10/28/2026
Насыг минь асуухад миний толгой дотор:
Төрөөд хэдэн жил болж байгааг асууж байна уу? Төрсөн жилийг тооцохдоо анх зүрх минь цохилж эхэлснээс хойшхи цаг хугацааг оруулах уу эсвэл төрсний гэрчилгээн дээрх он сар өдрөөр тооцох уу? Биологийн насжилт буюу одоо бие махбодь маань яг хэдтэй юм шиг харагддагийг асууж байна уу? Эсвэл бүр хэр томоожсоныг асууж байна уу? 50 настай мөртлөө одоо болтол 3 настай мэт аашилдаг хүмүүс байдаг даа, тэд тэгвэл хэдтэй вэ?
Хаанаас ирсэн бэ гэвэл хүний биед чухал үүрэгтэй төмөр, цайр, зэс, манган, кобальт болон молибден зэрэг металуудыг бидний бие үйлдвэрлэдэггүй, дэлхий анх бүрэлдэн тогтоход Big Bang-ын дэлбэрэлтээс орж ирсэн, тэгэхээр сансраас ирсэн тэнгэрийн амьтан гээд хэлчихвэл лав буруудахгүй болчихоод байдаг.
https://www.youtube.com/watch?v=jksV3OPVlGM