Завхан Эрүүл мэндийн газар

Завхан Эрүүл мэндийн газар Эрүүл мэндийн төлөө хамтдаа

Завхан аймгийн Засаг даргын А/208 захирамжаар баталсан Усны нөөцийг хомсдох, бохирдлоос хамгаалах хүн амыг үер усны гамш...
22/05/2026

Завхан аймгийн Засаг даргын А/208 захирамжаар баталсан Усны нөөцийг хомсдох, бохирдлоос хамгаалах хүн амыг үер усны гамшгаас сэргийлэх, Богд, Чигэстэй голуудын хамгаалалтын бүсийн дэглэмийн хэрэгжилтэд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах ажлын хэсэгт орж ажилллаа. Улиастай сумын Богд, Чигэстэй голын гадаргын усны чанарыг үнэлэн, улсын байцаагчийн дүгнэлт, хууль стандартын хэрэгжилтийг таниулах постер гарган ажиллаж байна.

Завхан аймгийн Засаг даргын А/208 захирамжаар баталсан Усны нөөцийг хомсдох, бохирдлоос хамгаалах хүн амыг үер усны гамш...
22/05/2026

Завхан аймгийн Засаг даргын А/208 захирамжаар баталсан Усны нөөцийг хомсдох, бохирдлоос хамгаалах хүн амыг үер усны гамшгаас сэргийлэх, Богд, Чигэстэй голуудын хамгаалалтын бүсийн дэглэмийн хэрэгжилтэд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулахад Эрүүл мэндийн газраас ажлын хэсэгт ажиллав. Улиастай сумын Богд, Чигэстэй голын гадаргын усны чанарыг үнэлэн, улсын байцаагчийн дүгнэлт, хууль стандартын хэрэгжилтийг таниулах постер гарган ажиллав.

Томуугийн өвчлөл буурахгүй байгаа тул хайртай хүмүүсээ хамгаалж гараа тогтмол угааж, маскаа сайн зүүгээрэйХалдварт Өвчин...
22/05/2026

Томуугийн өвчлөл буурахгүй байгаа тул хайртай хүмүүсээ хамгаалж гараа тогтмол угааж, маскаа сайн зүүгээрэй
Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв

🖐️🦶👄 Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье!Гар, хөл, амны өвчний тохиолдол нэмэгдэж, өнгөрсөн оны мөн үеэс 5 дахин өссөн байн...
20/05/2026

🖐️🦶👄 Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье!

Гар, хөл, амны өвчний тохиолдол нэмэгдэж, өнгөрсөн оны мөн үеэс 5 дахин өссөн байна.

Гар, хөл, амны өвчин нь энтеровирусээр үүсгэгддэг, бага насны хүүхдүүдийн дунд амархан тархдаг халдварт өвчин юм.

Халдвар хэрхэн дамжих вэ?

✅ Бохир гар, өтгөн-амны замаар
✅ Шүлс, хамар хоолойн шүүрэл, цэврүүний шингэнээр
✅ Вирусээр бохирлогдсон тоглоом, аяга халбага, алчуур, хаалганы бариул, ширээ сандал зэрэг эд зүйлсээр
✅ Ойрын хавьтал болон амьсгалын замын дуслаар

Илрэх шинж тэмдэг:

🔸 Халуурах
🔸 Хоолой өвдөх, хоолонд дургүй болох
🔸 Амны хөндий, хэл, буйл, завьж орчимд өвдөлттэй шарх, тууралт гарах
🔸 Гарын алга, хөлийн ул, хурууны завсар, заримдаа өгзөг орчимд улаан толбо, гүвдрүү, цэврүүт тууралт гарах
🔸 Бие сулрах, уйлагнах, шингэн уух дургүй болох
🔸 Зарим хүүхдэд гүйлгэх шинж илэрч болно.

Өвчний нууц үе ихэвчлэн 3–6 хоног байдаг. Өвчний эхний 7 хоногт халдвар тараах эрсдэл өндөр бөгөөд вирус өтгөнөөр хэдэн долоо хоногийн турш ялгарч болдог тул гарын ариун цэвэр маш чухал.

