10/08/2024
Хүмүүс надаас лааны өнгөний тайлбар өгөөч гэж их асуухын, гэхдээ итгэх үгүй нь хувь хүний өөрийн л асуудал учир, постоор оруулж байсан олон янзын тайлбаруудыг бөөгнүүлээд хийчихлээ 🙂 авахыг нь аваад хаяхын хаяна биз э 🙂
Герман лаа
Тухайлбал:
1.Улаан өнгийн лаа
Улаан өнгө өөрөөсөө ир эрчим ялгаруулдаг бөгөөд 7хүрдэнд төгс нөлөөлж, сөрөг энергийг усгадаг.
2.Улбар шар өнгийн лаа
Амьдралын ноён нурууг тэгшилж, хөлний тушаа арилгаж, өөртөө итгэх итгэлийг нэмж, үүдэн хүрдний энергийг тэтгэнэ.
3.Шар өнгийн лаа
Мөнгөн сүлжээ буюу мөнгө эд баялагийн хүрдийг энергээр тэтгэж, мөнгөний урсгалыг сайжруулж, гарлагын үүдийг хааж, мөнгө эд баялагыг тогтооно.
4.Ногоон өнгийн лаа
Зүрхэн хүрдний энергийг тэтгэж, гэр бүлийн халуун дулаан амьсгалыг нэмэхээс гадна бүтэлгүй хайраас болсон сэтгэлийн шарх, хайранд азгүй байх зэргийг нөхөж, заяаны ханийг зөв сонгоход туслана.
5.Цэнхэр өнгийн лаа
Ажлын бүтээмж сайжруулж, карьерт нөлөөлж, тушаал дэвших, нийгэмд эзлэх байр суурийг сайжруулахад туслана.
6.Хар хөх өнгийн лаа
Зөн билэг, зорилго тэмүүлэл, ой санамж, тархиний ажилгааг сайжруулж, сүнсэн биеийн энергийг тэтгэнэ. мөн хар дарах зүүд төөрөхөд асаадаг.
7.Хар өнгийн лаа
Хар хэл ам, хараал жатгыг дарж, лусын хорлол, өөрийн болон удам дамжсан үйлийн үрийг арилгаж сөрөг энергийг устгана. Хамгийн хүчтэй лаа.
8. Ягаан өнгийн лаа
Хүүхдийг хар цагаан хэл амнаас хамгаалж, ширэг домын үүрэг гүйцэтгэнэ.
9. Цагаан өнгийн лаа
Цав цагаан өнгийн лааг асаавал сарны хүчийг татдаг гэж үздэг байна. Сарны хүч, энергийг татснаар ажил үйлс өөдрөг, эрч хүчтэй байж чаддаг аж.
-------------------------
Та бүхэндээ лааны өнгө, ордтой зохицох дахин нэгэн сонирхолтой мэдээлэл хүргэе 🙂
Жич: миний хувьд гэртээ лаа асаах нь гэрт, гэр бүлд дулаан уур амьсгал орж, сэтгэл санаа тайван, гоё байдаг. Лааны өнгөнд итгэх, шүтэх нь тухайн хувь хүний л үзэл бодол, сонирхол шүү 🙂
Лаа бол маш хүчтэй хэрэгсэл. Барууныхан лааны тусламжтайгаар хүслээ биелүүлж, залбирал шившлэг уншдаг гэнэ. Мөн түүгээр орон байраа сөрөг энергиэс цэвэрлэн, гуниг гутралаа үлдэн хөөхөөс гадна нойргүйдлээ ч эмчилдэг аж.
Мөн ногоон лаа мөнгө дууддаг ажээ
~Лааны ид шид
Цагаан Лаа
Цагаан өнгөтэй лаа нь мэлхий, жинлүүрийн ордны хүмүүсэд ээлтэй. Мэлхий жинлүүн ордны хүмүүс ихэвчлэн хүнд хар муу сандаггүй цайлган гэнэхэн хүмүүс байдаг ба маш их тэвчээртэй. Цагаан лаа нь сарын хүчийг татдаг увидастай юм байна. 7 хоногийн Даваа гарагт асаавал эерэг энерги цуглардаг ид шидтэй.
Улаан Лаа
Улаан өнгийн лаа нь хилэнц болон хонины ордныхонд зориулсан лаа.Улаан өнгийн лаа нь хүний эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг ба дур хүслийг илүү өдөөж өгдөг увидастай. Үүнийг мягмар гарагт асаах нь зохимжтой.
Шар Лаа
Шар лаа нь Арслан, Матрын ордныхонд ээлтэй лаа юм. Худалдаа наймаа, уран бүтээл туурвихад хүч өгдөг, энерги сэлбэдэг далд увидастай. Үүнийг ням гарагт асаавал зохимжтой.
Ногоон Лаа
Ногоон лаа нь Үхэр Хумхийн ордныхонд ээлтэй. Ногоон лаа нь сэтгэл санааг тайвшруулж, ажил хэрэг амжилттай бүтээдэг ба мэдрэмжийг нэмж хардалт хэл амыг зайлуулна. Энэ лааг баасан гарагт голдуу асаадаг.
Ягаан Лаа
Хайр сэтгэл, нөхөрлөл, мэдрэмжийн бэлгэдэл болдог бєгєєд ямар ч ордныхон дуртай өдрөө асаан хэрэглэх боломжтой.
Хар Лаа
Хар лаа нь загас, үхэр, хилэнц, матрын ордныхонд ээлтэй. Энэхүү лаа нь сэтгэлийн сөрөг энергийг зайлуулан, сэтгэл засахад тус болдог ид шидтэй юм. Мөн бямба гарагт асаагаад vзээрэй.
Бэхэн өнгөт Лаа буюу цэнхэр туяат Лаа
Бэхэн өнгөт Лаа буюу цэнхэр туяат Лаа нь Загас Охины ордныхонд ээлтэй. Хvний мэдрэмжийг сайжруулж, бие даасан байдлыг олоход тусална. Энэхүү лааг лхагва гарагт хэрэглэвэл үр дүнтэй.