20/05/2026
📊 ХҮҮХДИЙН ХАМРЫГ ЦЭВЭРЛЭХ НЬ ХАНИАДЫГ 30-35% БУУРУУЛДАГ.
Хавар, намрын улиралд хүүхдийн ханиад уушгины хатгалгаа эсвэл чихний үрэвсэл болж хүндрэх гээд байдаг.Тэгвэл олон улсын анагаах ухааны судалгаагаар маш энгийн бөгөөд үр дүнтэй нэгэн аргыг баталжээ. Мэдээж хүүхэд тань тогтмол нусаа нийж хамраа цэвэрлэх дадал суусан бол маш сайн.
Хүүхдийн хамрын хөндийг зориулалтын давсны уусмалаар тогтмол угааж, цэвэрлэж хэвшиснээр:
-Ханиад хүндрэх эрсдэлийг 30-35% бууруулдаг.
-Хүүхдийн дунд маш түгээмэл байдаг чихний үрэвсэл үүсэх эрсдэлийг 30% бууруулна.
🧠 Яагаад ийм үр дүнтэй байдаг вэ?
-Механик цэвэрлэгээ: Хамрын салстад наалдсан вирус, бактери, тоос шороо, харшил үүсгэгчдийг үржихээс нь өмнө угааж цэвэрлэдэг.
-Салстыг чийгшүүлэх: Салст хуурайшихад хамрын хамгаалалтын бүрхүүл гэмтэж, вирус нэвтрэхэд амархан болдог. Чийглэг салст нь вирусийг бие рүү нэвтрүүлэлгүй барьж авдаг байгалийн хаалт юм.
-Хаван буулгах: Давсны уусмал нь хамрын салстын хавдрыг буулгаж, хүүхдийг чөлөөтэй амьсгалахад тусалдаг.
💡 Эм зүйчийн зөвлөгөө:
-Хамгийн гол нь насны онцлогт нь тохирсон зөв хэлбэр (дусал эсвэл цацлага)-ийг сонгох нь чухал юм шүү.
-Хамар битүүрээгүй байсан ч: Гаднаас, олон нийтийн газраас гэртээ орж ирэхэд нь болон өглөө, оройд изотоник давсны уусмалаар хамрын салстыг нь чийгшүүлж, тогтмол цэвэрлэж байгаарай.
-Хэт ойр ойрхон соруулахгүй байх: Зөөлөн резинэн соруулаар өдөрт 2-3-аас илүү олон удаа хүчтэй сорвол хамрын салстыг цочроож, улам их шүүрэл ялгарахад хүргэдэг.
Өвдсөн хойно нь олон хүчтэй эм уулгахаас илүү өвдөхөөс нь өмнө хамрыг нь тогтмол цэвэрлэж хэвших нь хамгийн шилдэг урьдчилан сэргийлэлт юм. 🥰
Манай салбарууд:
-Бичил салбар:99828814 /9:00-22:00/
-Баянмонгол салбар: 95528814 /9:00-22:00/
-Саншайн салбар: 95508814 /9:00-22:00/
-Тайм салбар: 95108814 /9:00-22:00/
-Дархан салбар: 95257337 /8:00-23:00/