⚠️ Дараах шинж илэрвэл яаралтай эмчид хандана уу:

❗ Халууралт 2 ба түүнээс дээш хоног үргэлжлэх
❗ Хүүхэд шингэн ууж чадахгүй болох
❗ Ам хуурайших, шээс цөөрөх, уйлахад нулимс гарахгүй байх
❗ Олон удаа бөөлжих, ойр ойрхон гүйлгэх
❗ Унтаарах, сулрах, сэрэхдээ муудах
❗ Амьсгаадах, татах, хүзүү хөших
❗ Тууралт идээлэх, шархлах, улайж хавдах

Ихэнх тохиолдолд өвчин хөнгөн явцтай, 7–10 хоногт эдгэрдэг. Гэхдээ бага насны хүүхэд, шингэн ууж чадахгүй байгаа хүүхэд, өндөр халуунтай хүүхдийг заавал эмчийн хяналтад байлгана.

Гэрийн нөхцөлд хэрхэн асрах вэ?

🧼 Хүүхдийн гарыг савандаж тогтмол угаалгах
🥤 Ус, хярам, шингэн зүйлийг ойр ойрхон бага багаар уулгах
🍲 Бантан, зутан, шөл зэрэг зөөлөн, бүлээн хоол өгөх
🚫 Хийжүүлсэн ундаа, чихэр ихтэй зүйл, халуун ногоотой болон давс ихтэй хоол өгөхгүй байх
👕 Хөвөн даавуун, зөөлөн хувцас өмсгөх
🛁 Хүүхдийг цэвэр байлгах, тууралтыг үрж цочроохгүй байх
📞 Өрхийн эмчээс зөвлөгөө авч, шаардлагатай үед үзүүлэх
💊 Халуун бууруулах, өвдөлт намдаах эм болон тууралтад түрхэх бэлдмэлийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ.

Урьдчилан сэргийлэх энгийн аргууд:

✅ Гараа савандаж сайтар угаах
✅ Хүүхдийн тоглоомыг тогтмол угааж, цэвэрлэх
✅ Хаалганы бариул, ширээ, сандал, шал, угаалтуур, суултуур зэрэг хүрэлцдэг гадаргууг тогтмол цэвэрлэж, халдваргүйжүүлэх
✅ Аяга, халбага, алчуур, угж, тоглоомыг бусадтай хуваалцахгүй байх
✅ Өрөө тасалгааг тогтмол агааржуулах
✅ Өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийх
✅ Түүхий ус уухгүй, баталгаатай ус хэрэглэх
✅ Өвдсөн хүүхдийг цэцэрлэг, сургуульд явуулахгүй, гэрт нь асарч, бусад хүүхдээс тусгаарлах
Эрүүл Мэндийн Яам
Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв

19/05/2026
“ХӨЦМ-ээс ХҮҮХДИЙН ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭ–2026” БАРУУН БҮСИЙН СУРГАЛТЭрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, ЭМЯ-ны дэрг...
18/05/2026

“ХӨЦМ-ээс ХҮҮХДИЙН ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭ–2026” БАРУУН БҮСИЙН СУРГАЛТ

Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, ЭМЯ-ны дэргэдэх Хүүхдийн судлалын мэргэжлийн салбар зөвлөлтэй хамтран зохион байгуулсан “Хүүхдийн өвчний цогц менежментээс – Хүүхдийн эрчимт эмчилгээ -2026” баруун бүсийн сургалт Говь-Алтай аймагт 2026.05.13-15-ны өдрүүдэд зохион байгуулагдаж Завхан аймгаас анхан шат, лавлагаа шатанд хүүхдийн тусламж үйлчилгээ үзүүлдэг нийт 19 эмч мэргэжилтэн хамрагдлаа. Уг сургалт хүүхэд, нярайн эрүүл мэндийн тусламжийн зөрөөтэй байдлыг багасгах, эмч мэргэжилтнүүдийн мэдлэг ур чадварыг сэргээн бэхжүүлэх, дээшлүүлэх замаар тусламж үйлчилгээний чанарыг сайжруулж, нас баралтыг бууруулахад чиглэгдсэнээрээ онцлог болсон. Мөн Эрүүл мэндийн сайдын 2025 оны А/419, А/420 дүгээр тушаалын хэрэгжилтийн үнэлгээнд хамрагдаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө авч ажиллаа.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН “ГАМШГААС ХАМГААЛАХ КОМАНД ШТАБЫН СУРГУУЛЬ” УЛСЫН ХЭМЖЭЭНД 2026 ОНЫ 5 ДУГААР САРЫН 13-15-НЫ ӨДРҮҮ...
13/05/2026

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН “ГАМШГААС ХАМГААЛАХ КОМАНД ШТАБЫН СУРГУУЛЬ” УЛСЫН ХЭМЖЭЭНД 2026 ОНЫ 5 ДУГААР САРЫН 13-15-НЫ ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.
Гамшгаас хамгаалах тухай хуулийн 33 дугаар зүйл, Монгол Улсын Шадар сайдын 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан “Гамшгаас хамгаалах иж болон команд штабын сургууль зохион байгуулах хуваарь”, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2023 оны А/383 дугаар тушаалыг үндэслэн гамшгаас хамгаалах албадыг болзошгүй гамшгийн үед үүрэг гүйцэтгэх чадавхыг сайжруулах, бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлж удирдлага зохицуулалтаар хангах, ажилтан албан хаагчдын дадлага, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор 05 дугаар сарын 13-ны өдрөөс 15-ны өдрийг хүртэл улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна. Тус бэлэн байдлын үзлэгт аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Зооноз өвчин судлалын төвийн албан хаагчид болон хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцож байна.
Тус сургуулилтын хүрээнд Завхан аймгийн Гамшгаас хамгаалах эрүүл мэндийн алба, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн 2026 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 05:30-06:50 цагийн хооронд бэлэн байдлын үзлэгт хамрагдлаа.

09/05/2026

Салхинцэцэг өвчнөөс сэргийлье!!!
Хүүхдүүд эцэг эхчүүд та бүхэн дараах зөвлөгөөг дагаарай🙂
Салхинцэцэг өвчнөөр өвдсөн үед
🤔Толгой өвдөнө
🤔Бие ядарч, сульдана
🤔Хоолонд дургуй болно
🤔Дотор муухайрна
🤔Биеэр тууралт гарж халуурах шинж тэмдэг илэрнэ

👩‍⚕️Дараах зөвөлгөөг анхаараарай
✅Хэрвээ өвдсөн бол хэвтрийн дэглэм барьж гэртээ байгаарай
✅Амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх
✅Эмчийн зөвлөсөн эмийг зааврын дагуу уух
✅Тууралт гарсан бол маажихгүй байх
✅Дархлаагаа дэмжиж сайн унтаж амрах
✅Гэртээ өдөр бүр чийгтэй цэвэрлэгээг хийх
✅Агаар сэлгэлт сайн хийх
Эрүүл Мэндийн Яам
Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв

САЛХИН ЦЭЦЭГ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЦГЭЭЕ!!!-Салхин цэцгийн халдварын 90% нь 13 хүртэлх насны хүүхдүүдэд,  10% нь 15 –...
08/05/2026

