

✔️ 7. Хүүхдэд өгөхдөө:
Эмтэй ирсэн хэмжигч халбага эсвэл тариурыг ашиглана
Өөр савны халбага ашиглах нь → тун зөрөх аюултай.
Хүүхдийг унтаж байхад нь өгч болохгүй шүү (бөглөрөх аюултай байдаг).

Address

Ulan Bator

Telephone

+97695293356

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when 24 цагийн эмийн сан / Urlan pharm llc posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share