САЛХИН ЦЭЦЭГ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЦГЭЭЕ!!!
-Салхин цэцгийн халдварын 90% нь 13 хүртэлх насны хүүхдүүдэд, 10% нь 15 –аас дээш наснхыханд тохиолдоно.
-Салхин цэцэг болон херпесийн халдвараар өвчилсөн өвчтөнүүд. Халдвар авснаас хойш хамгийн сүүлийн цэврүүт тууралт гарсны дараа 5 хоног өнгөртөл халдвар тараах аюултай. Вирус дэгдэмхий шинж чанартай учраас өвчтэй хүүхэдтэй хамт байсан, урьд нь өвчлөөгүй хүүхдүүдэд, хүмүүст халдвар дамжина. Өөрөөр хэлбэл халдвар агаар дуслын замаар халдварлана
-Өвчний нууц хугацаа буюу халдвар анх авснаас 11-21 хоногийн дараа хүүхдэд өвчний шинж тэмдэг илэрч эхэлнэ.
-Эхний 1-2 хоногт цочмогоор 38-39 градус хүртэл халуурч, бие сульдаж, ядарч, хоолонд дургүй болж болно.
*Хөнгөн – халуун хэвийн болон бага зэрэг өндөр, хордлогын шинжүүд бүдэг, гүвдрүүт тууралт давамгайлсан, цөөн тооны цэврүүт тууралттай.
*Дунд – халууралт дунд зэрэг, хордлого тод, цэврүүт тууралт давамгайлсан,
*Хүнд – Өндөр халуурна, хордлого хүчтэй илэрнэ, цэврүүт тууралтууд гарна, идээт цусархаг тууралтууд мөн гарна. Амьсгал, мэдрэл, хоол боловсруулах эрхтэн тогтолцоо, нүдний эмгэг, нянгийн халдвар хавсрана.
*Балархай – халдвар авсны дараа гамма голбулин хийлгэсэн тохиолдолд өвчин хөнгөн явцтай илэрнэ. Цөөн тооны гүвдрүүт тууралт, ганц нэг цэврүүт тууралт үзэгдэнэ.
*Тархмал – Нярай хүүхдэд, эсвэл дархлаа дарангуйлах эмчилгээ хийлгэж байгаа тохиолдолд энэ хэлбэрээр өвчин явагдана. Халууралт, хордлогын шинжээс гадна дотор эрхтэнүүд гэмтдэг учраас нэн аюултай.
*Цусархаг хэлбэр: Хүнд явцтай, ерөнхий хордлогын хамшинж хүчтэй илэрч, өндөр халуурна. Цусархаг шингэн агуулсан цэврүүт тууралт, цусархаг тууралт хавсран гарна. Мөн хамраас цус гарах, цустай ханиах зэрэг цусархагшлын шинжүүд илэрч болно.
*Үхжилт хэлбэр: ховор тохиолддог, хүнд явцтай. Тууралтын эргэн тойрон арьсанд гүн нэвчдэстэй, тууралтын тав унахад гүн шарх үүсдэг. Аьсны гүн давхарга, холбогч эд, булчин хүртэл гэмтэж болно. Нас баралт өндөртэй.
*Том цэврүүт хэлбэр: цэврүүний хэмжээ 2-3 см хүртэл хэмжээтэй байдаг онцлогтой. Амархан хагарч арьсанд өнгөц шархлаа үүссэнээс нянгийн халдвараар хүндрэх нь элбэг
Эмчилгээ
-Илчлэг сайтай, амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэнэ.
-Өвчний явцаас хамааран хэвтрийн дэглэмийг тохируулна.
-Өвчтөй хүүхдийг тусад нь тусгаарлана.
-Өрөө тасалгаанд агаар салхи сайн оруулж, чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийж, хувийн ариун цэвэр сайн сахиулна.
Урьдчилан сэргийлэлт!!!
--Өвчилсөн хүнтэй цуг байсан урьд нь салхинцэцгээр өвчилөөгүй бол биеийн дархлаагаа дэмжих витамин болон дархлаа дэмжих хоол хүнс нэмэлтээр хэрэглэх
--Гарын ариун цэврийг сахиж, бохирдсон тохиолдол бүрт угааж, санитолоор халдваргүйжүүлэх
Эрүүл Мэндийн Яам
Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв

Address

In Uliastyi Jinst
Uliastay
70462280

Alerts

Be the first to know and let us send you an email when Завхан Эрүүл мэндийн газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Завхан Эрүүл мэндийн газар:

Share